Ам дамжсан яриа. Японд ихэнх түрээсний байрнууд жижиг дээр нэг давхарт 4 өөс дээш айл байрладаг. Тэгвэл энэ түүх хувийн орон зайд хэн нэгэн халдахад айдаг, хэн нэгэн өөр лүү нь удаан ширтэхэд эвгүй мэдрэмж төрөхөд айдаг айдастай (scopophobia) хүмүүст аймар санагдаж магад.
Нэгэн залуу оффисийн ажилчин нэг байранд түрээсээр суухаар болж, шинэхэн нүүж иржээ. Тэр байр ер нь л үнэхээр уйтгартай бөгөөд, амьдардаг хүмүүс нь ч нас дээр гарсан, уйтгартай хүмүүс байсан тул залуу ажилда 100% төвлөрч чадах нь гэж бодон, түрээсийн байрандаа сууршихаар шийджээ. Түүний амьдардаг ганцхан өрөө ихэд жижигхэн дээр ганц цонхтой юмсанжээ. Залуу нүүж ирээд хэдхэн хоногийн дараа орныхоо булан дахь хананд жижигхэн нүх байхыг анзаараад цочирдов. Залуу тонгойн нүхээр харахад юу ч харагдаагүй ба хов хоосон улаан өнгө л үзэгдэв. Юу ч биш зөвхөн улаан. Анхандаа залуу айж байсан ч дахин дахин харахад өнөөх л улаан өнгө үзэгдэж байсан тул аяандаа тэр нүхийг тоохоо байжээ.Нэгэн орой залуу ажлаасаа тарж ирээд ядран, байрныхаа гадна байдаг тоглоомийн талбай дахь сандал дээр ирж суун хөлөө амраав. Хажууд нь хөрш айлынх нь ахимаг насны нэгэн өвгөн ирж мэндлэн, яриа өрнүүлцгээлээ.
Ажил амьдрал ойр зуурыг ярьж байгаад өвгөн залуугаас хажуу айлдаа зочилж орсон эсэхийг нь асуухад залуу гайхан учирыг асуув."Танай хөрш гэж нэг настай эр бий. 93 настай. Нүдэнд нь цус харвах өвчнөөр олон жил шаналж байгаа юм. Тэгээд хоёр нүд нь ув улаан болчихсон" гэх нь тэр
YOU ARE READING
-Ази аймшгийн түүхүүд-
Horror➖Түүхэн болон орчин үеийн ази аймшгийн ам дамжсан яриаг монгол хэлнээ орчуулан хүргэе➖ ~Шөнө орой болсон үед ганцаараа уншаарай гэж зөвлөж байна~