23. Амралт II

1.4K 176 5
                                    

Бид өдөржин ой моддоор зугаалж цасан дээр гулгасаар орой болгосон тул байрлаж буй байрлуугаа буцлаа.
Бид маргааш өглөө гэрлүүгээ буцна.

Гэрт орж ирээд өрөөндөө ороод л тэрийгээд хэвтчихэв. Ядраад ч байгаа юм уу үгүй ч юм уу?

Нэг сэртэл аль хэдийнээ орой болчихсон цонхоо хаагаагүй тул яг өөдөөс минь цэлгэр том цонхоор сарны туяа орж ирэн байлаа. Харцаа доошлуулсаар өөдөөс харсан сандал руу хартал өдөр өмсөж байсан хувцас минь цэвэрхэн эвхээстэй байна. Юу билээ би орж ирээд хувцасаа тайлсан бил үү?

Бодолд дарагдах төдийд л бэлхүүсээр минь гар ороосон байхыг мэдэрч тэр гар улам чангарч толгой доор минь байсан гар бас хөдлөн намайг өөрлүүгээ харуулах нь тэр. Би чинь хэнтэйгээ унтаад байна аа!

Хашхирах гэтэл толгой доор байсан гар нь хурдан хөдлөн амыг минь даран

Жошуа: Чшш. Би байна аа.

Би: Чи энд юу хийж байгаа юм?

Жошуа: Маргааш буцна шт ээ. Сүүлийн өдөр хамт унтмаар байсан юм. Жонхан Жүн бид гурав та хоёрт зориулж их юм бэлдсэн ч Сүёон та хоёр хоёулаа унтчихсан байсан тэгээд л би орж ирээд чамайг гадуур хувцасаа ч тайлаагүй-

Би:Байз даа. Тэгээд чи миний хувцасыг сольж бүр унтлагын хувцасыг минь өмсүүлсэн юм уу!?

Би бачимдан уурлаж мөн ичсэндээ орноосоо өндийтөл Жошуа буцааж татан өөртөө наагаад
: Тэгсээн. Сүртэй гэдэг нь. Тэгтээ тэргүй угаасаа минийх биз дээ энэ бие?

Би: Юу гэнээ! 😳

Жошуа: Үгүй хэрэг үү?

Би: Ээ Будда, Аллах тэнгэр, Есүс Христос минь гэж! Өрөөрүүгээ яв Хун Жисү! Ичмээр юм. Яаж!

Тэгтэл Жошуа чимээгүйхэн хөхрөөд
: За тоголсон юм Сун Киюүн. Би тийм гаж донтон биш. Би Сүёоныг сэрээгээд тэгээд солиулсан. Тэгээд л өөрөө орж ирсэн. Сүртэй хүүхэд шүү. Саяных чинь лав хэзээ ч нүднээс салахгүй байхаа!

Киюүн: Инээдтэй биш байна!

Жошуа: Ойлголоо ойлголоо одоо унт. Ядарчихлаа.

Киюүн: Би яаж ийм юм сонсчихоод-

Жошуа Киюүнийг өөртөө татан үнссэнийнхээ дараагаар нүүрнийх нь урдуур орох үсийг хойшлуулан
: Унтацгаая.

Киюүн хэт их цочирдсоноосоо болоод зүгээр л толгой дохиод Жошуад тэврүүлэн хэвтэнэ.

Love Joshua Where stories live. Discover now