12. × Хар даашинз ×

3.8K 419 20
                                    

Би хэзээ ч үдэшлэгт дуртай байгаагүй. Чанга хөгжим, олон хүнтэй клуб, аюултай яриа миний сонирхолыг татаж байсангүй. Гэвч би яг одоо Крисийн үдэшлэгт өмсөх ямар нэгэн юм хайж байна. Үнэндээ түүний найзын үдэшлэг.

Би үдэшлэгт тохирох хувцас хайж байлаа. Би хувцасны шүүгээнээсээ тохирохоор хувцас олсонгүй аль эсвэл би ямар хувцас тохирохыг нь мэдэхгүй болохоороо олохгүй байгаа байх.

Кристалд иймэрхүү үдэшлэгний урилга дандаа ирдэг болохоор түүнд тохирох хувцас маш их байдаг. Өмнө нь надаас хамт явье гэж асууж байсан ч би явдаггүй байсан юм.

– Би бууж өглөө гэж хэлээд

Би тараасан хувцаснууд дээрээ гишгэн ор луугаа үсэрч хэвтээд

– Чи юу төлөвлөөд байгаа юм бэ? Крис

Тэр надаар хардуулахыг хүссэн юм байхдаа. Би орон дээрээ хэвтэн үдэшлэг дээр болж болох хамгийн муу муухай зүйлсийг төсөөлнө.

Магадгүй тэр намайг найз нарынхаа дэргэд доромжлохоор төлөвлөсөн байх.

Энэ л хамгийн байж болох санаа байлаа. Тэр энэ хүртэл надад маш сайхан хандаж байсан харин тэр үдэшлэг дээр тэсрэх байх. Тэр надаас салах гэж юу ч хамаагүй хийх гэж оролдох байх харин би тийм зүйл хийхийг нь зөвшөөрөхгүй.

Би дахин хувцаснуудаа ухаж эхлэлээ. Би маш анхааралтайгаар хайж байв.

Магадгүй би дэлгүүр явах хэрэгтэй байх эсвэл Кристалаас тусламж гуйх хэрэгтэй байх.

– Мари чи зүгээр үү? гэсээр София орж ирэх нь тэр.

– Би зүгээрээ, санаа зовох хэрэггүй гэж түүнд хариулаад үргэжлүүлэн хувцсаа ухлаа.

София өрөөнд орж ирж, шалаар нэг хөглөрсөн хувцаснуудыг гайхан харна. Би ухаантай гэхдээ хувцасны тал дээр тийм биш байлаа. Дүрэмт хувцсанд талархий ...

София шалаар тарсан хувцаснуудыг хураагаад

– Үдэшлэгт явах гэж байгаа юм уу? Чиний хувцаснуудыг ийм замбараагүй байхыг өмнө нь харж байгаагүй юм байна гэж тэр надаас асуулаа.

– Тийм ээ гэхдээ санаа зовох хэрэггүй. Би бүгдийг нь янзлачих болохоор ... Надад амттан бэлдээд өгөөч гэж түүнд хэлээд инээмсэглэлээ.

Түүний санааг зовоохгүйн тулд түүнийг завгүй байлгах хэрэгтэй !!!

– Тэгвэл би доошоо бууж жигнэмэг бэлдлээ

Заавал болзох ёстой шалиг залууDonde viven las historias. Descúbrelo ahora