3

100 6 1
                                    

Жэксон: JYP-н бидэнд түүнийг танилцуулаагүйн учир юу юм бол?

Дахён: Надад таамаг байна аа. Тэр өөрөө надад бүх хүмүүстэй танилцсан гэж хэлсэн.Бас тэр Югём-н төрсөн өдөр дээр ирсэн. Та нар тэнд байсан гэж бодож байна.

Дахён утсаа оролдсоор тэдэнд өөрийн таамгаа хэлж байв.

Дахён: Тийм ээ, энийг хар лдаа.

Тэр залууст Жэйн-н анх ирсэн өдрийнх нь зургийг нь үзүүлэв.

Жинёон-г яг юм хэлэх гэж байхад нь хаалга онгойн Жэйн орж ирэв. Тэр уйлчихсан, бас утсаар ярьсаар орж ирсэн юм. Жэйн тэнд суун түүнийг ажиглах залуусыг ч анхаарах сөхөөгүй байсан юм.

Жэйн: Би чамд дахиж над руу битгий залга гэж хэлсэн биз дээ! Би чамайг үзэн ядаж байна! нулимс дуслуулсаар ярьж байв.

Жэйн: Надад хамаагүй Дан! Чи миний найзтай унтсан!Чи намайг шархлуулсан ойлгов уу!

Жэйн-н хэлсэн үгэнд Жэксон болон Марк-н нүд томорч, харин бусад нь яахаа мэдэхгүй тэвдэн сууж байлаа.

Жэйн: Би одоо чамд хайргүй. Чи надад юу хийснээ мэдэж байна уу? ЧИ МИНИЙ ТӨРСӨН ӨДРӨӨР, МИНИЙ ОРОН ДЭЭР ЗАВААН ЮМАА ХИЙГЭЭ БИЗ ДЭЭ!

Тэр хашхичин ярьсаар утсаа таслан буйдан дээр лаг хийн унав.

Дахён: Эгчээ..

Жэйн гайхан дээш харвал түүнийг 7 залуус санаа зовнисон байдалтай ширтэн сууж байв.

Жэйн сандран өрөөнөөс гүйн гарав. Тэр өөрийг нь уйлахыг бүхэл бүтэн 7 залуус хараад сууж байсан гэдэгт итгэж чадахгүй байв.

Бор шаргал үстэй залуу Жэйн лүү санаа зовнин харж байлаа. Гүн бор нүдээрээ түүнийг үйлдэл бүрийг харна. Тийм ээ Жэйн тэрнийг хэн болохыг мэднэ. Тэр бол ГОТ7-н Марк.

Марк: Чи зүгээр үү?

Тэр Жэйн-н гарнаас барьсаар асуув. Харин Жэйн зүгээр л түүн лүү харж байв. Тэр үнэхээр царайлаг юм. Түүний бүх зүйл нь төгс юм.

"Марк? Чи энд юу хийж байгаа юм!" JYP тэдэн лүү ойртсоор хэлэв.

Гэнэтхэн Жэйн-н уйлсан байхыг харсан JYP түүн лүү гүйн очив.

JYP: Жэйн! Юу болоо вэ? Чи яагаад уйлчихсан юм?

Жэйн хариулаагүйд тэрээр Марк луу хандан

JYP: Чи тэрэнд юугаа хийчихсэн юм бэ?

Тэр Марк луу уурлаагүй юм. Тэр зүгээр л охин дүүдээ санаа зовон асуусан төдий.

Марк-г үг дуугарахаас өмнө Жэйн өрсөн ам нээв.

Жэйн: Т-тэр, би дахиад л Даниелтай ярьсан юмаа.

Тэрээр нулимс дуслуулан хэлэв. Үүнийг сонссон ах нь санаа алдан түүнийг тэврэн авав.

Энэ үед Марк болон Жэйн-г хайж явсан Дахён болон бусад зургаан залуус гүйн ирж байв. Гэвч тэд JYP-г харан тэднээс бага зэрэг хол зогсон ажиглав.

Жэйн ахынхаа тэврэлтээс салан "Би зүгээр ээ" гэв.

JYP: Тэр чамд юу гэж хэлсэн юм?

Жэйн доошоо харан үсээрээ нүүрээ халхалсаар

Жэйн: Тэр намайг санаж байна гэсэн. Бас буцаад эвлэрцгээе гэсэн.

Тэр сулхан дуугаар хэлэн одоо хүртэл түүний ярьсан зүйлсийг залуус сонссон гэдэгт итгэж өгөхгүй байсан юм.

Тэрнийг харан зогсож байсан Дахёны нүдэнд нулимс цийлэгнэжээ. Тэрээр Жэйн-д үнэхээр их санаа зовж, мөн ийм хэцүү байхад нь хань болж чадаагүйдээ харамсаж дотроо түүнээс уучлал хүсч байлаа.

JYP: Та нар бэлтгэлдээ орцгоо.

Түүнийг ийн хэлэхэд тэнд зогсож байсан залуус бүгд тэр хоёрыг үлдээн өөрсдийн өрөө лүүгээ явцгаав.

Би JYP-г яагаад түүнийг бидэнтэй танилцуулаагүй гэдгийг нь мэдчих шиг боллоо.

|I'll be your man|mtn✔️Where stories live. Discover now