10

57 2 0
                                    

Жэйн: Уучлаарай, би угаалгын өрөө орчихоод ирье.

Тэр ийн хэлээд ширээнээс босоод явахтай зэрэгцэн

Югём:Хён, та тэрэнд юу гээд хэлчихсэн юм бэ?

Марк юу ч болоогүй юм шиг меню луугаа харсаар

Марк: Юу ч биш дээ. Яасан?

Югём: Тэр их гайхширсан харагдаад байсан юм.

Жэйн толинд өөрийгөө харан зогсоно. Түүний хацар одоо хүртэл улайсан байх ба зүрх одоо болтол Марк-н хэлсэн үгэнд хурдан цохилж байв.

"Болзоо? Тэр надтай болзохыг хүсээд байгаа юм байх даа?" тэр өөрөө өөртэйгөө ярьж байв.

Тэр гараа хатаачихаад угаалгын өрөөнөөс гарч ширээн дээрээ очиход түүний өмнө Parmesan Pasta байв.

Марк: Бид чиний өмнөөс захиалчихлаа. Чамд таалагдана гэж найдаж байна.

Жэйн: Баярлалаа.

Түүний хацар ахиад л халуу оргиж, гар нь хөлрөөд эхлэв. Тэр гараа нэг өмдөндөө арччихаад сэрээгээ авах хоолоо идэж эхлэлээ.

Тэдний хооронд хэсэг чимээгүй байдал үүссэнийг Югём эвдэн ам нээв.

Югём:Тэгэхээр, Нүүна. Танд Сөүлд байх  ямар байна? Аль хэдийн 4 сар болцон байна шдээ.

Жэйн толгойгоо дохин амандаа хоолтой байсан учир гараараа амаа дараад

Жэйн: Тиймээ, 4 сар болсон байна.

Марк: Чи эндээ баймаар байна уу? Эсвэл буцмаар байна уу?

Жэйн-н нүүр дахиад л улайгаад эхлэв. Өнөөдөр тэрний хувьд үнэхээр хэцүүхэн бас догдлолоор дүүрэн өдөр байх шиг.

Жэйн: Үнэндээ, надад энд байх маш их таалагдаж байгаа.

---

Жэйн ах руу гайхан харж байлаа.

Жэйн: Та тэгээд намайг тэдэнтэй явуулмаар байгаа юм уу?

JYP толгой дохин урдаа байх бичиг баримт руугаа харан сууж байлаа.

JYP:Тиймээ, би чамайг ганцааранг чинь тэдэнтэй үлдээсэн тэр оройноос хойш бодож байсан юм. Тэглээ ч та нар их дотно болсон харагдсан. Тийм болохоор чамд ч амар, асуудалгүй.

Жэйн: Заазаа, гэхдээ би тэдэнтэй байхдаа юу хийх юм бэ? Бас л буудалд байх уу?

JYP: Үгүй дээ, би чамайг тэдний стилист байхаар төлөвлөсөн. Угаасаа чи сургуулиа төгсчихөөд энд ирсэн биз дээ. Тиймээс би чамд ажил олгож байна.

Жэйн-н нүд томрон баярлан инээмсэглэж байлаа. Учир нь тэр сургуулиа төгсчихөөд үргэлж стилист болохыг хүсэн хүлээдэг байсан ю.

Жэйн баярлан: Нээрээ юу! Та надаар тоглоогүй биз?

JYP толгойгоо сэгсрэн инээмсэглэв.

JYP: Тэгээд чи юу гэмээр байна даа? ГОТ7-ны стилист болох уу?

Жэйн: Тиймээ!

Тэр орилон суудлаасаа босч ирэн ахыг тэвэрч авав. Тэр хэзээ ч баярлаж байгаагүйгээрээ баярлаж байсан юм.

Тэр ахыгаа юм хэлэхээс өмнө өрөөнөөс нь гүйн гарч залуусын бэлтгэлийн өрөө лүү явлаа.

Одоо бол түүний стилист болсон шалтгаан бол тэр өдөр бүр Марк-г харах нь.

—-
Заазаа зүгээр сууж байхаар оруулчихъя дөө...

5:5

|I'll be your man|mtn✔️Where stories live. Discover now