Өнгөрсөн хугацаанд би зөвхөн чамайг л хүлээж байсан мэт
*************
Урд шөнө хөшгөө хаалгүй унтсанаас болоод нүүрэн дээр минь нарны хурц гэрэл тусан сайхан зүүднээс минь сэрээв. Нойроо харамлан хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтсэн ч бөхчимдөж үхэх гэж байсан учраас ууртай нь аргагүй босч суугаад нүдээ бүтэн нээгдэхийг хүлээлээ. Гучаад минут орон дээрээ суусны эцэст босон угаалгын өрөө орлоо.
Усанд орж гарж ирчихээд буцан унтлагын өрөөндөө орон Хюг-ийг сэрээлгүйгээр сэмээрхэн хувцасаа өмсчихөөд гал тогоо руу орон өглөөний цай бэлтгэв. Хюгт хоол хийж өгнө гэдэг миний дуртай зүйлсийг нэг болсон. Түүний аз жаргалтай байгааг харах бүрт би шинээр дахин төрж байгаа мэт л болдог.
Өглөөний цай бэлдчихээд түүнийгээ сэрээхээр өрөөндөө орсон ч үнэхээр тухтай унтаж байсан болохоор би түүний хажуугаар нь орж хэвтээд нүүр лүү нь үлээв. Хюг арай гэж нүдээ нээчихээд шууд л уруул дээр минь шуналтайгаар үнслээ. Бид үнсэлтээс илүү хэтэрч байгаагүй.
Бид удаан үнсэлцсэний дараа би түрүүлж ам нээн"Би хуримаа хийснийхээ дараа л дотно харьцаанд орно гэж боддог шүү" гэж хэлэхэд Хюг инээчихээд
"Бурхан минь" гэж хэлээд дахин уруул дээр минь үнслээ.
"Тэгвэл бид хурдан хуримаа хий хэрэгтэй юм байна" гэж хэлээд хамар дээр минь үнсэв. Бид хэсэг орон дээрээ эрхлэлдэж хэвтсэний эцэст Хюг-ийг хүчээр босгон гал тогоо зүглэлээ.
"Халуунаар нь идэх боломж байсан шүү" гэж хэлээд аяганд нь шүүс хийж өгөөд түүнийхээ хийж буй үйлдлийг нэг бүрчлэн ажиглалаа. Хаанаас нь харсан төгс гэмээр энэ залуу минийх гэж бодохоор заримдаа өөрийгөө зүүдлээд байна уу гэж бодох юм. Бидний учрал анхнаасаа төгс байгаагүй ч бид нэгнээ хараад л бие биенээ бүхий л амьдралыхаа турш хайж ирсэн гэдгээ мэдэрсэн.
"Өнөө орой дуулна биздээ?"
"Мэдэхгүй ээ. Магадгүй л юм"
"Дуулах л юм байж маягтай гэдэг нь"
"Мэдэж байж асуугаад мангар гэдэг нь" гэж хэлээд хамрыг минь чимхлээ. Би ажлаасаа 7 хоногийн чөлөө авсны дараагаар өнөөдөр л ажилдаа буцаж орох гэж байна. Сэтгэл санааны байдлаас болж чөлөө авч өөрийгөө тайван байлгаж амрах гэсэн боловч байнгын юм бодсоор байгаад илүү хямарчих шиг болсон доо.
"Хоёулаа орой хүртэл юу хийх үү?"
"Болзоцгооё" үнэндээ бид өмнө нь огтхон ч болзож үзээгүй учраас түүний хэнэг ч үгүй хэлсэн энэ үгэнд нь би догдлох шиг болов.