Буцааж боломгүйгээр дасдаг болохоор
Бусдад би дурлахаас эмээдэг
Үргэлж цоожилдог байсан тэр зүрхээ
Хэн бүхнээс нуун далдалсан атал
Ганцхан тэр хүн л нуусан газрыг минь олон
Цоожийг эвдэн намайг өөртөө дасгаж ээ
Одоо хүсэхгүй байна энэ зүрхийг нуухыг
Чи л байвал болоо
Чи л байвал өвдөж байсан ч би тэвчнэ
Би зүгээр л намайг хайрлах нэгнийг хүлээж байж
Зүрхийг минь хагалахгүй барих нэгнийг хайж байж
Одоо гараад ирчихсэн болохоор
Зүгээр л би чамд хайртай.Жихүн гэж муу золиг эхнэрээ санаад байна үхлээ гэсээр Сүёон Шанхай руу буцсан.
Өглөө болгон Жинхёб ах намайг ирэ авч байгаа. Бид маргааш Вашингтон ниснэ.
Жинхёб ахад би амалсан юм. Буцаад ямар байсан түүн шиг ээ болно гэсэн болохоор би жин нэмээд буцаад яг хэвэндээ ирсэн. Турахдаа ч амархан нэмэхдээ ч амархан биеийн пропорцтой болохоор амар ч байна.
Харин энэ урилгын талаар Жинхёб ахад юу гэж хэлэх үү?
Хуучин найз залуугынхаа хуриманд явна гэлтэй биш. Найзынхаа хуриманд гэвэл энэ хүн аль хэдийнээ Жошуаг харсан болохоор худлаа хэлэх ямар ч аргагүй болж таарлаа.
За яахав өнөөдөр заавал хэлнээ. Үгүй бол оройтох нь.
Гэрээс гарч ирэхэд ах урд талын сандал дээр суугаад дуу сонсож байв.
Хажууд нь үсэрч очоод тэврэхэд Жинхёб ахын нүд нь томорч цочсоноо намайг хараад инээмсэглэн чихэвчээ аваад босон гараас хөтөллөө.
Энэ хүн намайг Жошуагаас илүү хайрлах байх.
Бид замдаа маш олон зүйл ярьсан бөгөөд өнөөдөр би 2 лекцтэй Жинхёб ах 3 лекцтэй байсан болохоор тараад би ахыг хүлээж байхыг хэллээ. Хүлээж байхдаа цагийн ажлаараа ороод чөлөө авсан нь дээр байх.
Би ч лекцэндээ суун тэмдэглэх зүйлсээ тэмдэглэсээр 2 лекцийн ард гарлаа.
Прокурор болно гэдэг тийм ч амар ажил биш тул би илүү их хичэнх хэрэгтэй. Энэ сургуульд дахиад 2 өвлийн нүүр үзнэ шүү дээ.
Цагийн ажил дээрээ очин хэдэн өдөр байхгүйгээ хэлэн чөлөө авлаа. Би ер нь юу л хийгээд байна даа.