Маригийн талаас
– Крис би ...
Түүний хийсэн үйлдэлд гайхаж орхилоо. Би түүний рүү хархад бид хэтэрхий ойрхон байсан болохоор нүүр минь улайж байв.
Тархиа ашигла гэж би өөртөө хэлж байлаа. Би түүнийг анх удаа энгийн хувцастай харж байна. Тэр поло цамц өмсөж, энгийн өмд өмссөн ч тэр гайхалтай харагдаж байв. Тэр үдэшлэгний халуухан залуу шиг харагдаж байсан юм. Гэхдээ миний бодлоор түүний энэ байдал нь түүнийг халуухан харагдуулж байлаа.
– Чи ичээд байгаа юм уу гэж Крис инээмсэглэн надаас асуулаа.
– Үгүй ээ, зүгээр хүмүүс над руу хараад байгаа нь намайг ичээж байна.
– Санаа зовох хэрэггүй дээ , чи зүгээр харагдаж байна бас бүгд чамайг надтай хамт явж байгааг мэдэж байгаа.
Тэр над руу ойртон, гараа зөөлхөн хацарт минь хүргэхэд нь би харцаа түүнээс салгаж чадсангүй. Энэ бүх хугацаанд зүрх минь хүчтэй цохилож байсан болохоор би түүнд итгэж эхлэх нь тэр ...
Хамгийн сүүлд үдэшлэгт орсоноос хойш маш их хугацаа өнгөрсөн байлаа. Тэр үдэшлэгнээс би юу ч санадаггүй. Хэрвээ Кристал энд байсан бол хэн нэгэнд хэрхэн сээтэн хаяах тухай зааж, хүмүүс үдэшлэг дээр юу хийдэг тухай заах байсан байх.
Энд байгаа хүмүүс бүгд бие биенийгээ танидаг байсан нь намайг гайхшруулж байлаа. Крисд итгэх үнэхээр хэцүү байв. Сайн мэдэхгүй юм. Хэрвээ тэр сайхан харагдах гэж аль эсвэл өөр зүйлээс болж ингэж аашлаж байвал яах вэ? Гэхдээ би тэрнийг мэднэ, тэр зүгээр л надаар зугаагаа гаргаж байгаа.
Би Крисийн найз нарт яаж сэтгэгдэл төрүүлэх вэ? Би уух ёстой юу? Гэхдээ Крисийн найз нар хаана байна аа ???
– Чи дахиад л гөлрөөд унав уу? гэж Крис надаас асуулаа.
– Уучлаарай, бодох юм их байсан юм.
– Бодох оо ??? Мари чи надтай хамт байна шүү дээ.
– Тэгвэл би чиний найз нартай юу ярих юм бэ? гэж би түүнээс асуулаа.
– Зүгээр л өөрийхөөрөө бай, Чи мэднэ дээ. Чиний хөгжилтэй төрх гэж хэлээд жуумалзах нь тэр.
– Хөгжилтэй ??? гэж хэлээд би баруун хөмсгөө өргөлөө.
– Тиймээ чи хөгжитэй тэгээд юу гэж ? Бүгд л хөгжилтэй охидод дуртай байдаг шүү дээ. гэж хэлээд инээхгүйг хичээж байлаа.
– Чи юу яриад байгаагаа мэдэж байна уу?
– Би зүгээр л чиний асуултанд хариулж байна хатагтай Ким Мари гэж боловсон хариулав.
