Сүёон түрүүнээс хойш амандаа нэг юм үгэлсээр л байх бөгөөд 10 сар ч гараагүй дулаахан байгаа болохоор тэр үү нар дээрээс минь шарж бараг л унах нь.Энд тэндгүй сургуулийн ах эгч нар зарим нь модонд тууз зүүж зарим нь тоголж харин бусад нь юу ч хийлгүй цаг нөхцөөнө.
Би: Сүёонаа амандаа үгэлхээ больж болох уу? Энэ халуунд чиний үглэлт надад улам хэцүү байна.
Сүёон чимээгүй болж туузаа зүүсээр л... Надад гомдчих уу даа?
Аль хэдийн үдийн 1 өнгөрч бидний ажил ч дундарч байлаа. Би халуунд дээрээс нь шатруу өгсөж уруудан модонд тууз зүүсэн болохоор ардаа сүлжсэн үс минь суларч хацар минь ягаарна. Үнэхээр халууцаж байна.
Сүёон: Жонханыг ч Жошуаг нь ч харлаа. Чи яаж тийм сайхан хоёр залуу олоод авчихав?
Намайг доош буун хамар дээр минь бурзайсан хөлсөө арчихад Сүёон ингэж асуулаа.
Би: Би тэдний нэгэнтэй л хальт мэндийн зөрүүтэй. Харин нөгөөтхөнтэй нь... Би зүгээр л өнчин хайртай.
Би чимээгүй болон суухад Сүёон уртаар санаа алдаад уучлаарай гэв. Сүёон түрүүнээс хойш л Жонхан, Юн Жонхан гээд амандаа үглээд байсан байж таарлаа.
Бид ангируу орон цүнхээ авчихаад эхлээд Сүёоныд дараа нь манайд очиж хувцасаа сольчихоод буцаад сургууль дээр ирэхээр болов.
Бид бараг л сургуулийн хашаанаас гарах гэж байтал ардаас хэн нэгэн нэрийг минь дуудан ориллоо.
Жонхан: Киюүн аа хаачих гэж байгаа юм?
Тэр нөгөө л нэг гэрэлтсэн инээмсэглэлээ тодруулан яриа өднө. Харин хажууд нь Жисү чимээгүй л биднийг ширтээд байв.
Би: Сүёоных руу явах гэж байна.
Жонхан: Сүёоных хаашаа юм дээ?
Сүёон: Намгул дүүрэг.
Жонхан: ХӨӨЕ! Эртхэн Намгулд байдгаа хэлэх хэрэгтэй штээ. Ашгүй өглөө орой доо цуг явах ханьтай боллоо.
Би: Та ч бас Намгул дүүрэгт амьдардаг хэрэг үү?
Жонхан: Тийм. Харин Жисү эсрэг тийшээ Илхүгт.
Би: Аан мэднээ.
Жонхан: Юу вэ яаж!?
Саяхныг хүртэл чимээгүй биднийг ажигласан Жисү үг дуугарлаа.
: Бид нэг дүүрэг.Жонхан: Хөөх. Янзтай. За за Жисү тэгэж байгаад уулзья баяртай.
Харин гурвуулаа явах уу даа.Тэр хоёр гараа урдаа хавсран инээмсэглэх бөгөөд Сүёон эргэж харан алхлаа.
Бид автобусанд суухын өмнө замын хажууд байх жижигхэн автомат машинаас хүйтэн ундаа авч уугаад автобусандаа суусан юм.
Замд Сүёон халууцаад байна гэсэн болохоор өөрийнхөө талын цонхыг нээчихээд салхи оруулж түүний үс намирна. Кинонд тоглоод байгаа бололтой Ким Сүёон.
Сүёон хажуу тийш Жонханруу хараад
: Тэрний үс яагаад цагаан юм бол? Сургууль уг нь хорьдог.Би утсаараа оролдонгоо "Мэдэхгүй байнаа"
🌠🌠🌠
Сургууль дээрээс найрал дуу болон хэн хэн ямар ямар үзүүлбэрт орохоо шийдчихээд үзүүлбэрт орсон хүүхдүүд үлдэж бусад нь харьж байлаа.
Би өөрөө гитар тоголдог тул үлдэж дээрээс нь хоолойны чадавх сайн гэж хөгжмийн багшид дүгнүүлсэн болохоор ангийн багш хөгжмийн багш нийлэн намайг чөлөөт үзүүлбэрт хөгжимтэй минь дуулуулхаар болсон юм.
Хөгжмийн багшийн санал болгосон дуунуудыг харж байтал хажуу ангид минь хэн нэгэн дуулж эхэллээ.
Хэн нэгэний намуухан хэрнээ дэндүү уянгалаг хоолой.Хөл минь надад захирагдалгүй аль хэдийн ангийн үүдэнд ирэн цонхоор нь харж байсан юм.
Энэ тэр хүн байсан. Миний хайр Хун Жисү дэндүү сайхан хоолойгоор тэрхүү ангийг дүүргэж байсан.
Зүгээр Жисүгийн бичиж байхад л хоолой нь чихэнд цуурайтаж байнашт ❤️😍