35. Би Чамд Хайртай

1.8K 182 19
                                    


Зөрөөд өнгөрөх хүмүүсийн дундуур замын хоёр талд бид өөрсдийгөө харан зогсоно.

Би яагаад түүнийг ирж байгаа сургаар шууд гэрээсээ гараад ирснийг мэдэх юм алга.

Үүрээр залгахад нь утсыг нь яагаад авснаа, хоолойг нь сонсоод яагаад уйлснаа гээд бүгдийг нь мэдэхгүй байлаа.

Мартсан гэж бодсон ч хайртай хэвээрээ юм болов уу?

Уучлашгүй их алдаа гаргасан хэдий ч зүрх зоригоор над дээр буцаад ирсэн түүнийг би хүлээж авах нь зүйтэй болов уу?

Би өөрийгөө ийм хөгийн гэж бодсонгүй.

Шархалсан зүрхээ надад хайртай зүрхээр эмчлүүлчихээд эдгэрсэн хойноо эргээд шархлуулсан нэгэн дээрээ оччихно гэж мэдсэнгүй.

Хүсэхгүй байгаа ч нэг тал минь намайг буруутгаж байлаа.

Жошуа албаар тэгээгүй.

Энэхүү үг яг л шалтгаан бус шалтаг шиг...

Гэвч үйлийн эзэн үүнийг шалтгаанаас ч илүү болгож чадах болов уу?

Дэргэд минь ирэн шууд л чирч ирсэн ачаагаа орхиод намайг тэврэн авсан түүнийг зөрүүлж тэврэх үгүй дээ эргэлзэн зогсоно.

Намайг тэврэхгүй байх үе болгонд Жошуа тэврэлтээ улам чангаруулан нүүрээ хүзүүнд минь нааж байсан юм.

Түлхэж ч чадахгүй нь.

Гэтэл нүдний минь урд ахин нэг дүр зураглал үзэгдлээ.

Жинхёб ах ч бас хүрч ирсэн бололтой. Тэр надтай хамт Солонгост буцаж ирээгүй ч Жошуатай ирж.

Биднийг харчихаад намайг өөрлүү нь харж байгааг харсан Жинхёб ах инээмсэглэн зөрүүлэн тэврэхийг үйлдлээрээ үзүүлэн би зүгээрээ гэсээр жижиг чимодамаа чирсээр таксинд суусан юм.

Жинхёб ахыг ийм мундаг хүн гэж би мэдээгүй явсан байжээ.

Жошуагын гар суларан буух үед нь түүнийг зөрүүлж тэврэн нүүрээ цээжинд нь наахад Жошуа буцаан тэврэлтээ чангалан зогслоо.

Хайрыг хүчирхэг байлгадаг хамгийн том нууц нь уучлал итгэл хоёр юм байна.

Хайрын хамгийн том төлөөлөгч нь үг бус үйлдэл юм байна.

Бид миний түрээсэлж буй гэрт минь ирэн Жошуа үүдэнд зогссоор байх бөгөөд би түүнийг дотогш оруулаад буйдан дээр суулгалаа. Тэр надаас одоо ч уучлалт гуйж байгаа нь сэтгэлийг минь эмзэглүүлж байсан юм.

Love Joshua Where stories live. Discover now