END

117 18 5
                                    

Энэ хорвоо дээрх хүн бүхэн өөр өөр зүйлс хүсэж мөрөөддөг. Нэг хэсэг ихээхэн мөнгөтэй болохыг хүсэх бол нөгөө хэсэг нь ханатлаа идэхийг хүсэж, зарим нь хайр дурлалыг хүсэж хүлээдэг. Гэхдээ энэ бүх хүсэл нь зөвхөн аз жаргалын л төлөө байдаг байх. Өмнө нь дурьдаж байсанчлан дэлхий дээрх 7 тэрбум өнгөнүүд дундаас хамгийн бараан саарал нь өнгө нь өөрийгөө хэмээж байсан. Гэхдээ одоо би тэр олон өнгөнүүдээс хамгийн гэгээлэг өнгө болчихлоо. Үгүй ээ... БИД юм байна

※※※※※※※※※※※※※

Түүн дээрээ очиход хэдхэн алхам үлджээ. Алхам тутамд өөрийхөө амьдралын өнгөрсөн бүхнийг эргэн дурсана.
Анх түүнтэй учирсан
Анх удаа түүнд үнсүүлсэн
Анх удаа түүнд тэврүүлсэн
Анх удаа түүнтэйгээ муудалцсан гээд эдгээр бүгд хамгийн үнэтэй цаг мөчүүд байж.

Нүдэнд дэх нүлимс минь хяналтгүй урсана. Гэсэн ч би инээмсгэлсэн хэвээр. Энэ нулимс гуниг цөхрөлийх биш баяр жаргал шүү дээ.

"Наанаа зогс. Би өөрөө чам дээрээ очье" Хюг нааш хурдан алхалсаар урд минь ирж зогслоо. 10хан алхаад очих газар би бараг 100 алхсан бололтой.

"Мангар залуу вэ?" гэж хэлээд би Хюгийг хөнгөн цохилоо.

"Одоо миний хэлэх үгсийг анхааралтай сонсоорой за юу. Би сандарснаасаа болоод эв хавьгүй ярьж магадгүй" гэхэд нь би зүгээр л толгойгоо дохилоо. Харин Хюг урт амьсгаа авч гаргачихаад нүд рүү минь нухацтайгаар ширтэн ярьж эхлэв.

"Өмнө нь бид хамтдаа шинэ эхлэлийг бий болгосон бол яг одоо энэ цаг мөчөөс эхлээд шинэ амьдралыг бий болгох гэж байна. Хамтдаа хүссэн цагтаа унтаж хүссэн цагтаа сэрж, галзуу зүйлс хийж, учир утгагүй зүйлс чалчиж, зөвхөн өөрсдийхөөрөө амьдарцгаая. Үүрд биш ч энэ насны минь түшиг тулгуур цор ганц хайр минь болооч. Минийх болох уу?"

Хюг-ийн хэлсэн энэ үгс уянгалсан олон үгтэй сунжирсан ярианаас илүү сэтгэл хөдөлгөм байж чадсан юм. Арай гэж тогтож байсан нулимс минь дахин урсаж эхлэхэд би түүнийгээ тэврэн авлаа.

"Мангар минь би угаасаа чинийх шүү дээ" гэж хэлэхэд Хюг намайг тэвэрсэн чигтээ агаар дээр эргүүлэн чангаар инээн

"Тиймээ зөвхөн миний бяцхан охин" гэж хэлээд надаас тэврэлтээ салган урд минь нэг хөл дээрээ суугаад халааснаасаа жижиг хайрцаг гаргаж ирэв. Хайрцгийг нээн маш энгийн мөртлөө чамин бөгж хуруунд минь зүүлгэн намайг татан өвөр дээрээ суулгаад уруул дээр минь үнслээ. Гэнэт хэд хэдэн хүмүүсийн алга таших болон орилолдоон сонсогдон тэр зүг рүү харвал Минсок болон зохион байгуулагч бас бусад ажилчид маань зогсож байлаа.

LOVE | completeWhere stories live. Discover now