22. Амралт

1.6K 180 7
                                    


Сургуулийн өвлийн амралт аль хэдийнээ болсон тул манай сургууль сургуулиараа нэг амралтанд явахаар болсон юм. Би ачаа тээшээ барьсаар үүдэнд гарч ирэхэд Жошуа машинтайгаа ирчихсэн арын суудал дээр Үжи Сүёон хоёр суучихсан байлаа. Жошуа бууж ирэн миний тээшийг ардаа хийгээд бид сургуулийн урд ирж зогсов. Эндээс нэгдсэн журмаар явах юм байна.

Автобусанд суухад Жүн Жонхан хоёр аль хэдийнээ суудалдаа суучихсан бид 3т суудал авчихсан байлаа. Үжи манай сургууль биш тул зүгээр л биднийг гаргаж өгөхөөр ирсэн байж.

Сүёон цонхоо нээн Үжид хэдхэн хоног гэчихээд л гар гараасаа атгалцаад байв. Жонхан Жүнийг босгоод Сүёоныг хажуудаа суулган Үжид хандан
: Зүгээр дээ танай жижигхэн охиныг харж халамжилнаа.

Үжи: Чамтай чамгүй болно Юн Жонхан.

Жонхан: Болтугай.

Нилээн эвгүй уур амьсгал бүрдэхэд багш орж ирэн хүүхдүүдээ бүртгээд автобус хөдөллөө. Саяных үнэхээр аймар байлаа.

Жүн аль хэдийнээ хойно ангийнхаа охинтой нэг суудалд суусан байх бөгөөд гаргаж ирсэн идэх юмнаас нь байнга авч идэж, Сүёон харин урд Жонхантай хамт дуу сонссон шиг явж байв.

Би аппаратаа гаргаж ирэн автобусны цонхоор зураг дарж эхэлхэд Жошуа нүдээ аньсан чигтээ
: Наад хэд чинь хөдлөөд муухай болчихно гэж бодохгүй байна уу? Хөдөлдөггүй юмны зураг аваач.

Би: Жишээ нь юу?

Жошуа: Миний.

Намайг Жошуаруу харахад Жошуа инээмсэглэн хамраас чимхээд "Тоголсон юм" гээд саравчтай малгайгаа доош нь дараад унтаад өгөв. Гайхалтай догдлуулж хаячхаад.

Бид төв зам дагуу явсаар нэг мэдэхэд Сөүлээс гаран хажуу талаараа голын эргэ дээгүүр барьсан гүүрэн дээгүүр явсаар ой дунд орж ирэн ахиад нилээн хэдэн цаг явлаа. Би цонхоо налаад унтчихсан байсан тул нэг сэрэхэд Жошуагын мөрийг дэрлэчихсэн бугуйн цагруугаа хартал бид Сөүлээс гараад бараг 5 цаг явсан байв.

Автобус зогсон бид гарч зогсон хүүхдүүд чилээгээ гаргасаар автобусны тээшнээс өөрсдийнхөө тээшийг авсаар амралтын газар байх маш том байшингуудад орлоо. Гаднаасаа л тансаг гэдэг нь мэдэгдэх энэ газар мөнх цастай байдаг гэж сонссон юм байна.

Нээрээ л эргэн тойрноо харахад дүүрэн модоор хүрээлэгдсэн эргэн тойрон байх уулан дээгүүр цастай харагдана. Үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Love Joshua Where stories live. Discover now