***********Энэ клубт ажиллаж эхлээд жил гаран болж байна. Гэхдээ анхнаасаа шууд барменаар ажлыхаа гарааг эхлүүлсэн гэвэл худлаа болно. Хамгийн анх энд ажилд орохдоо цэвэрлэгч хийдэг байсан. Архи уусан хүмүүсын бөөлжис, заваартуулсан өтгөн шингэнийг цэвэрлэж байхдаа энэ хорвоод орь ганцааранг минь орхиод явсан аав ээждээ их л гомддог байлаа. Тэглээ гээд цаг хугацааж буцааж ээжийхээ амийг аварч чадахгүйгээс хойш өөрийхөө төлөө хичээж юу ч хийсэн хамаагүй шүүдээ гэж бодох болсон юм.
Намайг дөнгөж ахлах сургуульд ордог жил нэг өглөө аав ээж хоёр минь их л ширүүн хэрэлдсэн юм. Түүнээс болж аав минь нилээн уурлаж ээжийг түлхээд унгачихсан. Харин ээж минь унахдаа ширээний булан мөргөж газар дээрээ нас барсан. Харин аав минь хийсэн хэргээсээ болоод гэрээс гарч яваад эргэж ирээгүй. Тийм аймшигт үйл явдлыг нүдээрээ харсан миний хувьд тэр өдрөөс хойш сэтгэцэд минь бага зэрэг өөрчлөлт орсон. Үүнээс болоод сургуулиасаа ч гарж бүтэн жил гаран сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн. Миний сэтгэцэд зүгээр нэг өөрчлөлт ороод зогсохгүй bipolar буюу сэтгэл хоёрдох өвчтэй болчихсон байсан. Энэ нь хэт зочирдлоос үүддэг өвчин бөгөөд ааш зан нь хурдан хувьсдаг болдог. Миний дотор яг л хоёр оршихуй байгаа юм шиг. Хэрвээ нэг л уурлах юм бол өөрийгөө хянаж чадахгүй юу ч хамаагүй хийнэ. Гэхдээ эмнэлэгт байх хугацаандаа би өөрийгөө хангалттай хянаж сурсан. Тэгсэн ч одоо болтол хүмүүстэй дотно харьцаж үзээгүй. Хүмүүс гэнэт л амьдралын минь гарч ирээд хамгийн үнэтэй чухал үесд хамт байж, хэзээ ч салж хагацахгүй юм шиг худлаа үгсээрээ хуурчихаад нэг л өдөр хэзээ тийм хүн байгаагүй юм шиг алга болдог юм. Тийм болохоор л хүмүүстэй дотно харьцахыг огтхон ч хүсдэггүй. Харин надтай дотно биш ч энгийн яриа өрнүүлдэг ганцхан хүн бол цуг ажилладаг Минсок. Анх түүнийг надтай ярих гэж оролдох бүрт нь би түүн лүү муухай харц шидэлж хэлсэн үгийг нь сонсоогүй дүр эсгэдэг байсан юм. Харин нэг удаа би санамсаргүйгээр нилээн үнэтэй дарс хагалаад яахаа мэдэхгүй байхад минь Минсок надад тусалсан юм. Тэр зүгээр л инээмсэглээд "Зүгээр дээ. Битгий санаа зов. Би өөрийгөө хагалчихсан гээд хэлчих болохоор айх хэрэггүй дээ. Ганцаараа амьдрах гэж ядаж байж дахиж битгий алдаа гаргаарай" гэж хэлсэн юм. Харин би хариу үг дуугарч чадалгүй зүгээр л толгой дохисон. Тэр өдөр ажил тарсны дараа Минсок зохион байгуулагчид нилээн удаан загинуулж байж билээ. Загинуулж байж инээмсэглээд л зогсоод байсан. Тэр үеэс хойш би огт үг дуугардаггүй байсан бол хаяа нэг асуултанд нь хариулж, сүүлдээ зарим яриа өрнүүлдэг болсон юмдаа.