VIII

89 10 4
                                    

Dean's P.O.V

"Чи явсан чигээрээ явахгүй яах гэж миний амьдралд орж ирээд гай болоод байгаа юм. Чамайг буцаж ирээд уулзахад чинь эелдэгээр хүлээж авч, найзууд байя гэж тохирсон биздээ. Чи надаас тийм байдалтай явчихаад одоо ямар хогийн хайраа хүсээд байгаа юм?" . Үнэндээ би өөрийгөө маш их барьж байна.

"Ахаа намайг уучлаарай. Тэр бол алдаа байсан. Хэсүтэй (Colde) танийг хаяад явсан нь миний буруу ч гэсэн түүнтэй хамт байхад таниас авдаг мэдрэмжүүд огт мэдрэгддэггүй. Тэр үед зүгээр л сэтгэл хөдлөлөөрөө хандчихсан. Би танд хайртай гэдгээ Хэсүтэй хамт байхдаа илүү ихээр мэдэрсэн" гэж доошоо харан ярих энэ охин бол миний хуучин амьдралд минь үлдсэн хүн.

"Чи үнэхээр ичихгүй ярих юм. Ядаж нэр төрөө бодоод ч болтугай наад хайртай гэдэг үгээ битгий хэл."

"Тэгээд? би таний өмнө нэр төр, бардам зан гээд бүх зүйлсээ уландаа  гишгэлэн байж сэтгэлээ нээж байхад та зүгээр л над дээр буцаад ирж болохгүй гэж үү" энэ удаа гарнаас минь атгасаар нулимс дуслуулан ярих бол

"Им Жүни!!! болиод өг. Бидний хооронд бүх зүйл дууссан. Битгий ийм өрөвдөлтэй бай" гэж хэлээд түүнийг орхин явлаа.

Би үнэхээр муу хүн юм. Нэг өдрийн дотор хоёр ч хүний нулимсыг үзлээ.

Throwback

Жүнитэй уулзахаар гэр лүү нь явж байгаад замаараа цэцгийн дэлгүүр орж түүндээ цагаан сарнаа худалдаж явчихаад сэтгэл хангалуун гэрийх нь хаалгыг онгойлготол онгорхой байлаа. Гэрт нь ортол бүх юм эмх замбраагүй, хаа сайгүй хувцас хунар. Бас эр эм хүний тачаадах чимээ сонсогдон би дотроо арай ч үгүй байлгүй дээ гэж бодон өрөө лүү нь хальт шагайтал хайртай охин минь миний хамтрагчтай жаргалаа эдлэж байв. Би шууд л хаалгыг нь томоор дэлгэж ороод авсан цэцгээ тэр хоёр луу шидчихээд юу ч хэлэлгүй гараад явсан юм.

Тэр өдрөөс хойш би яг л амьд үхдэл шиг байж гэрээр дүүрэн архины шил дууссан тамхины хайрцагнууд хөглөрөх болсон. Гэтэл нэг өдөр Жүни надтай уулзах хүсэлтэй байна гэж зурвас явуулахад нь дургүй ч гэсэн хэлсэн газар луу явлаа. Очвол Жүни өнөөх сайхан төрхөө гаргачихсан сууж байлаа. Гэвч нүүрэнд нь гэмшсэн төрх огтхон ч алга. Харин ямар ч царайны хувирал гаргалгүй өөдөөс нь зүгээр л ширтэв.

"Би явах гэж байгаа" энэ үгэнд нь тийм ч их цочирдсонгүй. Аль хэдийн надаас явчихсан шүү дээ.

"Хэсүтэй хамт Англи явах гэж байгаа" гэж хэлээд доошоо харан гараа оролдон суухад нь би

"Сайн яваарай. Аз жаргалтай байгаарай" гэж хэлээд хариулт ч сонсолгүй түрүүлээд явсан. Ойрд урсаагүй нулимс минь урсаж байна.

