7. × Үнсэлт ×

3.6K 389 14
                                    

Маригинй талаас

Крис бид 2 Ганнамд байрлах томоохон ресторанд хооллохоор боллоо. Би хэдий баян айлын хүүхэд ч гэлээ баячуудын ордог газруудаар явж үзээгүй. Гэхдээ Крис охидын толгойг эргүүлэхдээ гарамгай бололтой.

Рестораны зөөгч бид 2-г цонхны дэргэдэх суудалд суулгалаа. Зөөгч бүсгүй Крис 2-н дунд ямар нэгэн юм байгааг би анзаарсан юм. Тэр бүсгүй Кристэй нэг л дотно ярилцаад зогсохгүй үе үе сээтгэнэсэн харц шидэлж байлаа. Харин Крис энэ бүхэнд нэг их сүртэй хариу үйлдэл үзүүлэлгүй зүгээр л хоолоо захиалж байв. Крис захиалгаа өгч дууссаны дараа бүсгүй Крис рүү нүдээрээ ирмэх нь тэр. Би зөөгч бүсгүйг явсаний дараа инээдээ барьж дийлэлгүй чангаар инээлээ.

– Яагаад инээгээд байгаа юм ? гэж Крис надаас асуухад нь

– Юу ч бишээ. Зүгээр л тэр зөөгч бүсгүй чамтай сээтгэнээд байгаа нь инээдтэй юм.

– Чиний уур хүрэхгүй байна уу?

– УУРАА миний юу ... Яасан гэж ? гэж хэлэхэд тэр энэ удаад инээлээ.

– Чи үнэхээр хачин юмаа. Жиён надтай сээтгэнэх бүрт охидууд хардаад галзуурах шахдаг харин чи инээгээд байх юм.

– Тэгэхээр чи тэр зөөгчийн нэрийг мэддэг байх нээ.

Крис энд байнга ирж үйлчлүүлдэг байх. Мэдээж тэр түм буман найз охидуудынхаа хамтаар ирдэг байх. Тэр намайг хардуулахыг тэгж их хүссэн юм байх даа. Тэнэг юм. Уурлах ямар шалтгаан байнааа ???

– Чи их сонирхолтой юм аа. Би чамтай үерхэсэндээ хэзээ ч харамсахгүй байхаа

Крисийг ингэж хэлэхэд миний зүрх хурдан хурдан цохилож эхлэлээ. Миний зүрх яагаад ингээд байнааа, түүн рүү харахгүйг хичээн өөр тийшээ хартал

– Чи улайгаад байна. Ичээд байгаа юм уу? гэж тэр асуулаа

– Юу гэж дээ, би яагаад ичнэ гэж ?

– Крис энэ чи юу? царайлаг хэвээрээ л байна шүү гэж хэлэн нэг охин бидний ширээний дэргэж ирж зогсох нь тэр. Тэр их өндөр бас хөөрхөн яг л загвар өмсөгч шиг харагдаж байлаа. Крисийн хуучин найз охин бол Крис үнэхээр тэнэг юм. Ийм охиноос салж л байдаг ...

– Вик уу даа ? Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж Крис гайхан асуулаа.

– Би өдрийн хоол идэхээр ирсэн юм. Тэр ширээнд сууж байгаа. Надтай нийлэх үү?

Тэр юу гэж үгүй гэж хэлхэв дээ. Ийм хөөрхөн охин асууж байхад ...

– Уучлаарай би энд ганцаараа ирээгүй. Найз охинтойгоо ирсэн. Энэ миний найз охин Ким Мари гэж хэлэхэд нь би үнэхээр их гайхлаа. Тэр намайг энэ охинтой танилцуулсан уу ???

Заавал болзох ёстой шалиг залууOnde histórias criam vida. Descubra agora