Маригийн талаас
Луханы үдэшлэг яг новш шиг болж байлаа. Хүмүүс энд тэнд бүжиглэж, архи ууж тэнэг юм шиг инээлдэж байв. Намайг эргэж орж ирэхэд маш их хөл хөдөлгөөнтэй болчиж. Луханы надад хэлсэн зүйлийг бодон орж ирэхэд Крис ганцаараа сууж байв.
– Чи зүгээр үү? гэж Крис надаас асуулаа
– Би зүгээрээ София машин явуулах уу? гэж асуусан юм
– Чи тэрэнд намайг хүргэж өгнө гэж хэлсэн үү?
– Тиймээ гэхдээ тэр чамд итгэхгүй байна гэсэн
– Би мэдэж байгаа. Би чамайг Лухантай байхыг харсан
– Тэр надаас уучлалт гуйсан юм
– Сайхан сонсогдож байна гэж хэлээд уух зүйлээ дуусчих нь тэр.
Тэр их сонин аашлаж би түүнийг ууж дуустал нь ширтлээ.
– Би гэр лүүгээ явах гээгүй байна гэж хэлтэл
– Хэн байгааг хараачээ гэж танил дуу сонсогдоход нь би эргэж хархад Крисийн найзуудын нэг манай сургуулийн хөвгүүн байлаа. Түүнийг Сэхүн гэдэг. Тэр над руу хараад танисангүй. Түүний намайг танихгүй байгаа нь хөгжилтэй санагдав.
– Нэг юм ирэв үү? Чамайг ирэхгүй нь л гэж бодлоо гэж Крис түүнтэй мэндлэв.
– Ирэлгүй яахав. Энэ дур булаам эмэгтэй чинь хэн бэ? гэж тэр асуунгаа Луханы сууж байсан байранд суух нь тэр.
– Ойртоод хар л даа гэж Крис түүнд хэлэхэд
– Та нар энэ тоглоомоо хэзээ дуусгах гэж байна гэж би асуухад Сэхүн над руу хараад
– Ким Мари ???
– Тоглоод байна уу? Би үдэшлэгт даашинзтай ирсэн гэтэл хүмүүс намайг танихгүй байх юм гэхэд тэр чангаар инээн
– Тэр үнэхээр хөгжилтэй юм Крис ...
– Мэдээж тэр хөгжилтэй гэж Крис хариулаад
– Би дахиад уух юм захиалах хэрэгтэй бололтой гэж Крис хэлээд уух зүйл авахаар тэк рүү явав.
– Бурхан минь чи өөрийгөө хар даа. Миний өдөр болгон хардаг тэр хүн миний хажууд шал өөр хүн шиг сууж байгаад итгэж өгөхгүй нь гэж Сэхүн хэллээ.
– Кристал энд ирсэн үү? гэж Сэхүн надаас дахин асуулаа.
– Тэр ирээгүй ...
– Чи өөр хүн шиг л харагдаж байна
– Тэгээд гэж би инээмсэглэн асуугаад
