Крисийн талаас
Марид яагаад зөвшөөрсөнөө ойлгосонгүй. Миний сонирхдог охидуудаас өөр. Гэхдээ ухаалаг харагддаг. Тийм ч муу харагддаггүй болохоор боломжийн.
Сургуулийн эмнэлэгийн өрөөний орон дээр хэвтсээр тааз руу ширтэн өнөөдөр ямар урт өдөр байсанг бодно. Ким Мари гэх тэр охин яг ямар санаатай байгааг мэдэхгүй юм. Өчигдөрхөн л намайг үзэн яддаг гэж байсан харин өнөөдөр надад хайртай гэх юм. Тэр магадгүй сэтгэцийн өвчтэй байх.
Би зүгээр суухыг хүсээгүй болохоор л түүнд зөвшөөрсөн бас ойрд их уйдаад байсан юм. Бага зэрэг хөгжилдөхөд гэмгүй байх.
Түүний хэлсэн бүхэн үнэний ортой байсан юм. Би хэзээ ч тэрэн шиг номын даруухан охинтой үерхэж байгаагүй. Тэд хархад л их уйтгартай харагддаг. Над шиг залууг хэр удаан тэсвэрлэж чадхыг чинь л харж л байя Ким Мари ...
Гэхдээ энэ бүхнийг нөгөө талаас харвал би түүнтэй үерхэхийг зөвшөөрсөн нь өөр шалтгаантай. Би Кристалтай буцаад ойртох боломж юм. Би нийлэхээ больсоноос хойш түүнийг маш их санасан.
Би зөвхөн Кристалыг л хайрлаж чадна. Би үргэлж түүний дэргэд байсан болохоор тэр намайг найзаас илүү бодож байгаагүй. Гэхдээ одоо түүний найзын ачаар надад дахин нэг боломж гарч ирж байна.
Миний хийх зүйл бол Мариг шархлуулана. Кристалыг буцааж авахын тулд би юу ч хийсэн чадна. Харин энэ төлөвлөгөөндөө Мариг ашиглах болно.
Эхлээд амрах хэрэгтэй ... Тэмин муу новш яг л охин шиг цохих юм. Номын өвчтэй амьтадтай нийлэхээр ийм болдог байх. Гэхдээ тэр яагаад тэгж их уурлаад байгаа юм бол ? Марид сайн юм болов уу? Кристалд сайн гэж бодож байсан юмсан.
Кристалыг буцаан авч бас болоогүй Тэминий хайртай охиноор тоглож өшөөгөө авах нь ээ ... Их хөгжилтэй юм болох нь дээ ...
—————————————————-
Нүдээ нээхэд цаг оройн 6.30 болж байлаа. ЮУ!!! цаг ямар хурдан өнгөрчихвөө ...
Орноос өндийн хажуугийн ширээн дээр цаас байхыг олж харлаа. " Би чамайг сэрээе гэж бодсон ч чи их бөх унтаж байсан болохоор сэрээсэнгүй. Би өөрөө харьлаа Баяртай – Мари" гэсэн байлаа. Би уурандаа цаасыг базан
Би түүнд намайг хүлээ гэж хэлээд байхад ямар тэвчээргүй юм бэ? Би утсаа аван түүнийг дугаарыг хайлаа. Гайхалтай нь би түүний утасны дугаарыг аваагүй шүү дээ. Орхиж явсан бол ядаж утасны дугаараа үлдээгээд явахгүй гэж хий дэмий уурлаж байгаад надад туслах хэн нэгэнд хандлаа.
