** Маригийн талаас **
"Чи эцэст нь миний ертөнцийг сонирхож байгаад би баяртай байна." Гэж Хатагтай Жон дуу алдлаа. Түүний зүүсэн маргад-эрдэнэ ээмэг түүнд их сайхан зохижээ.
Кристалын ээж дөнгөж 30 шүргэж яваа харагддаг. Уг нь тэр харагддагаасаа илүү настай шүү дээ. Тэр бол Нью-Иорк-ын хамгийн шинэлэг, чадварлаг дизайнер гэдгээрээ танигдсан хүн.
Би загварлаг биш ч тайзан дээр үзэгчдийг бишрүүлдэгийг нь харахад тэр их сайн байх."Тэгэхээр, та намайг энэ зүйлд оруулсан. Одоо миний тус болох ээлж." гэж Кристал хариу хэллээ.
"Хонгор минь, миний утсыг авчих уу? Цүнхэнд байгаа." гэж хатагтай Жон тодотголоо.Кристал утас руу харж байх хооронд надад тухтай байлаа.
Кристал бид хоёр түүний ээжийн өрөөнд түүнийг гангалахыг харж сууна. Кристал өнөөдөр загварын шоунд оролцох болно. Ээж нь түүнийг өөрийн коллекцоо өмсүүлэх моделио болгохыг хүссэн. Жилийн эхээс л үүнийг талаар сонсож, Кристал ч байнга хийхгүй байх шалтаг олдог байсан. Хатагтай Жон дэлхий дээрх хамгийн хайртай хүн нь хийсэн хувцасыг нь өмсөнө гэдэг түүний хувьд амжилт байх.
Харин одоо намайг зовоож байгаа зүйл бол тэр яагаад үүнийг хийж байгаа юм бол? Би Кристалыг хэзээ ч үүнийг хийхийг хүсэхгүй гэдгийг мэднэ.
Өдөр хоног маш хурдан өнгөрч хатагтай Жоны нээж буй Л коллекц Нью Иоркийн хамгийн хүлээлттэй үйл ажиллагаа болж байгаа нь биднийг гайхшруулж байлаа. Би энэ үйл ажиллагааны гэрч болж байгаадаа их баяртай байна.Бид үүний талаар бараг өдөр бүр ярьдаг. Үргэлж л шоу ямар байх, ямар хувцас өмсөх нь бидний гол сэдэв байлаа. Би шоунд өөр харагдахыг хүсээгүй учраас Кристалаас зөвлөгөө авсан. Тэр шоунд оролцохоо 2 өдрийн өмнө хэлж Тэмин бид хоёрыг догдлуулсан..
Би Крист Кристалыг оролцох талаар хэлэхэд түүний гаргасан царайны хувирлыг хэзээ ч мартахгүй байх. Крис яагаад тийм хариу үзүүлснийг ойлгоогүй.
"Чи тоглож байгаа байлгүй дээ?"
Крис яг л Кристал тэр хоёрын хооронд ямар нэгэн харилцан ойлголцол байгаа мэт хэлсэн. Эсвэл түүний хэлсэн үгийг хэтрүүлж бодсон байх.Крис гэснээс ингэхэд тэр хаана байна аа? Тэр биднийг гэрээс аваад, шоунд хүргэж өгөх байсан. Би утсаа гарган түүний мессежийг уншлаа.
'5 минутын дараа очно.'
"Крис 5 минутын дараа ирнэ" цүнхэндээ утсаа буцаан хийнгээ Кристалд хэллээ.
"Крис Ву?" гэж Хатагтай Жон бидний зүг харангаа гэнэт асуув.
"Ээжээ тэр юу гэж?" Кристал миний өмнөөс гайхан асуув.
"Тэгэхээр тэр чиний энэ шоунд оролцох шалтгаан байжээ. Би юу хийснийг найз залуудаа харуул..."
"Ээжээ!" гэж Кристал хэлэхэд
"Өөрийгөө хар л даа ямар их ичээ вэ. Одооны хүүхдүүдийг унших амархан болж дээ. Би үргэлж та хоёрыг хамт байна гэж боддог байсан. Одоогийн найз залуугаа уучлаарай гэх шалтгаантай нь хая." Гэж хатагтай Жон хэлээд толинд харав.
"Ээж... тэр Маритай болздог. Тийм болохоор больж үз гуйж байна." Кристал чухалчлан хэлэв.