Чи бол миний зүрх сэтгэлийн хаалгыг тогшихгүйгээр орж ирсэн гэнэтийн бөгөөд урилгагүй зочин.
*************
Тэр өдрөөс хойш нилээн удаан хугацаа өнгөрчээ. Бидний харилцаа нэг л ойлгожгүй. Хосууд? Найзууд? эсвэл зүгээр л танил? Гэхдээ надад ойлгомжгүй байх нь илүү дээр мэт санагдаж байна. Хэрвээ хосууд болчихвол бид бие биеэсээ илүү зүйлсийг хүснэ. Найзууд болсон ч ялгаагүй.
Харин би нэг л зүйлийг баттай хэлж чадна. Би Хюгт дуралчихсан гэдгийг. Удаан хугацаанд хамт байсандаа биш, намайг анх үнсэж бас тэвэрэхэд ч биш. Хамгийн анх дуу хоолойг нь сонсоод л би түүнд дуралсан. Хюгт ямар байдгийг мэдэхгүй ч түүний дэргэд байхад надад хэний ч хүсээд хүрч чадахааргүй тийм өндөр оргилд гарчихсан мэт тийм л их баяр жаргалыг мэдэрдэг.Тэр өдөр Хюг-ийн хэлснээр бид бүгдийг өөрсдийнхөө мэдрэмжиндээ даатгахаар шийдсэн. Уулзмаар байвал уулзаж, үнсэлцмээр байвал үнсэлцэж, тэврэлдмээр байвал тэврэлдэж бүх л зүйлсийг мэдрэмжийхээ дагуу хийж байгаа. Зарим үед бид үгээр биш дотоод сэтгэлээрээ ойлголцож яг юу хүсээд байна вэ гэдгийг мэдэрдэг. Гэхдээ энэ ойлгомжгүй харилцаа нэг л өдөр дуусчихвал яана гэж айх юм. Хэрвээ тийм өдөр ирвэл би тэсэхгүй байх.
****************
Өнөөдөр манай клуб ажиллахгүй гэсэн учраас гэртээ зүгээр ч нэг амраад зогсохгүй их цэвэрлэгээ хийхээр болсон юм. Үнэндээ надад гэрээ цэвэрлээд байх ямар ч боломж байдаггүй лдээ. Оройноос үүрийн 4,5 цаг хүртэл ажиллаж арай гэж гэртээ ирчихээд шууд унтана. Тэгээд ажлынхаа цагыг дөхүүлж сэрээд яарч сандарсаар ажилдаа явдаг надад гэр цэвэрлэх нэг мөрөөдөл шиг болсон байлаа.
Арай гэж гэрээ цэвэрлэж дуусчихаад орон дээрээ тэрийн хэвтэж байтал хаалганы хонх дуугарав. Өнөөдөр ганцаараа баймаар санагдсан учраас хэнд ч хаалга тайлж өгөхийг хүссэнгүй, удахгүй явчих байх гэж бодон орондоо гүрийсээр л хэвтээд байв.
Нилээн удаан хугацаанд хонх дуугарсны дараа болин утсанд минь зурвал ирэв"Хаалгаа тайл"
From: DeanХоёрхон үгтэй зурвасанд хагартлаа баярлан хаалга рүү нисэх шахам очин тайлтал Хюг нүүрэндээ инээмсэглэл тодруулчихсан зогсож байлаа.
Түүнийг харсандаа үнэхээр их баярлан шууд л тэвэрлээ. Хюг надад тэврүүлсэн чигтээ орж ирэн хаалга хаав.
"Бяцханаа би гутлаа тайлмаар байна" түүнийг ингэж хэлэхэд нь би тэврэлтээ салган хошуугаа унжуулан зогслоо. Үнэндээ би дэндүү эрх болчихсон энэ залуутай учирснаас хойш.