"Яаж байгаа юм бэ чи?" гэж клубээр дүүрэн орилоод Ранагийн араас гаран гүйх гэтэл Жүни надаас зуурсаар
"Ахаа яагаад байгаа юм бэ? Та надад хайргүй болчихсон юм уу?" гэж уйлагнан асуухад би зүгээр л түүний гарыг саван гүйн гарлаа.
"Болохгүй ээ. Бяцханыгаа гомдоож болохгүй шдээ" амандаа бувтнасаар хайж болох бүхий л газраар хайж байлаа.
"Надаас битгий урваарай. Тэгвэл би тэсэхгүй байх"
"Надаас битгий урваарай. Тэгвэл би тэсэхгүй байх"
"Надаас битгий урваарай. Тэгвэл би тэсэхгүй байх"
"Надаас битгий урваарай. Тэгвэл би тэсэхгүй байх"
Дөнгөж итгэлийг нь олж авсан. Одоо л нэг аз жаргалаа оллоо гэж бодтол тэр аз жаргалыхаа үзүүрээс нь барьж аваад л алдчихлаа. Би урвахгүй гэчихээд ариун нүдэнд нь муухай зүйлс харуулчихлаа. Уснаас ч ариухан түүнийхээ сэтгэлд сэв суулгачихлаа. Намайг гэсэн тэр их хайрыг нь, надад итгэх итгэлээс нь хороочихлоо. Миний буруу тийм болохоор миний бяцхан охин буруу зүйлс битгий хийгээрэй гуйж байна.
Rana's P.O.V
Хөлөө цэврүүттэл гүйсний эцэст орчин тойрноо анзаарвал Хан мөрөн дээр ирсэн байлаа.
"Ямар драма бишдээ. Очиж очиж энд ирээд" гэж бувтаначихаад доошоо өвдгөө тэврэн суув. Гүйж байхдаа хангалттай уйлсан болохоор одоо зүгээр л надад нэг тийшээ гөлөрч суухаас өөр хийх юм алга.
Өчигдөрхөн надаас намайг хайрлаж болох эсэхийг минь асууж хайрынхаа үгсээр энхрийлж байсан хүн сая нүдэн дээр минь өөр бүсгүйтэй үнсэлцсэн. Гэхдээ тэр бүсгүй түрүүлж үнссэн шүү дээ гэж Хюг-ийг өмөөрөн бодох ч би яг л хоёр хуваагдчихсан юм шиг өөртэйгөө зөрчилдөнө. Гэнэт миний инээд хүрэн чангаар инээлээ.
"Нээрээ би чинь сэтгэцийн өвчтэй шдээ" гэж хэлээд чангаар инээж байлаа. Удалгүй инээд минь нулимсаар солигдон
"Гэхдээ би ч гэсэн хүн шдээ. Сэтгэцийн өвчтэй гээд хүнээр хайрлуулах эрхгүй юм гэж үү" цурхиран уйлахын хажуугаар чангаар орилно.
Одоо л нэг хүн шиг амьдарч хүнээр хайрлуулж үзэх нь гэж бодоод юмсыг эрүүлээр сэтгэж эхэлж байсан юмсан. Би хүн шиг байх гэж ямар их хичээлээ. Араатан шиг авир гаргахгүй гэж биеэ барьж хэцүү байсан ч инээмсэглэх гэж ямар их зовдог байлаа. Гэтэл нэг л өдөр намайг дуу хоолойгоороо татаж, үйлдэл бүрээрээ догдлуулж, аз жаргалыг мэдрүүлчихээд тэр аз жаргалаа буцаагаад авчихаж байгаа юм уу. Бүр маш их өвдөлт зовлон шаналалаар мэдрүүлсэн аз жаргалаа сольчихлоо.Өвдгөндөө нүүрээ наан сууж байтал хойноос хэн нэгэн тэврэв. Гэсэн ч би ямар ч үйлдэл хйисэнгүй. Өндийх ч хүсэл байсангүй.
"Уучлаарай
Уучлаарай
Уучлаарай
Уучлаарай
Уучлаарай" гэж зогсоо зайгүй шивнэнэ. Харин нулимс минь дахиад л урслаа."Яв" амнаас минь гарч болох хамгийн эелдэг үг байлаа.
"Би тайлбарлья гуйя намайг сонсооч" гэж хэлээд намайг өөр лүүгээ харуулахад нь би
"Хараал идсэн тайлбар. Бүгд л хийсэн нүглээ цайруулах гэж худал тайлбар тавьдаг. Би сэтгэцийн өвчтэй ч гэсэн сайн мууг ялгахтайгаа байна" гэж түүн рүү орилоход
"Сэтгэцийн өвчин гэж"
"Тиймээ би новшийн сэтгэцийн өвчтэй. Яасан одоо надаас айж байна уу. Мэдрэл муутай хүүхэнтэй хайран цагаа дэмий өнгөрөөлөө гэж бодож байна уу. Яв лдаа тэгээд. Би сэтгэцийн өвчтэй болохоор чамайг яачихаж мэднэ гэж бодохгүй байна уу" өмнөхөөсөө илүү чангаар хэллээ. Харин хариуд нь тэр зүгээр л намайг тэврэв. Энэ удаа би түүний нуруу луу цохин уйлсан хэвээр
"Амалсан. Чи надад амалсан биздээ. Урвахгүй гэчихээд новшийн амлалтаа яагаад зөрчиж байгаа юм. Би тэсэхгүй байх гэж хэлсэн биздээ. Биелүүлж чадахгүй юм бол яах гэж амалсан юм. Хайрлаж чадахгүй юм бол яах гэж худлаа найдвар төрүүлж намайг өвтгөөд байгаа юм. Чи мэдэхгүй шдээ намайг өдий хүртэл яаж зовж ирснийг." түүний тэвэрт нилээн удаан уйлсны эцэст түүнээс холдон
"Эхлэл нь амархан бол төгсгөл нь амархан байдаг." гэж хэлэхэд
"Би чамаас огтхон ч урваагүйэ Рана. Чиний харсан зүйл чинь буруу ойлголт байсан. Тэр бүсгүй үнэндээ-"
"Болноо. Хэрэггүй. Надад хугацаа хэрэгтэй байна. Хэсэгтээ харьцахгүй байцгаая" гэж хэлээд би цэврүүтсэн хөлтэй ч түрүүлэн явлаа. Одоо надад очиж тайвширч болох газар гэвэл гэр минь л байна. Дахиж тэр клуб руу очихыг хүсэхгүй байна.
Хюг Рана-г явсны дараа нэг дугаар луу залган
"Яг одоо уулзья" гэж хэлээд тэр газрыг орхилоо.