Бидний хайр төгс биш ч гэсэн бид хэзээ ч бууж өгч байгаагүй.
*****************
"Яагаад БИД гэж?"
"Энд өлгөсөн цоож болгон дээр хосууд өөрсдийхөө нэрийг сэтгэлийхээ үгстэй бичсэн байдаг болохоор. Бусдаас онцгой байх гэсэн юм. Зөвхөн бид л хараад таниж болохоор тийм онцгой байвал гоё"
"Аргагүй л миний охин шүү" гэж хэлээд намайг тэврэн духан дээр минь үнслээ.
Бид тэр хавиар хоорондоо юу ч ярилгүй алхана. Энэ нь үнэхээр тайван байна. Бид хангалттай ярьдаг. Хааяа даа чимээгүй орчинд байх нь утга учиргүй ярилцсанаас ч илүү. Нилээн алхсны эцэст ажил руу явахаар боллоо.
Ажлын үүдээр бид инээлдсээр орж иртэл Минсок над руу их л ширүүхэн царайлан хүрч ирээд гарнаас минь зуураад хаа нэг тийшээ явчихав. Би дэмий л Хюг руу харан гараа сарвайтал өөдөөс малийтлаа инээгээд үлдэв. Энэ хүн чинь найз охиныг нь нэг залуу чирээд өөрөөс нь аваад явж байхад инээгээд байдаг.
"Минсок аа яагаад байгаа юм бэ? Гар өвдөөд байна ядаж гараа сулалчих тэгэх үү?" намайг ингэж хэлэхэд гараа сулалсан ч гэсэн хурдан алхаа нь хэвээр байх ба хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй байв. Явсаар хэний ч ороод байдаггүй хуучирсан өрөөнд орж ирээд намайг өөр лүүгээ татаад тэвэрчихэв. Энэ үнэхээр гайхширмаар үйлдэл байна. Минсок намайг тэвэрсэн чигтээ мөр нь чичэрхийлж байх нь түүний уйлж байгааг илтгэв. Гэхдээ яагаад?
"Яагаад уйлаад байгаа юм бэ?"
"Юу ч ярилгүйгээр зүгээр л намайг тэвэр өгөөч гуйж байна" би түүнийг зөрүүлж тэврэн нурууг нь хөнгөхөн иллээ. Иймэрхүү байдалтай нилээн удаан зогссоны эцэст Минсок өөрөө надаас холдон нулимсаа арчаад
"Уучлаарай чамд сул дорой байдлаа үзүүлчихлээ"
"Юу болсон юм бэ?"
"Намайг үнэхээр уучлаарай Рана. Би чамд хайртай. Гэсэн ч чи намайг хайрлахгүй гэдгийг ойлгосон болохоор чамайг тавьж явуулж байна"
"Чи чинь юугаа ярь-"
"Чамайг дөнгөж ажилд орж ирэхэд л татагдаж эхэлсэн. Ажлийхан чамайг сонин охин гээд хэн нь ч тоож харьцахгүй байхад чи надад үнэхээр сонирхолтой санагдаж байсан. Чиний тэр их чимээгүй байдал чинь чамайг яг л цоожтой үнэт эрдэнэ шиг байлгадаг байсан. Харин би шуналдаа хөтлөгдөн тэр үнэт эдлэлийг хүчээр өөртөө авах гэсэн ч чадаагүй. Чиний нулимсыг хараад би юу ч хийж чадаагүй"
"Хүчээр гэнээ? Жоохон ойлгомжтой ярьж болох уу?"
"Чамайг Хюг-тай дотносох тусам миний уур асар ихээр хүрсэн. Чамайг аль хэдийн өмчилчөхсөн юм шиг л. Тэгээд л би Жүни-г хайж олоод та хоёрыг салгаад өгөөч гэж гуйсан юм. Гэхдээ түүний үр дагаврыг би сайхнаар төсөөлчихсөн байж. Хюгт гомдсон гомдолдоо цөхөрч байх үед чинь би хажууд чинь байна даа. Тэгээд чамайг надад дасах байх гэж бодсон. Гэхдээ чиний нулимсыг хараад би өөрийгөө аймшигтай ихээр харааж зүхээд ч бараагүй. Одоо хүртэл чиний нүд рүү харна гэхээс ч ичмээр аймшигтай санагдаж байна. Чамаас уучлалт гуйгаад ч хангалтгүй" ийм зүйл сонссон ямар ч хүн уурлах байсан ч надад уурлах зүйл байсангүй. Тэглээч аль хэдийн болоод өнгөрчихсөн зүйл. Одоо бид жаргалтай байгаа тэгээд л болоо.
"Зүгээрдээ"
"Чи намайг яасан ч болноо. Намайг уучлахгүй эсвэл цохиж зодож , муу муухай үгсээр хэлж ч болно хүссэн бүхнээ хий"
"Минсок аа"
"Би чиний өмнө ингээд зогсох эрхгүй гэд-"
"Минсок аа зүгээр гэж хэлсэн шдээ. Бүгд өнгөрсөнд болсон зүйл. Харин надад үнэнээ хэлээд уучлалт гуйж байгаад чинь баярлалаа"
"Үнэхээр зүгээр гэж үү?"
"Тийм ээ." Минсок намайг дахин тэвэрч аваад
"Үнэхээр их баярлалаа" хэмээн шивнэв. Би түүний нурууг нь илээд
"Одооноос дотно найзууд болцгооё за юу" гэхэд Минсок толгой дохин надаас холдоод
"Одоо харин чамд үзүүлэх зүйл байна" гэж хэлээд нүдийг минь тагласаар өрөөнөөс гарч явлаа. Хаашаа явж байгааг нь мэдэхгүй ч ямар ч байсан төв танхим бололтой.
"Минсок аа би өөрөө явж болохгүй юм уу?"
"Одоо бол болноо" гэж хэлээд нүдийг минь тагласан гараа авахад урд минь уртаас урт сарнайн дэлбээ болон лаагаар зам засчихсан байв. Харин тэр урт замын төгсгөлд төгс гэмээр залуу зогсож байлаа. Тиймээ тэр бол миний хүн. Инээд нь, гуниг нь, баяр хөөр нь хүртэл минийх.
Хюг өөртөө төгс зохисон костюм өмсөж гартаа цагаан сарнайн баглаа тэвэрсэн байлаа. Нарнаас ч тод гэрэлтдэг инээмсэглэлээ нүүрэндээ тодруулан зогсох нь хамгийн хайр хүрмээр. Түүн рүүгээ дөхөх тусам нүдэнд минь нулимс хурж байв.