Жошуагын ярьсан юмыг сонсоод би элгээ тэврээд л шалан дээр өнхөрчихсөн гэж яана!Flashback
Вашингтоноос Өмнөд Солонгос руу хөөрөх онгоц бэлэн болсон тул та бүхэн яаралтай суудал аа эзэлнэ үү. Давтан хэлье...
Жошуа жижиг гар цүнхээ суудлынхаа дээд талын тээшний саванд хийгээд суудалаа эзэллээ.
Ингээд харсан дүүрэн Ази царайнууд нэг л сайхан сэтгэлд дулаахан санагдаад явчихлаа шүү.
Онгоцонд байх хүмүүсийг гүйлгэж харсаар ханасан тул чихэвчээ зүүн өчигдөрхөн татаж авсан дуугаа сонсон нотыг нь тэмдэглэж явна.
Гэхдээ удалгүй унтчихсан байсан юм. Сэрээд харахад зэрэгцэн сууж явсан ах хүүгийн мөрийг дэрэлчихсэн ядаж байхад шүлсээ гоожулчихсан байсан тул сандран өндийгөөд уучлал эрэхэд ах инээмсэглэн толгойгоо сэгсрлээ.
Галзуурсын байхдаа ичиж ядаж байхад энэ хүн Киюүнтэй яасан ч төстэй юм...
Заяаны хосууд адилхан байдаг гэсэн ч арай ч...
Хамар нүд бүр уруулных нь хэмжээ хүртэл Киюүнийхтэй үнэхээр төстэй-
:Кхм хөөе хүү минь зүгээр үү?
Жошуа: А.Аан зүгээр дээ зүгээр ах аа!
Би гараа урдаа барьсаар бөхөлзөн худал инээлээ. Тэгтэл чихэнд минь "Хачин хүүхэд" гэх тэр ахын бувтнаа сонсогдсон тул миний зүүн нүдний доод зовхи татан тэр ах руу заналтай хараад хэрүүл эхлүүлчихсэн юм.
Жошуа: Хөөе ах гуай хэнийг хэлээд байна аа?
:Чамайг хэлж байна. Энд чамаас өөр надтай ярьсан хүн алга!
Ядаж байхад тэр ах ч мөчөөгөө өгөөгүй юмсан даг.
Би хэрүүл явцдаа "Тань шиг царайтай хүмүүс хараажийн бүүр нэг жаахан охидууд хулхилаж авдаг царай байна. Хачин хүн нь та л байх шүү" гээд удаагүй байтал онгоцны үйлчлэгч бидэн дээр ирэн бид хоёрыг чимээгүй байхыг шаардлаа.
Олон нийтийн газар байгаагаа ч мартаж орхиж.
Онгоцноос буухдаа тэр их ахыг мөрлөн бараг л унагаах шахуу тэндээс гарсан байлаа.
Flashback end.
Би элгээ эвхэсэн чигээрээ л Жошуаг шоолох бөгөөд Жошуа бүр амьдралаас уйдчихсан царайтай хичээлийн ширээний ард суучихаад надруу ширтэж байсан юм.