10. × Чи согтуу байна ×

3.6K 416 19
                                    

Крисийн талаас

Клубээс гарч ирэхэд гадаа нилээн орой болсон байлаа. Хэзээ хамгийн сүүлд ингэж их инээснээ санахгүй байна. Би ер нь архи сайн даадаг болохоор гэртээ аюулгүй харьсан.

– Борис гэж би түүнийг дуудахад түүнээс хариу алга. Надаас архины нивширсэн муухай үнэр үнэртэж байсан тул ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байлаа. Ганц аяга сүү байсан ч яахав. Би гал тогоо рүү явангаа

– Борис чи хаана байна надад сүү аваад ирээч ... гэж хэлээд гал тогоонд орж ирээд үгээ дуусгаж чадалгүй гацчихлаа. Гал тогоонд зогсох тэр хүнийг хараад шүү дээ.

Архи гарчихсан л юмсан. Аль эсвэл архинд янз бүрийн юм хийчихсэн юм болов уу? Хий юм хараад байх шиг байна. Би тэр хий юмыг тоолгүй цааш алхлаа.

Тэр юм над руу хараад байлаа. Бас яг Кристал шиг харагдаж байна. Айж эхлэж байна шүү !!!

– Ву И Фан гэж хий юм над руу хараад хэллээ бас гараа урдаа зөрүүлчихсэн байв.

Хүлээгээрэй би согтуу биш байна. Үнэхээр айж эхлэж байна шүү

– БОРИС ???

– Чи намайг хараагүй юм шиг байсаар л байх уу?

– Өө ноёнтоон та ирчихсэн үү? Хатагтай Кристалыг зөвшөөрөлгүй оруулсанд уучлаарай. Тэр их чухал хэргээр явж байна гэхээр нь оруулчихсан юм гэж хэлсээр хаанаас ч юм гараад ирэх нь тэр ...

– Хүн цочоочих юм

– Уучлаарай ноёнтоон таны сүү гэж хэлээд надад шилэн аягатай сүү өглөө.

– За зүгээрдээ явж болно. Надад зохицуулах асуудал гарсан бололтой гэж түүнд хандан хэллээ.

Миний төлөвлөгөө ийм хурдан бүтчихлээ гэж үү? Маритай үерхээд нэг юм уу хоёр хонож байхад Кристал өөрөө над дээр ингээд хүрээд ирэх гэж ...

– За тэгэхээр хатагтай Сүжон энд ямар хэргээр ирээв ?

– Чи намайг яагаад ирснийг мэдэж байгаа. Тэнэг юм шиг царайлахаа больж үз !!!! гэж хэлээд өөртөө виски хундаглалаа. Хундагласан вискигээ нэг амьсгаагаар уугаад ширээн дээр тас хийтэл тавив.

– Чиний юу яриад байгааг ойлгосонгүй. Шууд яриандаа орий би унтмаар байна

– Юу гээч миний энд ирсэн учир гэвэл ... тэр яриаг эхлүүлсэн ч би түүний яриаг таслан

– Намайг санаад уу? гэхэд

– Чи ерөөсөө ч өөрчлөгдөхгүй юм ааа. Хэзээ өөрчлөгдөх хүн бэ ??? Найз охинтой юм байж өөр охин найрах гээд л ...

Заавал болзох ёстой шалиг залууDonde viven las historias. Descúbrelo ahora