2000-аад оны хавьцаа, японд хоёр хос үхлийн ой руу нэг өдөр явсан гэнэ. Тэр үед нар бараг жаргах дөхөж байсан бөгөөд хосууд яг эд орой болж байх зуур ойд хүрсэн байна хэмээн тооцоолж явж байжээ.
Замынхаа яг талдаа орж байх үед гэнэт замд нь нэгэн хүн зогсож байсан ба, алгаа өөрлүүгээ харуулан даллаж байсан гэдэг. Энгийн хүн байсан бол алгаа тэр даллаж буй хүнрүүгээ харуулна шүү дээ.
Тийм тул залуу нь багахан сэжиглэсэн ч, эмэгтэй нь түүнийг авчихья, төөрчихсөн яваа байх гэтэл залуу нь,
"Эсрэг ертөнцийн эсвэл муу ёр шүглэсэн хүмүүс бидний хийдэг зүйлийг яг эсрэгээр нь хийдэг юм. Аль болох хол байх гэж хэрэгтэй байх." хэмээгээд өнөөх бүсгүйг замд нь орхиод явсан аж. Ойгоосоо буцах замд нөгөө бүсгүй алга байв.
Энэ явдлаас хойш 3-4 хоногийн дараа хоёр хос гэртээ байж байлаа. Залуу ажлын тайлангаа 3 цаг суусны эцэст арай гэж дуусган, ширээнийхээ ард сууж байтал найз охин нь ирээд дуусгасан ажлыг нь хараад алга ташиж байв. Залуу гэнэт найз охиноо хоёр гарын арыг хооронд нь ташиж, алгаа гадагш нь харуулсан байгааг анзаарах нь
тэр.
YOU ARE READING
-Ази аймшгийн түүхүүд-
Horreur➖Түүхэн болон орчин үеийн ази аймшгийн ам дамжсан яриаг монгол хэлнээ орчуулан хүргэе➖ ~Шөнө орой болсон үед ганцаараа уншаарай гэж зөвлөж байна~