Хэзээ ч төсөөлж байгаагүй хүн чинь нэг л өдөр чиний гараас хөтөлж, халуун дулаан үгс урсгаж, үгээр хэлэмгүй догдлолыг мэдрүүлж байна гээд боддоо. Яг л чиний амьдралд анхнаасаа байх ёстой байсан юм шиг
************Энд тэндгүй хүмүүс шуугилдаж бүжиглэх нь бүжиглэцгээж, дуулах нь дуулж харин зарим нь урдахаа шимэн сууна. Би бол зүгээр л текний ард зогсож тэдгээр хүмүүст хүссэн зүйлсийг нь бэлтгэж өгөх л үүрэгтэй. Харин энэ удаад надад нэг их ачаалал байгаагүй учраас би клуб дотор байх хүмүүсийг эхнээс нь гүйлгэн харж тэдний талаар ямар нэгэн таамаг дэвшүүлэн зогсоно.
Эхний залуу. Тэр магадгүй баян айлын ганц хүү байх. Эцэг эхийхээ зовж олсон мөнгийг өөрийн мэт л ашиглаж эрх дураараа наргиж цэнгэж байгаа байх. Баян гэдэг нь хажууд нь наалдах хөх өгзөг нь гарах шахсан даашинз өмссөн хамхуулнуудаас л мэдэгдэж байна. Таалагдах гэж хамаг чадлаараа л хичээж байх шиг байна даа хөөрхий амьтад. Ингэж бодон толгой сэгсрээд дараагийн хүн лүү харцаа шилжүүллээ.
Тэр магадгүй дөнгөж саяхан л найз залуугаасаа салсан байх. Ширээндээ ганцаарханаа сууж хатуу архи нэг амьсгаагаар уух нь түүнийг үнэхээр их шаналж тэр шаналалаа мартахын тулд мансуурахыг хүссэн гэж илтгэх шиг. Удалгүй тэр утасаа шүүрэн авч нэг дугаар луу залган их л ууртайгаар ярих ба хэсэг хормын дараа уйлж эхлэв. Үүнээс би түүнийг салсан найз залуутайгаа ярьж байна гэж ойлголоо.
Харин дараагийн хүн бол тайзан дээр дуулах залуу байсан юм. Дуулахдаа нүдээ анин үе үе дээд өнгө гаргахдаа өтгөн хөмсөгөө зангидаж байлаа. Түүний хоолой яг л тайтгарал мэт. Байнга л сонсоод баймаар нэг тийм үгээр хэлэмгүй мэдрэмжийг өөрийхөө хоолойд шингээчихсэн юм шиг. Тэгээд дуулах бүрт нь тэр мэдрэмж нь сонсогч хүн бүрт нь хүрч ховсдуулсан юм шиг байдалтай болдог байх. Яг одоо бол би яг л ховсын байдалтай байна. Тэр залуу манай клубт хэд хэдэн удаа ирж дуулдаг байсан боловч тэр үед хэзээ ч түүний дуулахыг сайн сонсож байгаагүй. Магадгүй хэт их ачааллаас л болсон байх.
Нэг л мэдэхэд би түүний дуунд бүрэн автаж нүдээ анин дороо найган бүжиглэж байх үед дуу ч дуусаж тэрээр талархаснаa илэрхийлж байлаа. Би нүдээ нээн дуучин залуугийн зүг харвал тэр ч бас надруу харан нэг тийм шоолсон ч юм шиг инээмсэглэл нүүрэндээ тодруулчихаад тайзнаа буусан юм. Харин би хурдхан нүүрээ буруулан алчуур аван шилэн хундага арчиж байгаа мэт дүр эсгэн зогслоо.
*********
Үүрээр ажил тарах болж шилэн хундага, үнэтэй дарс болон архинуудыг хагалчихгүйхэн шиг болгоомжтой аван арчиж буцаан байранд нь тавьж байлаа."Өнгөрсөн шөнө ачаалал бага байсан мөртлөө л ядраад байх юм" хэмээн надтай хамт ажилладаг залуу ившээсээр хэлэв.