"Намайг ингэж өвтгөн байж надаас явчихаад заавал жаргалтай байх ёстой шүү." амандаа бувтнаад гэрийн зүг санаа алдсаар алхлаа.

End of throwback

Өнгөрснөө бодон алхсаар нэг л мэдэхэд Рана-гийн гэрийн гадаа ирсэн байлаа. Надад эргэлзэх сэтгэл төрсөнгүй орохоор шийдэн шууд л гэрийх нь кодыг хэд хэд таамгаараа хийгээд сүүлийн найдвар төрсөн оноо хийтэл онгойчихлоо. 1992.Нээрээ тийм лдээ Рана намайг өөрөөс нь хөгшин гэдгийг сонсчихоод байнга санах гэж гэрийхээ кодыг миний нүдэн дээр сольсон шүү дээ. Би инээн толгойгоо сэгсэрчихээд гэрт нь орвол ширээн дээр нь хайрцаг тамхи болон үнсний сав харагдлаа. Тэгэхээр гэртээ ирсэн байх нь. Өрөөнд нь орвол Рана цааш харан хэвтээд унтчихсан байлаа. Би түүний хажуугаар нь орж хэвтээд түүнийхээ үнэрийг ханатлаа үнэрлэн толгой дээр нь үнслээ. Тэр минь хэтэрхий их уйлсандаа ядраад унтсан бололтой.

"Сонин юмаа чи намайг тэгж их өвтгөсөн байтал чамайг миний дэргэд ирж намайг энхрийлэх төдийд би бүхнийг мартаад чам руу л тэмүүлэх юм" унтсан гэж бодтол сэрүүн байжээ.

"Миний охин намайг үнэхээр уучлаарай" түүнийг улам чанга тэврэн хэлэхэд над руу эргэж хараад

"Чамайг орхиж явсны дараа надад гэмших сэтгэл төрсөн. Тулгарах алдаа болгонд нэг нэгэндээ хүлээцтэй байна гэчихээд чиний хэлэх гэсэн нэг ч тайлбарыг сонсоогүйдээ харамссан. Бас..... намайг сэтгэцийн өвчтэй гэдгийг сонсоод чамайг над дээр дахиж хэзээ ч ирэхгүй нь гэж маш их айсан. Чамгүй би нэг ч өдөр тэсэхгүй болохоор надаас битгий холдоорой гуйж байна" гэж хэлээд өвөрт минь шигдэн цурхиран уйллаа.

"Чи минь сэтгэцийн өвчтэй байсан ч хамаагүйээ хайрлана л гэсэн бол хайрлана. Наддаа хамгийн сайхан нь чи юм шүүдээ. Алдаа гаргахдаа гаргадаг царайны хувирал, эрхлэхдээ хошуугаа унжуулдаг төрх чинь, уурлаад уйлсан ч чи минь хамгийн үзэсгэлэнтэй. Дахиж чамайгаа өвтгөхөөр зүйлс хийхгүй болохоор надад итгэх итгэлээ битгий алдаарай". Одоо л санаа минь амарч байна. Алдлаа л гэж айсан шүү. Хэрвээ би жоохон ч болтугай эргэлзсэн бол түүнийгээ бүр ч илүү өвтгөх байжээ.

A.note: энэ хоёрыгоо тийм ч их зовоохыг хүссэнгүйэ. Уг нь анхнаасаа арай өөрөөр бичье гэж бодсон ч гэсэн гэгээлэг хайрын түүх байвал дээр юм шиг санагдлаа. Ядаж байхад энэ өгүүллэгээ бичихэд миний сэтгэл санаа олон хувирлаа хаха. Эхний хэдэн хэсэг дээр догдолж үхэх гэж байсан чинь сүүлийн 2 хэсгийг бичих гэж хямарч дуусдаг байнашд. Тэгэхээр санал асууя одоо ингээд учрыг нь олуулчихсан юм чинь амар сайхандаа жаргах уу? Эсвэл дахиад жаахан зовоож байгаад амар сайхандаа жаргах уу? 😅😅

LOVE | completeWhere stories live. Discover now