love u junji!
Бас л 1970-аад онд. Хотын даргын эхнэр болох залуухан хатагтай зохиол бичих ихэд дуртай нэгэн байжээ. Дур сонирхол нь ч өсөхийг сацуугаар хэд хэдэн ном гаргаж, тосгондоо ч гайгүй нэр хүндтэй болоод авч.
Олон цаг ширээний ард суухад нуруу нь их чилж, ядарч байсан тул мужаан руу очин өөрийн биеэр зөөлөвчтэй том сандал худалдан авав. Сандлыг маргааш өглөө нь хүргээ өгнө гэж мужаан инээмсэглэн бүсгүйг үдэж өглөө.
Сандлаа авсаны дараахан бүсгүйн нэр хүнд өсөн, уншигч нь ихсэн, уншигч нараас ирсэн захидлыг өнөөх тухтай сандал дээрээ суугаад бүгдэнг нь уншдаг байж. Нэг өдөр үнэхээр сонирхолтой нэгэн захиа түүнд ирэв.
"Энэ өдрийг мэндийг хүргэе. Би танд өөрийн бичсэн зохиолоо уншуулмаар санагдлаа. Хариу өгөөрэй" гэсэн захидал иржээ. Бүсгүй сонирхон, зохиолыг эхнээс нь
дуустал уншлаа.
Захиаг уншиж дуусаад бүсгүй гар нь чичирсээр сандалнаасаа босов. Ухаан санаа нь самуурч, толгой нь эргэн, захидлыг ахин дахих уншиж, нягтлаад, явуулсан хүнийх нь хаягийг хайтал юу ч гарч ирсэнгүй.
Үл мэдэгдэх тэр нэгэн уншигчийн явуулсан захидал бүсгүйн яг одоогийн байдалтай маг төстэй тохирч байв.
"Дурласан бүсгүйтэйгээ хамтдаа байхын тулд сандал дотор нь зай гарган өөрөө орон суусан нэгэн залуу."
Бүсгүй айн зарц нараа дуудан энэ сандлыг шинжээд өгөөч хэмээн гуйн шалгуултал зарц нар нь доторхыг нь ухаж үзэж байж л олж мэдэх юм шиг байна гэж хэлэхэд нь зохиолч бүсгүй сандлаа ихэд үнэтэйгээр авсан тул сүйтгэхийг хүссэнгүй. Энэ явдлаас хойш хэдэн хоног өнгөрч бараг орой бүр хөлийн чимээ хонгилуудаар явж буй сонсогдон, өглөө нь босоход хөргөчинд байсан зүйлс нэг нэгээрээ алга болж байлаа. Өдөр бүр бүсгүйд өнөөх нууцлагдмал залуунаас захиа ирнэ, унших тусам дотор нь жийрхэн, энэ тоглоом мэт зүйлд улам итгэнэ.
Нэг шөнө галзуурах шахсан бүсгүй нөхөртөө хамаг учрыг хэлэхэд нөхөр нь эхнэртээ хэтэрхий их хайртай тул дэлбэртэлээ уурлан, сандал дээр очоод, цохиураар зөндөө цохив. Өшиглөж, тийчиж, энд тэндээс нь хөвөн нь гарч иржээ. Хоёр хос тэгэс хийгээд унтлаа.
Үүнээс хойш бүсгүй өрөөндөө ганцаараа ч сууж чадахаа байж. Өдөр бүр тэр сандал дороос хүн гараад ирэхвий гэж их айна. Нэг өглөө босон, нөхөр нь эхнэрээ дагуулаад, өрөөнд нь орон, худлаа хэрэггүй зүйлс ярьж байна гэдгийг нь батлах гээд, сандал дээр суулаа.
"Тээр хараач, чи тэр зохиолууддаа ухаан мэдрэлээ гээгээд ингэж солиорч байна. Маргааш чамайг эмнэлэг авч явна" гэж хэлэхтэй зэрэгцэн нөхөр нь таг дуугуй болоод, нүд нь ч бүлтийн урагш унав.
Бүсгүй нөхөрлүүгээ сандран
очтол нурууных нь ард том хутгын мөр харагдлаа. Сандал руу хартал сандалы голоос цухуйж ирсэн хутга аажим аажмаар дотогш орж байв.
Яг дараа нь хаалга онгойлгон захидал ирлээ. Бүсгүй хурдхан шиг нээж унштал,
"Уржигдар шөнө үнэхээр их өвдсөн шүү. Таныг надад ийм зүйл хийнэ гэж бодсонгүй. Та одоо нөхөргүй боллоо. Минийх болох цаг ирсэн" гэсэн байв. Бүсгүй сандлын ар талд байх даавуун дээр хэдэн удаа товшоод, цаашаа хөндий байхаар нь ширээний татлаганаас гар хутгаа аваад сандалны арлуу бүлэн, доторхийг нь нээхэд яг нэг хүн багтаж орохоор зай гарч ирэв.
(үүнээс хойш Индранил зөөлөвчтэй сандал зээр суухаас айдаг болсым)
YOU ARE READING
-Ази аймшгийн түүхүүд-
Terror➖Түүхэн болон орчин үеийн ази аймшгийн ам дамжсан яриаг монгол хэлнээ орчуулан хүргэе➖ ~Шөнө орой болсон үед ганцаараа уншаарай гэж зөвлөж байна~