27

49 2 0
                                    

Сүүлийн хэдэн өдөр Жэйн-н ах нь түүнийг Сөүл-с явахдаа бэлд гэсэн учир тэр өөрийн ачаагаа бэлэн болгоод байгаа юм.

Мөн Жэйн сүүлийн хэдэн долоо хоног гэртээ очиж хоноогүй бөгөөд JYP ажлаасаа гэртээ ирэхэд тэр байдаггүй болсон билээ. Ах нь түүн лүү залгасан ч тэр хариу огтхон ч өгдөггүй байжээ.

Тэр үргэлж Марк-тай хамт байдаг болсон юм. Тэр оройдоо дорм-д нь хоночихоод өглөө эрт гэр лүүгээ явж хувцасаа сольчихоод компани луу буцан явдаг байв.

Гэвч өнөөдөр тэр компани луу яваагүй Марк-тай хамт тэдний дорм-д үлдсэн юм. Залуус ч хосуудыг хоёуланг нь үлдээх гээд гараад явцгаасан байв. Жэйн Марк-г шүршүүрээс гарч ирэхийг хүлээн буйдан дээр сууж байлаа. Тэд гарч хамтдаа өдрийн хоол идэцгээнэ гэсэн юм.

Марк: Би бэлэн болчихлоо.

Жэйн буйдангаас инээсээр босон Марк-н гарнаас зүүгдэн тэдний дормноос гаран машиндаа суун хөдөлцгөөв.

Марк: Юу идмээр байна?

Жэйн: Korean BBQ!

Марк зам руугаа харахаас өмнө Жэйн лүү нэг харан инээчихээд буцан зам руу гаа харав. Тэр сүүлийн үед Жэйн-д юу тохиолдсоныг мэдэхгүй ч үргэлж тэрэнтэй цуг байж гайхалтай өдрүүдийг өнгөрүүлж байгаадаа ихэд баяртай байгаа билээ.

---

" Ааа гээрэй~"

Жэйн савхтай хоолоо Марк-н аманд хийж өгөөд нүүр дүүрэн инээмсэглэлээ.

Жэйн: Энэний дараа юу хиймээр байна? Чиний хүссэн зүйлийг хийцгээе.

Марк: Нээрээ юу? Чи миний хүссэн зүйлийг хийнэ гэж үү?

Жэйн толгой дохин нэг мах амандаа хийчихээд хэнэгчгүй амандаа юмтай байж бувтнан ярив.

Жэйн: Тиймээ, чиний хүссэнг хийе. Дандаа л миний хүссэн зүйлийг хийдэг шүү дээ. Өнөөдөр бол чиний өдөр.

Марк инээн толгой дохиод хоолоо идсэний дараа юу хийх вэ гэдгээ бодож гарав.

Марк: Би олчихлоо! Интернет кафе явцгаая. Би үргэлж найз охинтой болохоороо хамт явахыг хүсдэг байсан юм.

Жэйн жоохон гайхсан ч "Заза, тэгье ээ. Явцгаая" гэв.

---

Жэйн: Марк, би энийг яаж тоглохийг мэдэхгүй байна шдээ!

Жэйн тоглож чадахгүй байгаадаа бага зэрэг бухимдан орилох шахуу юм болон хэлэв.

Марк эхэндээ түүнийг тоолгүй үргэлжлүүлэн өөрөө тоглож байсан ч Жэйн-н эгдүүтэй царайнд болон түүнд зааж өгөн хамтдаа хөгжилдөн тоглов.

Марк: Гоё байсан уу?baby

Жэйн нүдээрээ инээмсэглэн толгой дохиход Марк дахиад л түүнийг өхөөрдөн хацар болон уруул дээр нь үнсэв.

Жэйн: Дахиж үнсэхгүй шүү.

Жэйн: Яа! Дахиж үнсэхгүй гэж хэлсэн биз дээ!

Жэйн буцан тоглоомоо анхааралтай гэгч нь тоглож байхыг Марк харан инээд алдсаар суув.

Марк: Чи надад хайртай.

Жэйн түүн лүү харж чадахгүй байгаа ч нүүрэндээ инээмсэглэл тодруулав.

Жэйн: Тиймээ, би чамд бүх зүрх сэтгэлээсээ хайртай.

---

Жэйн ширээнээс утсаа аван цаг харахад 6:55 болж байлаа. Тэр хажууд тийш харвал түүний найз залуу унтаж байв. Түүний бор үс нь нүүрийг нь хааж, ягаахан уруул нь бага зэрэг нээлттэй байх нь тэр.

Жэйн Марк хоёр Интернет кафегаас гараад дорм луугаа орохын өмнө дэлгүүрээс зайрмаг авсан юм. Тэд дормдоо орж ирээд л өдөржингөө гадуур гараад жоохон ядарсан болоод тэр үү хамтдаа унтаад өгсөн байсан юм.

Харин одоо өглөөний 7 цаг болж Жэйн явах боллоо. Гэхдээ тэр шууд яваад өгсөнгүй хажуудаа тайван унтаж байсан Марк-г хэсэг ажиглаж хэвтэв.

Тэр өөрийгөө түүнийг ингээд л орхиж явахыг хүсэхгүй байгаа ч тэр одоо яаж ч чадахгүйгээ мэдэж байсан юм.

Хэсэг Марк-г харан хэвтэж байгаад түүний гарыг өөрийнхөө бэлхүүснээс салгаад босов. Тэр эндээс гарахыг хүсэхгүй байсан учраас маш удаанаар үүд рүү явж гутлаа өмссөн юм. Яагаад гэвэл тэр ингээд явчих юм бол хэзээ ч эргэж ирэхгүй байж магадгүй учраас..

Тэр гарахынхаа өмнө ахин Марк-н өрөөнд орон нулимс дуслуулсаар түүнийг сэрээчихгүй гэсэндээ зөөлхөн гэгч нь хацар дээр нь үнсээд орных нь хажууд захидал тавиад гарав.

"Би чамд хайртай, Марк"

Энэ магадгүй түүнд хэлсэн хамгийн сүүлийн үг байсан байх.

|I'll be your man|mtn✔️Where stories live. Discover now