4. Сун Киюүн

1.9K 215 20
                                    

Би яг одоо өөрийгөө боогоод алчихмаар л санагдаж байна шүү!

Сууж яваа автобусныхаа цонхыг хэд хэд толгойгоороо цохин өөрийгөө хараана.

Би: Ер нь яаж явахаараа угаалгын нунтагаа өгөөч гэдгийг нь утсныхаа дугаарыг өгөөч гэж сонсдог байнаа! Энэ тэнэг толгойг яах вэ! Ээ л дээ. Гомдмоор юм бэ!  ㅠ.ㅠ

Гэрийнхээ буудал дээр буугаад нэг сайхан амьсгаа аваад цүнхнийхээ оосорноос татсаар зүгээр царайлхыг хичээсэн ч маргааш яаж сургууль орж Жисүгийн царайг харах эсхээ бодон доороо дэвхцэн алхлаа.

💥💥💥

Жисү орон дээрээ утсаараа тоглон суух бөгөөд яг хожихын даваан дээр гэнэт л түрүүний охины яаж улайн дугаараа нэг нэг тоогоор нь хэлж байсан нь санаанд орон пис хийтэл инээн дэлэгцэн дээрээ санаандгүй дартал тоглоомон дээр өөрийг нь отож байсан дайсны нэг цэргийг устагчихсанд Жисүгийн баг хожиж Жисү инээмсэглэн тоглоомноосоо гаран толгойгоо түрүүний бодлоор дүүргэн өрөөнөөс гарлаа.

Угаалгын өрөө орж шүршүүрт орох гэж байтал доороос нэг эмэгтэй ХУН ЖИСҮ! гэж орилсоор шатаар өгсөж иртэл Жисү

Жисү: Яасан эгчээ?

Энэ эмэгтэй бол Жисүгийн эгч бөгөөд түүнээс 3 насаар эгч. Тэр одоо их сургуулийн төгсөх курс. Түүнийг Хун Жиүн гэдэг.

Жиүн: Би чамайг машин хулгайгаар унахаа боль гэж хэлээ биз дээ!

Жисү: За зүгээр байгаарай хө. Машиныг чинь унаагүй сар болж байна шүү.

Жиүн Жисүг буруутгасанд Жисү ч бууж өгсөнгүй.

Жиүн: Өө за тийм тэ! Чи муу намайг тэнэг гэж бодоо юу? Машин дотор чиний нэртэй бугуйвч байхад! Ер нь чамаас өөр хүн чиний нэртэй бугуйвчийг лав зүүхгүй дэг. Ялангуяа ЧИНИЙ ХУЛГАЙЛЖ УНАДАГ МАШИНЫ ЭЗЭН!

Жиүн сүүлийн хэдэн үгсээ чангаар хэлсэнд Жисү хэрэлдмээр байсан ч өөрийнх нь нэртэй бугуйвч гэсэнд гайхан эгчрүүгээ ойртон

Жисү: Наад бугуйвчаа өгч бай даа.

Жиүн: Май энэ хогоо ав! Дахиж машин унаад үзээрэй арьс минь!

Жисү бугуйвчийг хараад 3 жилийн өмнө алга болгосон бугуйвч яг дүрээрээ байгааг хараад толгойгоо гашилган өрөөндөө сууна.

💥💥💥

Өчигдөр орой хичээлээ хийж байгаад ширээгээ дэрлээд унтчихсан байсан тул хүзүү хөшиж гоёодчихсон байлаа. Би дүүгээ сэрээхгүйн тулд чимээгүй алхалсаар бүх хувцаснуудаа аван зочны өрөөнд сууна. Хүзүүгээ эргүүлэх гэсэн ч ерөөсөө болохгүй өвдөөд байсан тул өөртөө аяга ус хийж авчихаад л автобусны буудлын зүг алхлаа. Өнөөдөр сургууль дээр арай эрт очмоор байна.

Хүзүүгээ гилжийлгэсэн чигээр алхаж байтал дөнгөж л нар мандаж байгаа бололтой явган хүний замын хажуугын нил ягаан цэцэгс дээр нарны цацраг тусан тэдний өнгө үзэмжийг улам тодотгоно.

Сургуулийнхаа хашааны урд ирэхэд утсанд минь дуудлага ирлээ.

엄마♥

Би: Байна уу?

Ээж: Ийм эрт гарчихаа юу? Юм идсэн юм уу?

Би: Тийм ээ. Эрт ажилтай болчихоод. Идсээн санаа зоволтгүй.

Ээж: За за. Тараад дүүгээ авчихаарай. Аав нь өнөөдөр оройтно. Ээж нь гадуур явах ажилтай байна.

Би: Заа. Тасаллаа.

Сургуулийн хаалгаар ортол хэн нэгэн цүнхнээс минь татсаар амьсгаадна. Би цочсондоо шууд л эргэж харсан ч эргэж харах мөч дөө шууд зугтдаг байж гэх бодол толгойд минь орж ирэн чимээгүй зогслоо.

Жисү: Чи ч дүлий годил юм аа!

Би: Юу би юу?

Жисү: Тиймээ чи. Би л байв гэж.

Жисү амьсгаагаа дараад
: Чамайг хэн гэдэг билээ?

Би: Яах гэсэн юм?

Жисү: Зүгээр л хэлээч дээ. Яаралтай хэрэг болчихоод байна.

Би: А.аан. Нөгөө Сун Киюүн.

Жисү: Заа тийм байж. Сун Киюүн гадаад нэртэй юу?

Би: Байхгүй ээ.

Жисү: За за баяртай.











A/n: Юу л болоод байна даа. Би ч сүүлдээ өөрөө ойлгохоо байжийшт 😂 гэхдээ энэ муу Жисү муу даварцан амьтан шууд хэлээтх нтр нуууээээээ яршиг л байна тэ гэхгүюу😂.
За идэвхитэй л байцгаадгим шүү ббэс🙄💓

Love Joshua Where stories live. Discover now