Сэрүүлэг минь дуугарахад би дээр минь унтах жаалыг сэрээхгүй гэсэн дээ гялс унтраан бослоо.
Аль хэдийнээ 7 хагас болчихоод байхад манай балчир залуу анхны хичээлдээ явах байж унтсаар л байна. 2 давхар орны дээд талруу авирч гаран
Би: Манай бяцхан баавгай босоорой. Хичээлийн анхны өдрөө хоцормооргүй байгаа биз дээ?
Дөнгөж 6 нас хүрсэн бяцхан залуу нүдээ нухан "Эгчээ намайг тайван унтуулаач дээ ядаргаатай юм" гэж хэлэн хөнжилөө нөмрөн биеээрээ эргэж харахад би түүнийг цохин "Золиг чинь хайрлаад байхад хайр даахгүй бол тэгээд хоцор за юу!"
Өрөөнөөс гаран гал тогоонд ээжийнхээ бэлдэж тавьсан шар бас тунгалаг өнгөтэй зүйлсийг харж байгаад шар өнгөтэйг нь уугаад цүнхээ аван гэрээс гарлаа. Жүржийн шүүс амьдралыг минь улам гэрэлтүүлж байна!
Хашааны хаалгыг нээн гарахад аав дэлгүүр ороод ирсэн бололтой тортой зүйл барин зөрлөө.
Аав: Ийм эрт явах гэж байгаа юм уу?
Би: Ааваа хичээлийн жил эхэлж байна. Охин нь ахлах сургуулийн 1дүгээр анги шүү дээ. Амжилт хүсээрэй!
Аав: Мундаг охин шүү. Амжилт хүсье! Дүү нь унтсаар л байна уу?
Би: Мм тийм ээ! Гэхдээ бага сургууль нээх холгүй болохоор та гурав яараад хэрэггүй биз дээ.
Ааваас холдон автобусны буудал дээр ирэн чихэвчээ зүүн автобусандаа орлоо. Картаа дараад хойшилсоор хамгийн арын суудлын урд суудалд ирэн сууна. Автобус яг хөдлөх гэж байгаад буцаж зогсон хаалгаа онгойлгон дахин нэг сурагчийг орууллаа.
Хичээлийн цамцных нь эхний товч товчлогдоогүй зангиа нь сул цүнхээ нэг мөр дээрээ тохож үсээ арагш нь илбсээр орж ирэх энэ хүн бол Хун Жисү.
Энэ хүн бол миний 3 жилийн өнчин хайрын минь эзэн.
Яг одоо автобусанд бид хоёулахнаа байгаад сандарч байна. Чихэвч минь тултлаа чанглагдсан хэдий ч чихэнд минь сонсогдох тэрхүү аязийн оронд 3 сарийн турш сонсохыг хүссэн тэрхүү залуугын хоолой цуурайтна.
Тэр яг урдхан талд минь хэдий ч эсрэг талын эгнээнд суусан байх бөгөөд цонхоо нээж цонхоор орж ирэх салхи үсийг нь хийсгэн зангиа нь ч мөрийг нь даван тохогдсон байв. Тэр араасаа ч намайг үнэхээр догдлуулах юм.
Би түүнийг араас нь нууцаар ширтэхдээ хамгийн анх яаж учирч байснаа саналаа. Тархинд минь хадаглагдан үлдсэн тэрхүү дүр зураглал...
Жисүтэй анх уулзахад орой болж нар жаргаж байсныг санаж байна.
Тэр үед бид бие биенийгээ танихгүй хүүхдүүд байсан юм. Тэр ахлах сургуулийн нэгдүгээр анги. Харин би дунд сургуулийн 2дугаар анги байсан юм.
Яг тэр үед ангийнхаа ангийн дарга нь байсан тул ангийн дарга нарын холбоо сурагчдын зөвлөл гээд их ажилтай гүйдэг байлаа. Тэр үед л сургуулиас гарч явахдаа түүнийг анх харсан юм. Намайг сургуулиас гарч ирэн автобусны буудал дээр сууж байтал Жисү найзуудтайгаа ирсэн. Түүний инээмсэглэл автобусны буудлын бүдэгхэн гэрэлд цацарч, нүдийг минь гялбуулж байсан юм.
Хоолойг нь сонсоход л нүүрэнд минь инээмсэглэл тодрон доош гарлуугаа харж байсансан.
Найзууд нь нэг нэгээрээ цөөрсөөр буудал дээр хоёулахнаа үлдэхэд ийм л зүйл болж билээ. Тэр хажуухан талд минь чихэвчээ зүүн гараа халаасандаа хийн даарсан хамраа үрээд л...
Удалгүй миний автобус ирэхэд би орж суун хоосон суудал олон сууж байтал ардаас Жисү ороод ирсэн юм. Тэр үедээ "Тэр надтай нэг автобусанд суудаг байхнээ" гэж бодсоор инээмсэглэн явсан юм. Дунд сургууль минь манайхаас нилээн зайтай байсан тул би бараг л унтаж байв. Гэтэл автобус зогсож Жисү буухыг би нойрмог нүдээрээ ажлаа. Харин нэг буудлын дараа л би буух ёстой буудлаасаа хэтэрчихсэнээ анзаараад буцан нэг буудал алхахаар автобуснаас буухаар алхахдаа Жисүгийн сууж байсан суудлын доороос бугуйвч олсон юм. Дээрээ Joshua гэсэн нэртэй.
Мэдэхгүй ч надад таалагдсан тул би авчихсан юм. Түүнээс хойш байнга зүүх болсон. Жаахан галзуу ч энэ яг л Жисүгийнх юм шиг санагддаг юм. Хэдий тэрнээс өмнө суусан хүн унагаасан байж болох ч...
Нэг мэдэхэд л ахлах сургуулийн минь замын эсрэг талд автобус зогсчихсон Жисү бууж яваа харагдлаа. Би ч түрэгхэн шиг буун цагаан шугаман дээр ногоон гэрлийг хүлээн Жисүтэй тун ойрхон зогсоно. Тэр үнэхээр гоё үнэртэй юм.
Бид ижилхэн дүрэмт хувцастай байгаад үнэхээр баяртай байна. Нэг жил ч гэсэн түүнтэй ижилхэн сургуульд сурах нь...
Харанхуй шөнийг гэрэлтүүлэгч сар минь чи хаана байна?