Баасан гарагын үдэш, 10 цаг хагас
Маргааш хийх ажилгүй
Давчуу өрөө, чи бас би
Унтрааж орхисон утас
Яаруулахгүй огтхон ч
Цаг хангалттай бий (shh)
Хэлэхгүй байсан ч болно
Мэдэрч байгаагаараа л it's okay
You're beautiful,beautiful
Миний харц тогтох газар baby
You're so beautiful to me girl
Чиний минь харц ч надтай ижил газар
(Dean- i love it)
***********Шинэхэн дуугаа бичүүлчихээд түр зуур амарч байх хооронд утсанд дуудлага ирэв. Аваад харвал өнөөх клубын зохион байгуулагч байлаа. Шуудхан авах товчыг дарчихаал чихэндээ наав.
"Сайн уу? Хюг аа. Өнөөдөр ирж дуулна гэдгээ мэдэж байгаа биздээ. Хүмүүс чиний дуунуудад нилээн дуртай байх шиг байсан шүү" гэж нилээн цоглог хоолойгоор хэлэх нь тэр.
"Тиймээ өнөөдөр 10 цагт очих болноо"
"За тэгвэл хүлээж байя. Баяртай Хюг аа" гэж хэлээд утсаа таслав.
Орой болтол хийх ажил байхгү байсан учраас клуб рүү очих цагаасаа арай эрт очихоор шийдэн студийхэнд талархлаа илэрхийлээд гарч явлаа. Гадаа гартал бага зэрэг жиндүүхэн байх ч тийм ч дааруулсангүй.
Машинтай явбал илүү хурдан очих ч ийм сайхан байхад алхсан нь дээр гэж бодон зам дагасаар алхлаа. Алхаж байхдаа өнөөх охины талаар бодох төдийд нүүрэнд минь инээмсэглэл тодроно
*******Клубын гадаа ирэн тамхи татчихаад дотогшь ороход ажилчид цэвэрлэгээ хийж байлаа. Би шууд зохион байгуулагчийн өрөө лүү явж ирсэнээ мэдэгдэхэд намайг нэг ширээнд суугаад дуртай зүйлсээ захиалаарай гэв. Гэсэн ч би зүгээр л текний ард очин суун энгийн цэвэр ус захиаллаа. Ёр нь ч алкохолны төрлийн ундаанд тйим ч их дуртай биш л дээ. Зүгээр л суугаад байх нь хэтэрхий уйтгартай байсан болохоор энэ тэрүүгээр явахаар шийдэв.
Явсаар байгаад ажилчдын хувцас солих өрөөний үүдэнд ирсэн байв. Юу ч бодолгүйгээр хаалгыг нь татаад онгойлговол дотор нь харанхуй байх ба хэн нэгний жигд амьсгаа сонсогдоно. Хана тэмтэрч явсаар гэрэл асаавал өнөөх миний сонирхолыг тэгтлээ их татаад байсан охин жижиг буйдан дээр тухгүй байгаа бололтой хөмсөгөө зангидан унтана. Би ойрхон байх сандлыг татаж дэргэд нь суугаад нүүр лүү нь гараа явуулан хүрэх гэснээ болин буцаад гараа авлаа. Оронд зүгээр л түүний царайг ажин сууя гэж бодтол гэнэт зургийг нь авмаар санагдан утсаа гаргаж ирээд хэд хэд дарж авлаа. Энэ өрөөнд орж ирснээс хойш нүүрэндээ инээмсэглэл тодруулсан өөрийгөө гайхаж байна. Энэ охин намайг бага багаар өөрчилж байна.