3. × Үнэнээ хүлээх ×

3.7K 383 8
                                    

Маригийн талаас

– Чамд юу хэрэгтэй юм гэж Крис надаас асуухад нь газар шагайн зогсож байхад

– Миний цагийг битгий үрээд бай гэж хүйтэн өнгөөр хэлэх нь тэр.

Яриагаа яаж эхлүүлэхээ мэдэхгүй түгдчин хоосон ангид 2лахнаа зогсоно. Хичээл эхлэчихсэн байхад би түүнийг чирсээр байгаад энд авч ирсэн хэрнээ ингэж түгдчин зогсох нь түүний уурыг барсан бололтой их л ууртай харагдаж байлаа.

Өмнө нь сэтгэлээ илчилж үзээгүй болохоор юу гэж хэлхээ мэдэхгүй, яах тухайгаа бодсоор түүнийг бухимдуулчихлаа.

– Чи ярихгүй бол би явлаа гэж хэлээд хаалга руу эргэхэд нь улам ихээр сандарч бодлуудыг минь самууруулж орхилоо.

Би түүний цамцнаас татан

– Хүлээгээч гэж хэлэхэд тэр над руу муухай харан

– Яах гээд байгаан бэ?

Би түүнээс алхам холдоод түүний нүд рүү хараад "Ким Мари яг одоо л хэлэх хэрэгтэй" гэж өөрийгөө зоригжуулан

– Би чиний сонирхдог төрлийн охин биш гэдгээ мэднэ, би хөөрхөн бас тачаангуй биш тэр ч бүү хэл хөгжилтэй ч биш. Би уйтгартай бүрэг нэгэн. Магадгүй надад авах юм гэвэл миний толгой л байх. Гэхдээ би чамаас заавал энэ зүйлийг асуух ёстой гэж хэлээд амьсгаа аван бүх зориг зүрхээ чангалан өмнө нь хэнд ч хэлж байгаагүй тэр үгсийг хэлэхээр шийдэж, дотроо би зөв зүйл хийж байгаа, Кристалын төлөө хийж чадах ганц зүйл минь гэж хэлэн

– Ву И Фан, чи надтай үерхэх үү? гэж шивнэн хэлэхэд тэр юу ч хэлсэнгүй! Анги чив чимээгүй ... Удалгүй тэр хөмсөгөө атрилдуулахад нь гайхаж орхилоо. Тэр уурлаад байгаам юм байхдаа ...

Тэр нэг л аюултай харагдаж, би өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийсэн мэт бодож эхлэхэд

Тэр над руу ойртож эхлэхэд нь түүнээс холдох гэж хичээж байлаа. Тэр намайг гарах гарцгүй болтол минь булан руу шахаж дараа нь хана руу чангаар цохиж

– Чи надаар тоглоод байгаа юм уу? Би чамд тийм инээдтэй санагдаад байна уу? Өчигдөрхөн надад дургүй гээд байсан гэнэт надад хайртай болчихсон уу? Надтай орооцолдоод хэрэггүй шүү гэж ууртайгаар хэлэх нь тэр.

Тэминий зөв байжээ тэр үнэхээр аймар харагдаж байна. Би яах ёстой вэ? түүний энэ догшин зангаас болж юу хэлхээ мэдэхгүй сандран зогсож байтал тэр

– ЮМ ХЭЛЭЭЧ!!!! гэж чангаар хэлэн дахин хана руу чанга цохив.

– Тайвшир Крис, Одоо цаг хугацааг эргүүлэх боломжгүй ч би чамаар тоглоогүй байна. Би чамд сайн бас би чиний найз охин болохыг хүсэж байна гэж хэлэхэд тэр ухран ардаа байх ширээн дээр суун надаас тайлбар нэхэн над руу ширтэхэд нь би үргэжлүүлэн

Заавал болзох ёстой шалиг залууWo Geschichten leben. Entdecke jetzt