JYP:Жэйн, чи байна уу? Марк наана чинь байна уу?
Марк түүний гарнаас утсыг нь аван
Марк: Тиймээ, би энд байна. Бид удахгүй очно оо. Тиймээ ахаа, би түүнд санаа тавих болно. Заа баяртай.
Тэр утсаа таслан Жэйн-н гарт буцаан өгөв.
Марк: Чи хувцсаа солих хэрэгтэй байх. Чамайг ингээд явж болохгүй гэж бодож байна. Гадаа их хүйтэн байна.
Марк Жэйн-н хувцас луу харан хэлсэнд Жэйн толгой дохин өөрийн өрөө лүү явах гэв.
Жэйн: Мм, гэртээ байгаа юм шиг байгаарай. Би удахгүй ээ.
Марк түүнийг дагуулан харж байсанд Жэйн яг өрөө рүүгээ орохтой зэрэгцэн шалан дээрээ халтираад уначихав. Марк түүнийг нь харан бага зэрэг шоолон инээв.
Тэр эргэн тойрноо харахад JYP-н гэр бүлийн зургууд байв.
Тэр зургуудыг үзсээр Жэйн-н өсвөр насных нь үеийн зургийг үзэв. Тэнд тэр ээж болон аавтайгаа ахлах сургуулийн төгсөлтөн дээрээ авахуулсан бололтой зураг байв.
Жэйн: Наадах чинь гадаадад байгаа юм.
Гэнэт Жэйн-н хоолой гарсанд Марк цочин зургийг жаазнаас нь унагачихав.
Маркын хацар улайн ичин зогсож байхад Жэйн түүнийг шоолон инээгээд гарнаас нь зургийг авав. Энэ үед тэдний гар шүргэлцсэн юм.
Марк: Тэгэхээр, чи хаанаас ирсэн юм?
Жэйн: Би Калифорнид төрсөн. Гэхдээ амьдралынхаа ихэнх мөчийг Аризонад өнгөрүүлсэн.
Тэд ийн ярилцсаар гэрээс гаран алхахад Жэйн-н өмнө тас хар үнэхээр догь машин байв.
Жэйн: Wow, Nice!
Марк түүнд хаалга онгойлж өгөн суулгав. Жэйн Марк-д хандан жолоочийн талдаа суухаас нь өмнө шивнэх төдий баярласнаа хэлэв.
Жэйн: Ах хэлэхдээ, тэд пицца,тахиа идэхийг хүссэн гэсэн. Бас надруу аль хэдийн мөнгө шилжүүлчихэж.
Марк: Ойлголоо энд ойрхон түргэн хоолны газар байдаг юм.
Тэрээр Жэйн лүү харан хэлсэнд тэд харц тулгарчихав. Хоёул ичин хоолойгоо засан урагш зам руу харав.
Тэдний хооронд хэсэг чимээгүй байдал үүссэнд Марк яриа өрнүүлэхээр шийдэв.
Марк: Тэгэхээр, Жэйн. Чи яагаад Сөүлд нүүж ирсэн юм?
Жэйн түүн лүү "Нээрээ юу?!" гэсэн харцаар харж байв. Учир нь Марк түүнийг эксээсээ болж ирсэн гэдгийг нь сонссон шүү дээ.
Марк: Аан, намайг уучлаарай. Би тэр явдлыг мартаж орхиж. Өө хардаа, бид ирчихлээ.
Марк машинаасаа түрүүлэн буун Жэйн-г бууж ирэхийг хүлээв. Машины хаалга хаагдах чимээ сонсогдоход Марк бас л түрүүлээд ресторан луу алхав.
"Яагаад чи хурдан цохилоод байгаа юм бэ?" Марк цээжин дээрээ гараа тавьсаар өөртөө шивнэн хэлэв.
YOU ARE READING
|I'll be your man|mtn✔️
Fiksi PenggemarIn which a girl has a hard time loving someone again. |Completed| Credit to original author. -Орчуулгынх болно.