9. Сэтгэлээ Татах Ёстой Юм Уу?

1.7K 215 10
                                    

Өнөөдөр сургуулийн урлагийн наадам болох өдөр.

Жисүд би үнэнийг хэлж тэр намайг сийндсэнээс хойш 5 хоног өнгөрч.
Түүнтэй сургууль дээр таарахад тэр огт надруу хараагүй. Харсан ч тоолгүй хажуугаар минь зөрж байлаа.

Би түүнд бараг л сэтгэлээ илчилсэн байхад тэр намайг зүгээр л өвтгөж байна. Маш их өвдөлт, маш их гуниг.

Түүнийг харах тоолондоо баяртайгаар мишээж байгаач тэр намайг хүн гэж үзэхгүй байгаад сэтгэл минь гундуухан байлаа.

Ангиуд ар араасаа цувран орсоор маш том зааланд анги ангиараа жагсан зогслоо.

Эхлээд 1, 2 дараа нь 3 дугаар ангийнхан эгнэн зогсоно.

Сүёон: Еоо үхлээ. Болдог өдрөө ханиад авч дээ.

Би: Гэхдээ гайхаад байх юм. Гадаа ийм дулаахан байхад ханиад авчихдаг?

Сүёон: Нойтон үстэй орой дэлгүүр гарчихсан юмаа.

Би: Мм.

Биднийг харилцан яриагаа дуусган урагш харж байтал сургуулийн дуу хөгжмийн багш индэр дээр гарч ирэн ангийн даргууд гарч ирэн гарах номероо сугалхыг урьлаа.

Зарим ангиуд эхний хэдээр байсанд ангийн даргадаа "азгүй юм" гэсээр арын өрөөнд орон хувцас хунараа сольцгоож эхэллээ. Өнөөдөр ч өдөржин ажил болох байх даа.

Манай анги сүүлээсээ 2дох сугалааг сугалсан болохоор ангидаа зарим зүйлсээ бэлдэн сууцгааж байлаа. Тэгтэл манай ангийн урд хаалга онгойн Жонхан толгойгоо цухуйлган
: Сайн уу хүүхдүүд ээ! Би та нараас Сүёон Киюүн хоёрыг зээллээ шүү.

Жонханыг инээмсэглэн охидуудруу харахад зүрхээ дараад уначих шиг л боллоо эд нар.

Биднийг гаран очиход Жонхан хоёр жүүс барьчихсан
: Охидоо та нар хамгийн сүүлээсээ хоёрт гээ биз дээ. Манай анги хамгийн сүүлд гэсээн. Тэгээд ангид хийх юм олдохгүй хүрээд ирлээ.

Сүёон: Бид хоёр ямар чиний зугаа гаргагч байгаа биш уйдаад ирлээ чих шиг.

Жонханыг амаа жимийн Сүёонруу төв царайтай харж байхад эвгүй уур амьсгалыг эвдэн би үг дуугарлаа.

Би: Та юм хуманд ороогүй юм уу?

Жонхан: Аам уг нь орсон. Жисүтэй хамт хамтлаг дуунд

Би: Жисү хамтлагт орсон-

Би ам алдах дөхлөө. Түүнийг надтай хамт харьсан гэж хэлж болох үгүйгээ мэдэхгүй шүү дээ.

Үгээ хураан чимээгүй зогстол Жонхан
: Уг нь Жисү хамтлагт байгаагүй юм аа. Тэгсэн багш нэмчихсэн цаадах чинь 3 үзүүлбэртэй болохоор сайн бэлдэж байгаа биз. Түрүүн ангийн хүүхдүүдийн шуугиад саад болоод байна гээд дээвэр лүү гарсан.

Би: Мм.

Сүёон: За за бид хоёр орлоо.

Сүёон намайг хөтөлсөөр ангируу орон ширээндээ суугаад ярьж эхэллээ. Ихэнх дээ Жонханы талаар.
Жонхан чалчаа ядаргаатай ам хуурайгүй... Гээд л.

Түүнийг харахад дуралчихсан бололтой~

Аль хэдийнээ 2 цаг өнгөрсөн байна. Сүёон хамтлаг бүжгийнхээ охидуудтай заланд бэлдхээр явж бусад хүүхдүүд ангид байхаар давчидаж байна гэж гарцгаасаар би л ангид үлдэж. Цонхоор хартал өглөөхөн нарлаг байсан тэнгэрт бороо орох шинжтэй байна.

Би юмаа бэлдмээр байвч төвлөрч чадахгүй байна. Яг одоо галзуурахнээ. Гэнэт хаанаас гараад ирсэн уур уцаар гомдол цөхрөл вэ?

Би дээвэрлүү гарах болно. Тэр байвал асууна байхгүй бол зүгээр л үзүүлбэрээ бэлдье.

Би ингэж бодсоор гитараа үүрэн дээврийн шатан дээр зогсож байлаа. Хөл минь салгалж зүрх минь дэлсэлж тархи минь биеээ үл удирдана. Хүсэл байвч чадахгүй нь...

Шатан дээр суун гитараа гаргаж ирэн дууллаа. Хацрыг минь нулимс илж түүний инээмсэглэсэн төрх толгойд яг л нэг давталттай явагдаж байлаа. Би үнэхээр түүнд ямар их хайртай юм бэ!?

Дуу минь дуусаж шатнаас босон нусаа татаад эргэж дээврийн зүг харчихаад ангируугаа алхлаа.

Би сэтгэлээ татах ёстой юм уу? Энэ их зовлон гунигийг би даахгүй байна.

Love Joshua Where stories live. Discover now