Би: Хөөе Хун Жисү утсаа аваач ээ!
Жисү: Одоохоон хайраа одоохон.
Жисү бид хоёр хуримаа хийгээд аль хэдийнээ 3дах жилийнхээ нүүрийг үзэж байна.
Би саяхан нярайлсан гэх үү дээ.
Гам бариад өчигдөр л дууссан. Нялх үрээ унтуулчихаад өрөөний хаалгыг зөөлхөн хаан гарч ирэхэд галт тогоо дэлбэ үсэрчихсэн Жисү миний ягаан хормогчийг зүүчихсэн хацар үсэн дээрээ дүүрэн гурил нялчихсан утсан дээр зогсож байлаа.Жисү: Мэдэж байна аа захирал аа. Би таны руу орой факсаар явуулъя. Заа. Заа.
Жисү утсаа тавин эргэж харан намайг байхыг харан инээмсэглэн ирж тэврээд "Хайраа хэвтэж байхгүй юу хийж байгаа юм?" гэсээр гал тогооны өрөөнд оруулан хөргөгч уудлан шоколад жимс гаргаж ирэн "Амттан идэх үү хайраа? Ядарч байна уу? Хайр нь гялс хоолоо хийчихээд гар хөлийг нь бариад өгөх үү?"
Ингээд харахад би энэ хүнээс салах тухай үгүй бүр яаж салсан байдаг байна аа! Хэтэрхий тэнэг байжээ.
Түүнийхээ хацарт хүрэн хормогчийг нь тайлуулан өөрөө зүүхэд Жисү надруу гайхан харж би түүнийхээ хацар дээр нь үнсээд үс хацар дээрх гурилийг нь буулган амар гэж хэлэн өрөөрүү түлхлээ.
Жисү өрөөнд орсон хэдий ч буцаж гарч ирэн "Хайраа би охиноо сэрээчих байх буйдан дээр унтлаа" гэсээр хөнжил дэрээ барин гарч ирэв.
Гал тогоогоо цэвэрлчихээд хоолоо хийгээд яг дуустал цаад өрөөнөөс охины минь уйлах дуу сонстон би ч нөхрөө сэрээхгүйн тулд гялс гүйж очин охиноо хөхүүлчихээд нөхөр дээрээ иртэл бөх гэг чинь унтаж байна.
Шүлс нь гоожчихсон байна. Энэ нэг сарын хугацаанд их л ядарсан бололтой.
Нөхрийнхөө духан дээр үнсэхэд тэр минь сэрэн намайг хараад тэвэрч аван хөнжилдөө орууллаа.
Жисү: Ингээд тэвэрч унтаагүй нэг сар болчихсон байна. Охиндоо хайртай эхнэрээ алдчих гэж. Гэсээр шүлсээ арчихад нь би шоолон инээхэд Жисү "Өө за нөхрөө шоолох бодолтой байна уу?" гэсээр цамцан доогуур минь гараа оруулан гэдсийг минь илээд "Одоо хүүтэй болох уу?" гэсээр инээлээ.
Мангар чинь.
Анх танилцаж байснаа бодох төдийд л нүүрэнд минь инээмсэглэл тодорлоо. Жисү буйдан дээр босож суун утсаа аваад миний зургийг дараад байв.
Гараас нь татан хөмсгөө зангидтал Жисү "За за болъё оо хөөрхөн эхнэрийнхээ зургийг ч дарж болохгүй нь ээ" гэхэд нь инээн хажуудаа хэвтүүлээд "Хамт даруулья" гээд инээмсэглэлээ.