"Надад хэлээч. Чамайг хайрлаж болох уу?"
Яг одоо би уйлж байна. Би хоосорчихсон юм шиг. Миний амнаас авиа ч гарахгүй, толгойд минь эргэлдэх түмэн бодол ч ор мөргүй болжээ. Би бүхий л амьдралынхаа турш яг энэ цаг мөчийн төлөө зовж тарчилж ирсэн юм шиг. Надад одоо өөдөөс минь харах харцаараа ч намайг догдлуулж эрхшээлдээ оруулдаг залууг харан баярын нулимс унагахаас өөр хийх зүйл алга.
"Битгий уйл л даа бяцхан минь" гэж хэлээд нулимсыг минь арчиж өгөхөд нь би зүгээр л нүдээ анин түүний зөөлхөн гарыг мэдрэнэ.
"Би-"
"Би-"
"Би яг одоо ямар жаргалтай байгааг чи төсөөлөхгүй дээ" гэж хэлээд түүнийг хамаг хүчээрээ тэврэн давхралдан уналаа.
"Харин ч надад төсөөлөгдөж байна. Энэ үгсийг хэлэхийн тулд сандарсан тэр их сандарлын минь хаана нь ч хүрэхгүй байх" Хюг хөхрөн хэлэх бол би уйлсаар л байсан юм.
"Миний охин чинь бяцхан усан нүдэн гүнж байжээ" гэж хэлээд хамар дух уруул хацар гээд үнсэж болох бүх хэсэгт минь үнсэнэ.
"Надад амлаач" Хюг-ийн нүд рүү ширтэж байгаад хэлэв.
"Юуг?"
"Намайг хайрлана гэснээрээ хайрла. Харин хэзээ ч битгий урваарай. Тэр үед би тэсэхгүй байх"
"Амлаж байна. Харин би нэг юм асууж болох уу?"
"Юу юм?"
"Одоо байгаа харилцаандаа өөрчлөлт оруулахгүй байцгаая тэгэхүү. Надад энэ байгаа харилцаа минь, бие биенээ мэдэрдэг минь илүү сайхан байдаг"
"Тийм ээ. Би ч бас тэгж бодож байлаа" гэж хэлээд Хюг-ийн хацар дээр үнслээ.
"Хюг-аа. Хэрвээ миний өнгөрсөн амьдрал тийм ч сайхан биш бол яах вэ" эргэлзэнгүй асуусан асуултанд минь тэрээр хөмсөгөө зангидан хараад босож суув.
"Надад чиний өнгөрсөнд хэн байсан, ямар байсан чинь огтхон ч хамаагүй. Өнгөрсөнтэйгөө зууралдаад байвал ирээдүй лүү нэг алхам ч урагшлахгүй шүү дээ. Өнөөдрөөс, яг одооноос хоёулаа нэгэн шинэ эхлэлийг бий болгож байна. Юунд ч санаа зоволгүйгээр зөвхөн урагшилцгаая мм? Ирээдүйд би ч чи ч алдаа гаргаж магадгүй. Харин тэр болгон нэгэндээ хүлээцтэй байя тэгэх үү?" гэж хэлээд өнөөх сайхан төрхөө гарган хоёр гарнаас минь зөөлхөн атгаж аваад үнслээ.
"Тийм ээ. Тэгцгээе" энэ удаа бид удаанаар бас өмнөх өмнөхөөсөө илүү халуухнаар үнсэлцэв.