11

51 3 0
                                    

Жэйн: "Залуусаа!!" гэж орилсоор тэдний бэлтгэлийн өрөөнд орж ирэв.

Бэмбэм: Юу болсон бэ? Нүүна?

Жэйн инээмсэглэсээр толгойгоо сэгсрэн

Жэйн: Надад та нарт хэлэх зүйл байна!

Жинёон: Юу юм? Жэйн.

Залуус бүгд анхаарлаа түүнд хандуулцгаав.

Жэйн: Би та нарын шинэ стилист болох болно!

Залуус гайхахын хажуугаар ихэд баярлаж буй нь илт байв.

Жэксон: Нээрээ гэж үү! Чи тоглоогүй биз дээ?

Тэр их л баяртайгаар асуув.

Жэйн толгой дохин тэдэн лүү инээмсэглэж байв. Харин тэдний цаана зогсох менежер нь эргэлзэн харж байсан юм.

Жэйн: Сынхүн убба!

Тэдний менежер үнэхээр царайлаг яг л тэдний нэг гишүүн шиг. Би зарим фэнүүд менежер ахад нь дурласан байдгийг нь мэдэх юм байна.

Жэйн: Манай ах тантай миний тэдний шинэ стилист болж байгаа тухай ярилцмаар байна гэсэн. Хүсвэл та одоо очиж болно. Тэр өрөөндөө байгаа.

Тэр толгой дохин бэлтгэлийн өрөөнөөс гарч явав.

Марк амаа урагдтал инээн Жэйн лүү харж байлаа.

Марк: Чи үнэхээр бидний стилист болно гэж үү?

Жэйн толгой дохин түүн лүү инээмсэглэв.

Марк: Тэгэхээр чи бидэнтэй хамт гадаад руу тоглолтонд явах нь ээ?

Жэйн толгой дохин инээн доороо үсэрч байтал Марк түүний гарнаас татан тэвэрлээ. Хөвгүүд ч адил тэдэнтэй нэгдэн бүгд тэврэлдэцгээв.

Энэ үед харин Жэйн зөвхөн Марк-н л тэврэлтийг мэдэрч байлаа. Марк түүнийг нуруугаар нь чанга тэвэрч байв. Түүний үнэр нь Жэйн-г үнэхээр мансууруулж байх шиг л байсан юм. Марк-н халуун тэвэр нь түүнд аюулгүй, их тухтай байв.

---

JYP: Тэрэнд анхаарал тавиарай гуйж байна шүү. Та нар тэрний өнгөрсөн явдлыг мэднэ шүү дээ. Би тэрнийг дахиж өвтгөхийг хүсэхгүй байна.

Тэр компанийн гадна зогсон Жэйби болон Марк-д хандан хэлэв. Тэд Жэйн болон бусад залуус руу харан зогсов.

Жэйн үргэлж тэдэнтэй хамт байх болно. Энэ бол JYP-н захиалга. Тэр түүнийг ганцааранг нь байлгахыг хүсээгүй юм.

Жэйби: Санаа зовох хэрэггүй ээ, Хён. Бид түүнд санаа тавих болно. Тэр бидэнтэй байхад аюулгүй байх болноо.

JYP толгой дохин Жэйн лүү очин түүнийг тэврэн аюулгүй байх тухай сануулж, мөн ямар нэгэн юм болвол өөр лүү нь залгаарай гэж захив.

Жэйн онгоц луугаа орохын өмнө ахдаа хандан "Удахгүй уулзъя!"

Үүрийн дөрвөн цаг болж гадаа арай л гэгээ ороогүй байлаа.

Жэйн залуус руу харан: Сайхан байна аа! гэж өөртөө шивнэн хэлэв.

Хамтлагийнхаа гурван жаахан залуус шөнөжин тоглож одоо ч тоглосоор байх нь Марк болон Жэйн-г инээлгэж байлаа. Жэйн-н инээмсэглэл Марк-г зүгээр л галзууруулж байсан юм.

Марк түүний харах бүртээ ахин дурлаж байлаа. Гэхдээ тэр яг юу хийхээ мэдэхгүй л байв.

|I'll be your man|mtn✔️Where stories live. Discover now