Чи гэрэл гэгээ юм бол би чам дээр тусах сүүдэр чинь байя.
*********
"Чи бүтэн 4 цаг ямар ч үйлдэл хийлгүй шанаагаа тулаад намайг харж суулаа. Бие чинь хөшихгүй байна уу" гэж би ойр хавийн зарим зүйлсээ цэгцлэнгээ асуув.
"Яг энэ суудал дээр суухаар л бие минь огт хөдлөхгүй, нүд минь зөвхөн чамайг л хараад байна гэж хэлсэн байхаа" гэж түүнийг инээмсгэлсээр хэлэхэд нь би ч мөн адил инээн толгойгоо сэгсрэв.
Гадаа болсон явдлын тухайд гэвэл би юу ч хэлэлгүй зүгээр л клуб рүүгээ орчихсон. Үнэндээ би ичсэн юм. Өмнө нь хэзээ ч мэдэрч үзээгүй мэдрэмжүүдээ мэдрээд байгаа болохоор ичихийн хажуугаар бас айсан. Би догдолж болох болов уу. Хэн нэгэнтэй дотно байж чадах болов уу гэсэн бодол анх удаа л толгойд минь орж ирсэн. Тэр залуугийн ачаар.
Намайг түрүүлж орж ирээд ажлаа үргэлжлүүлж байтал тэр ч удалгүй орж ирэн өнөөх бүсгүйтэй юм ярьж байгаад хэлхэлдээд гарч явав. Би түүний хойноос санаа алдсаар харж зогстол ороод ирэх нь тэр. Өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрж нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар ажлаа хийж эхэллээ. Тэр орж ирээд түрүүн сууж байсан байрандаа суун шанаагаа тулан намайг ажиглан суулаа. Тэгээд л яг тэр байрлалаараа 4 цаг суучихсан байгаа нь энэ."Миний ажил бараг дуусч байна. Чи одоо явдаа." гэж хэлэхэд тэр сая л нэг байрнаасаа хөдлөн суниачихаад
"Хүргээд өгөх юм уу" гэж асуув.
"Хэрэггүй дээ. Би цуг ажилладаг залуугаараа хүргүүлчихнээ." үнэндээ хүргүүлмээр байсан ч энэ удаад хэрэггүй байх гэж бодлоо.
"За за тийм бол яахав дээ." гэж хэлээд босоод явах гэхэд нь би
"Нөгөө...чи маргааш ирж дуулах уу" гэж өөрийн мэдэлгүй асуучихав.
"Хэрвээ чамайг хүсч байвал би өдөр болгон ирж дуулья" гэж хэлээд нүдээ ирмэснээ гараад явчихлаа. Харин би түүний хойноос инээмсэглэсээр хоцров.
"Рана хурдан дуусгачих явцгаая" гэж Минсок цовоо сэргэлэн хоолойгоор хэлэв.
"Чи өнөөдөр ядраагүй харагдаж байх чинь" гэж асуухад Минсок
"Харин тиймээ цаанаасаа л цоглог байгаад байна. Гэхдээ чи ч гэсэн надаас дутахгүй байгаа юм бишүү. Ганцаараа малийтлаа инээчихсэн зогсож байсан байж" гэж хэлэхэд нь би яагаад ч юм ичин доош харж зогслоо.
"Нээрээ дуучин залуу та хоёрын хооронд ямар нэгэн зүйл болоод байна уу гүй юу" гэж их л сонирхсон байртай асуухад нь би намуухнаар
"Үгүй дээ тийм юм байхгүй. Болохчгүй байх" гэж хэлэв.
"Яг үнэндээ надад тэр залуу тийм ч таалагдахгүй байгаа" гэж Минсок хэлэхэд нь би цааш сонсохыг хүсэлгүй
"Би хувцасаа солиод ирье хүлээж байгаарай" гэж хэлээд цааш явлаа.
************Minsoek's P.O.V
Бид Ранаг гэр лүү нь хүргэж өгөхөөр явах замд тэр аль хэдийн унтчихсан байлаа. Түүний гэрийн гадаа ирээд сэрээх гэсэн ч дэндүү тухтай унтаж байсан болохоор сэрээж зүрхэлсэнгүй. Харин энэ завшааныг ашиглан түүнийг ханатлаа ширтээд авья гэж бодлоо.
Тэр хүмүүстэй ойр дотно байх дургүй. Гэхдээ л би түүний дотны хүн байхыг хүсэж байна. Түүний яг юу бодож санаж явдаг, юунаас болж ингэтлээ хүмүүсээс зайгаа барих болсон нь надад огтхон ч хамаагүй. Тэр надад өөрөө бүхнээ ярих хүртэл нь би түүнээс юу ч асуухгүй байхаар шийдсэн.
Харин өнөөдөр тэр их өөр байна.Өдрийн од мэт ховорхон инээмсэглэдэг төрхийг нь өнөөдөр хангалттай харсан даа баярлах ч инээмсэглүүлсэн хүн нь би биш болохоор сэтгэл дундуур байна.
Гэхдээ зүгээр дээ жоохон тэсчихвэл би тэр хөөрхөн инээмсэглэлийг бэлэглэх нэгэн нь болох болно.Rana's P.O.V
Минсокоор гэртээ хүргүүлж байгаад нойроо дийлэлгүй унтсан байлаа. Сэрчихээд нүдээ аажмаар нээвэл Минсок над руу ширтэн сууж байлаа. Би гялс босч суугаад хувцас болон үсээ янзлаад түүнд талархсанаа илэрхийлээд машинаас нь буун хамаг хурдаараа гэр лүүгээ орлоо. Ойрд яагаад над руу хүмүүс ингэж аймар ширтээд байгааг нь ерөөсөө ойлгохгүй нь.
Гэртээ орж ирэн шууд л ор луугаа зүгэллээ. Гэсэн ч Минсокын машинд бага зэрэг нойроо авчихсан болохоор унтахад жоохон асуудалтай байлаа. Зүгээр л орон дотроо элдэвийг бодож хэвтэхээс өөр зүйлсийг хийсэнгүй. Гэнэт л өчигдөр оройны клубын гадаа болсон үйл явдал санаанд орон өөрийн эрхгүй инээв.Тэр залуу яагаад ч юм надад дэндүү сонирхолтой санагдаж байна. Түүнийг дахиж хармаар байна. Ховсдом уянгалаг хоолойг нь сонсмоор байна.
Гүн бор нүдийг нь ажиж догдлохыг хүсэж байна.
Чи надад яг юу хийчихээ вэ? Би ийм хүн байгаагүй юмсан....