"Ядралгүй яахавдээ. Ид нойроо авч байх үеэр энэ толгой өвтгөм дуу чимээтэй газар байгаад байхаар ачаалал багатай байсан ч ядрана шдээ" гэж би хэлэв
"Тийм ч юмуу. Гэхдээ чи яаж ингэж ядрахгүй байгаад байдаг юм бэ" гэж асуухад би
"Ядраагүй юм шиг харагдаж байна уу? Чи мэдэхгүй л байна даа. Би яг одоо энэ текэн дээр гараад унтчихмаар санагдаж байхад" гэж хэлэв.
"Заза тэгвэл хурдан ажлаа дуусгаарай. Би явлаа шүү. Ядарч үхэх нь. Баяртай" гэж хэлээд гараад явлаа.
Түүний хэлснээр хурдхан гэртээ очиж ортойгоо нялуурахаа бодон текны доор байх шүүгээнд коктейлны хундагаа өрж байтал хэн нэгэн хоолойгоо засах чимээ гарав. Тэр чимээнд цочсондоо болон дээш өндийхдөө толгойгоороо текны булан мөргөчихөв. Хэтэрхий хүчтэй мөргөснөөсөө болоод өвдөлтөндөө нүдээ тас анин ёолж байх зуур хэн нэгэн текний ард хүрч ирэх нь сонсогдов.
"Уучлаарай" гэсээр гарнаас минь зөөлхөн татан босгов.
"Зүгээр дээ" гэж хэлээд толгойгоо илээд тас анисан нүдээ нээвэл өнөөх дуучин залуу байлаа. Би дотроо нилээн гайхсан ч гаднаа ил гаргасангүй.
"Та яваагүй байсан юмуу?" гэж түүнээс асуухад тэр
"Яг явах гэж байсан юм" гэж нэг их тоогоогүй өнгө аясаар хэлэв.
"Аан тэгвэл явдаа" гэж би хөндий хэлчихээд эргэж харан дуусгаагүй ажлаа гүйцээж хийхийг оролдов.
Эргэж харсан чигтээ тэр хавийг бүгдийг нь арчиж цэвэрлэчихээд буцаж харвал өнөөх залуу яваагүйн дээр шанаагаа тулан намайг ширтээд сууж байлаа. Түүний энэ байдал нь надад их сонин санагдан илүү үйлдэл хийлгүй түүний өөдөөс ширтэв. Гэвч удаан ширтэх тусам түүний гүнд бор нүдэнд дахин ховсдуулах мэт болж байлаа.
"Ингэхэд яагаад ингэж ширтээд байгаа юм?" гэж залуу асуувал
"Өөрөө харин яагаад ажил хийж байхад хараад л суугаад байгаа юм. Уг нь таний эндэх ажил дууссан биздээ" гэж би түүний асуусан асуултанд эгдүүцэн асуув.
"Зүгээр л хармаар санагдаад. Энэ суудал дээр сууснаас хойш бие минь хөдлөхгүй, нүд минь зөвхөн чамайг л ширтээд байна" хэмээн түүний хэлсэн үг нь намайг догдлоход хүргэв. Гэсэн ч дахиад л түүнтэй хөндий харьцахыг хичээж
"Тэгвэл би эндээс явчихвал болохнээ" гэж хэлэхэд залуу
"Яагаад намайг тэгтлээ их явуулахыг хүсээд байгаа юм" гэж сонирхон асуухад нь би
"Өөрийг чинь явуулчихвал би клубээ хаагаад хурдан гэртээ харьж унтмаар байна лдаа" гэж хэлэхдээ ившээж орхив.
Миний байдлыг харчихаад залуу толгойгоо дохин чимээгүйхэн босон хаалга зүглэлээ.
Яг хаалгаар гарахаасаа өмнө тэр эргэж хараад "Дараа уулзья сонин охин минь" гэж хэлээд гараад явчихав.