IX

90 10 2
                                    

Би+Чи=Бид

Хувь тавьлан цаг хугацаагаар хэмжигддэггүй байх. Уулзах ёстой бол эрт ч бай орой ч бай, эсвэл хөгширсөн хойноо ч заавал уулздаг юм билээ. Харин хэзээ ч учрах ёсгүй байсан хүмүүс учирч бие биенээ асар ихээр хайрлалаа ч хүний хувь тавилан аймшигтайгаар салгана.
Би үнэндээ гудамжаар алхах хүн битгий хэл нохойд хүртэл атаархдаг байлаа. Дэлхий дээрх хүмүүсийг олон өнгөнүүдээр зүйрлэвэл би хамгийн бүүдгэр саарал өнгө байх байсан. Над шиг аз жаргал баяр баясалгүй, найз нөхөдгүй, хүний өөдөөс хараад олигтой инээмсэглэчихэж чаддаггүй хүнд саарал өнгө ч илүү гэгээлэг санагдана. Харин тэр хүн бол миний харанхуй бүүдгэр ертөнцөд минь татсан солонго.

*****************

Бидний бяцхан үл ойлголцлын дараа Хюг надад тэр бүсгүйг хэн болох яагаад тийм үйлдэл гаргасан гээд бүгдийг тайлбарласан. Тэгсэн ч би өмнөхөөсөө арай хөндий байх болсон. Миний түүнээс дөлж хөндийрч байгааг Хюг анзаарсан ч гэлээ илүү ихээр надад анхаарал тавина. 

Чамайг надаас холдох гэж хичээх тусам би чам руу улам л тэмүүлэх болно.

-Би бол тэсрэх бөмбөг. Тэсрэх бөмбөг дэлбэрэхдээ ойр байх бүх хүмүүсээ шархдуулдаг. Тийм учраас би бусдыг шархлуулахгүйн тулд өөрөө тэднээс холдож байна. 
                    -the fault of our stars-

Энэ үдэш бид хоорондоо юу ч ярьсангүй. Чимээгүй л зурагтаар гарч байгаа киногоо үзэж байлаа. Үнэндээ надад киноноос ойлгох зүйл нэг ч байсангүй. Би зүгээр л дэлгэц дээр гарах үзэгдлүүд рүү ширтэн өөрийхөө тухай бодон сууж байсан юм. Би яагаад түүнээс дөлж зугтаад байгаагаа, надад бүх үнэнийг хэлж тайлбарлачихаад байхад түүнд итгэх итгэл минь өмнөх шигээ бадрахгүй байгааг огтхон ч ойлгохгүй байна.

"Чи дэргэд минь хэдхэн сантиметрийн цаана сууж байгаа мөртлөө яагаад олон мянган бээрийн цаана байгаа юм шиг мэдрэгдээд байгаа юм бол" тэр ч бас өөрсдийхөө харилцааг бодож байжээ. Хюг удирдлага аван зурагтаа унтраачихаад над руу харан суулаа.

"Би чамайг санаад байна. Чи надад эрхлэхээ больсон. Тэврүүлж үнсүүлэхээ ч больсон." гэж хэлээд нүдэнд нь нулимс цийлгэнэв.

"Хажууд минь байгаа хэрнээ яг л алдчихсан юм шиг мэдрэмж төрөөд айгаад байна"

"Чи надад хайргүй болчихсон юм уу?" түүндээ би ийм мэдрэмж төрүүлтлээ муухай хандажээ.

"Бурхан минь мэдээж би чамд хайртай. Үгээр илэрхийлж боломгүй ихээр хайртай. Би зүгээр л өөртэйгөө зөрчилдөөд. Чи мэднэ дээ би сэтгэцийн өвчтэй. Энэ үнэхээр ярвигтай өвчин. Миний биед хоёр Рана байгаа гэсэн үг. Нэг нь чамайг маш ихээр хайрлаж байгаа ч нөгөө нь надад эргэлзээ төрүүлээд байна. Би өөртэйгөө маш их тэмцэлдэж байна Хюг-аа."

"Битгий их зүйлс бод. Бодох тусам эргэлзээ төрдөг юм. Бид анхнаасаа бүгдийг мэдрэмжиндээ даатгасан шигээ цаашдаа ч бас тийм байцгаая л даа. Чамайг надаас дөлөх тусам би өөрийгөө үзэн ядаад байна. Сэтгэлийн шарх үлдээчихсэн болохоор өөрийгөө өмөөрье гэсэн ч хэлэх үг байхгүй шүү дээ. Гэхдээ орой болгон унтахаасаа өмнө би дотроо маргааш бяцхан минь намайг үнсэх байх, тэврэх байх, эрхлээд хошуугаа унжуулж, амттай хоолоо хийж өгөх байх гэж найдвар тээсээр боддог. Гэхдээ миний хүссэнээр болдоггүй. Үнсэх болгонд холдож, тэврэх бүрт тэврээс минь мултарч, хийж өгсөн хоол чинь хүртэл дөнгөж аягалж өгөөд идэхэд цэв хүйтэн юм шиг санагдаад байна. Мэдээж би чамайг хэзээ ч буруутгахгүй. Би л алдаа хийсэн хүн нь шүү дээ. Гэхдээ надад үнэхээр хэцүү байна гэдгийг жаахан ч болов ойлго л доо" түүний хэлж байгаа энэ үгс нь зүгээр ч нэг үгс биш сэтгэлээс нь гарч байгаа маш их цөхрөлийн илэрхийлэл байлаа. Би зөвхөн өөрийгөө л бодсоор байгаад түүнийгээ ингэж их хэцүү байдалд оруулсанаа мэдсэнгүй.

"Уучлаарай. Би хэсэгхэн зуур самуурчихаж. Өөрийгөө л бодсоор байгаад чамайгаа зовоочихлоо." Хюг-ийн дулаахан энгэрт нь наалдсаар би ч бас түүнийгээ маш их саначихсанаа ойлголоо.

"Одоо бид тусдаа хүмүүс биш шүү дээ. Ямар ч зүйл дээр зөвхөн бид гэж байгаа. Ямар нэгэн би эсвэл чи биш" Хюг-ийн энэ харц үнэхээр нухацтай байсан. Тэр хэзээ ч ийм нухацтай царай гаргадаггүй. Дуу зохиохдоо хүртэл.

"Тийм ээ бид"

A.note: би ёр нь бичих авьяасгүй бололтой.

LOVE | completeWhere stories live. Discover now