Шөнийн автобус (chin)

3.2K 297 7
                                    

Хот хоорондуур явдаг хятадын шөнийн автобусанд нэгэн орой үйлчлэгч, жолоочийн хамтаар 4 зорчигч, нийтдээ зургаан хүн явж байж гэнэ. Хоёр залуухан хос, настай эмэгтэй тэгээд нэг залуу.
Замдаа тэд гурван залуу нэгийгээ мөрөөр нь тэвэрсэн байхыг олж хараад автобусандаа суулгаад цааш явж. Нөгөө гурван эр ч автобусны хамгийн ард талд дуу чимээ гаргалгүй суув.
Настай эмэгтэй өнөөх гурван залууг сэжиглэсэн бололтой ахин дахин эргэж хараад байж. Хэд хэдэн удаа замдаа саатсаны дараа хоёр хос автобуснаас яг буухтай зэрэгцэн настай эмэгтэй хажууд нь суусан залуу түрүүвчийг нь хулгайлах гэж оролдоод байна хэмээн ориллоо. Нөгөө залуу ч гайхан, өөрийгөө хамгаалж, өөдөөс нь зөрүүлж хэрэлдэв. Байдал ч улам дордсоор, хөгшин эмэгтэй цагдаа дуудахтаа туллаа. Үүнийг ч жолооч анхааралдаа аван, өнөөх хоёрыг хооронд нь салгаж суулгахыг оролдтол эмгэн ихэд уурсан, залууг аваад автобуснаас буужээ. Залуу эмгэнээс уурлан учир шалтгааныг асуутал хөгшин эмэгтэй залуугаас уучлалт гуйв.
Ард сууж байсан гурван залуугын хоёр нь ямар нэг төрлийн сүнс чөтгөр шиг амьтан, албаар энэ автобусанд сууж, ямар нэгэн муу зүйл хийх гэж байсан талаар сэжиг авсан тул ийм арга зохион хоёул амьд үлдэн гарсан байж.
Эмэгтэйн хэлсэнээр, маргааш өглөө нь автобус голоороо тасарсан олдсон бөгөөд дотроос нь жолооч мөн өөр нэгэн танихгүй эрийн цогцос олдсон гэдэг.

-Ази аймшгийн түүхүүд-Where stories live. Discover now