Крисийн талаас
Марид надтай хамт байх таалагдсан байх. Бас түүний үнсэлт намайг үнэхээр их гайхшруулсан. Түүний үнссэн газар би гараараа зөөлөн хүрлээ. Түүний дулаан уруулыг би одоо хүртэл мэдэрч байлаа. Маригийн гэнэн дүр төрхийг би хэзээ ч мартахгүй байх.
Бусад охидтой сээтгэнэхэд минь ямар ч үйлдэл үзүүлдэггүй гэхдээ би тэгж их сээтгэнээгүй л дээ. Хэрвээ тэр ямар нэгэн зорилго агуулан ойртож жүжиглэж байгаа бол оскар авах хэмжээнийх юм. Гэхдээ тэрний хэлсэн болгон үнэн юм шиг мэдрэгддэг. Тэр намайг бусад охид шиг ашиглаагүй байх. Намайг хар л даа ийм царайлаг залууд хэн ч үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй учраас толгойгоо алдаж болохгүй!!!
Утас минь дугарч Мари байх гэж бодсон ч тэр биш байлаа. Энэ олон жил өнгөрсөний дараа энэ хүнээс дуудлага авах гэж
– Хэн бэ гэж би мэдэн будлиан асуухад
– Хэн л байв гэж дээ Лухан л байна шдээ
– Хэн гэнээ би Лухан гэж хүн танихгүй гэж хариуллаа. Мэдээж хэн гэдгийг нь би сайтар мэдэж байгаа.
Лухан миний сайн найз бас л баян айлын хүүхэд. Бид бараг бүх зүйлээрээ адилхан баян гэр бүл, хувь заяа, сонирхол бас охидын хувьд ч гэсэн адилхан сонирхолтой. Бид яг л ах дүүс шиг гэхдээ тэр 2 жилийн өмнө ор сураггүй алга болчихсон.
– За больдоо би буцаад ирлээ шүү дээ. Чи найзыгаа ингэж угтах байсан юм уу? гэж тэр надаас асуулаа.
– Юу яриад байгаа юм бэ? Надад хэл үггүй алга болдог найз байхгүй чи дугаар андуурсан юм шиг байна.
– Хэвээрээ байх шив өвгөн минь маяглахаа боль. Нөгөө газраа уулзье гэж хэлээд утсаа салгачихлаа.
Түүнтэй уулзахаар төлөвлөсөн газраа 10 минутын дотор л ирлээ.
– Лухан чи бүр таргалчихжээ.
– Булчин гэдэг юм тэнэг ээ. Чи харин турчиж
– VIP өрөөнд орох уу?
Бид VIP өрөөнд орж шил архи захиалан
– Буцаж ирэх ч сайхан байна шүү
– Яг юу болсон болоод хэл үггүй Франц руу явсан юм бэ?
– Уучлаарай даа. Миний буруу байгаагүй ээ, чи яагаад над руу залгаагүй юм бэ?
– Инээдтэй байна чи яг л миний хуучин найз охидууд шиг сонсогдож байна
– Охин гэснээс чи Франц охидуудыг харсан ч болоосой
