くろぼうず Күро Бозү (jap)

2.5K 190 5
                                    

Энэ үгийг орчуулвал хар гэлэн болж байна. Гаднаасаа тас хар сүүдэр мэт харагдах энэхүү амьтан унтаж буй хүний амьсгалаар хооллодог. Сонин санагдаж байгаа биз?
Нүүр нь араатан амьтан шиг хачин. Урт нарийн улаан хэлтэй. Нисэж байгаа мэт хурдан хөдөлгөөнтэй хийгээд, хормын дотор хэдэн давхар барилга мэт томорч чаддаг гэнэ. Хүмүүс шөнө унтсны дараа гэрт нь орж ирэн, эмэгтэйчүүдийн амьсгалыг нь сордог байна. Дараа нь урт хэлээ амруу, чих гэх мэтчилэн оруулж долоодог. Күро Бозүд долоолгосон хүмүүс удалгүй хүнд өвчин тусдаг.
Нэгэн мужаан эхнэртэйгээ хамт модон байшинд Токиогийн Кандад амьдардаг байжээ. Шөнө дунд гэнэт гэлэн шиг тас хар амьтан мужааны гэрт гараад иржээ. Тэрээр эхнэрийх нь хажууд ирж хэвтээд урт нарийн хэлээ чих, ам руу нь хийн, бүхэлд нь биеийг нь долоожээ. Тэр амьтан муудсан загас эсвэл хогийн сав шиг үнэртэж байсан гэдэг. Хэд хэдэн шөнө Күро Бозү тэр айлруу орон, эхнэрийг нь долоон, амьсгалыг нь сорж авдаг болов. Эхнэр нь тэсэхээ байж, мужаанаас салан явахад Күро Бозү ахин тэднийхээр харагдаагүй гэнэ.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
-Ази аймшгийн түүхүүд-Where stories live. Discover now