Ямартай ч солонгос түүх, ам дамжсан ярианд сургуулын угаалгын өрөөнүүд, эсвэл хараагдсан сургууль гэх сэдэв үнэхээр түгээмэл байдаг. Ялангуяа хуучны сургуулиуд нь бүр ч жигтэй. Урт харанхуй коридор, харанхуй агуулахын өрөө, асч унтарч буй чийдэн, өндөр шат. Үүнээс илүүтэйгээр тэр сургуулиудын угаалгын өрөө нь хамгийн эвгүй газар нь юм. Хуучинд тэр сургуулын угаалгын өрөөний нэг тасагт нь амиа хорлож үхсэн охин тэндээ гацсан гэсэн түүхтэй. Охидын ярьдагаар суултуур нь өөрөө усаа татаж, салхигүй байхад хаалга нь ч өөрөө хаагдах жишээний. Харин, угаалгын өрөөнд ганцаараа орсон бол хэн нэгний уйлж буй чимээг сонсдог. Заримдаа толинд охины дүр зураг ч харагддаг гэж ярилддаг юм байна. Арай өөр нэг түүхэнд үүнийг дурьдсан байдаг.
Суултуур дээр сууж байхад нэгэн сүнс гарч ирэн чамаас улаан эсвэл цэнхэр өнгийн аль нэг нойлын цаасыг сонгохыг асууна. Хэрэв чи улааныг нь сонговол тэр сүнс голоор чинь хуваагаад дэлгээд тавина. Харин цэнхэр цаасыг сонговол сүнс чамайг боож алдаг байна.

YOU ARE READING
-Ази аймшгийн түүхүүд-
Terror➖Түүхэн болон орчин үеийн ази аймшгийн ам дамжсан яриаг монгол хэлнээ орчуулан хүргэе➖ ~Шөнө орой болсон үед ганцаараа уншаарай гэж зөвлөж байна~