Issei Sagawa (佐川 一政)

1.5K 164 9
                                    

Хэт эмзэг бол энэ хэсгийг алгасахыг хүсье. Гэхдээ та нарыг хэрэгт дуртай болохоор алгасахгүй үргэлжлүүлж уншихыг чинь мэдэх болохоор ийм зүйл олж уншсанд чинь хохь чинь гэж хэлье.
Сагава нь махчин бөгөөд, гаж донтон. 32 насандаа Парис хотод сурдаг байхдаа Renée Hartevelt хэмээр Голланд бүсгүйг хэрцгийгээр алж, махыг нь амтархан идсэнгээр нэр алдарт хүрсэн. Энэ нь түүнийг 2 жил урьдчилан хорихд суулгасан бөгөөд Сагава гарснаасаа хойш зэмлэл үзэн ядалт, ой гуталттай зэрэгцэн нэр алдар олж чадсан нь хачирхалтай.
Сагава Кобэ хотод, дутуу төрсөн ба эмч нар түүнийг удаан амьд явахгүй гэсэн байдаг. Гэвч харамсалтайгаар амьд үлдчихсэн. Тэрээр чинээлэг айлд өсөн торнисон тээрээр анх нэгдүгээр ангидаа ангийнхаа хүүхдийн гуяыг харснаас хойш түүний хүний мах идэх хүсэл нь буцалж эхэлсэн гэнэ.
Түүнтэй хийсэн ярилцлага Youtube-д байдаг. Бичлэг дээр дарахад хэт эмзэг бол битгий үз гэх анхааруулга гарч ирдэг. Тэрээр ярилцлагадаа юунд ч харамссан шинжгүйгээр өөрийн хийсэн аллагуудаа чөлөөтэй тайлбарлан ярьж байсан нь жихүүцэл төрүүлсэн шүү.

1977 онд тэрээр утга зохиолд докторын зэрэг хамгаалахаар Франц улс руу явахдаа 27 настай байжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

1977 онд тэрээр утга зохиолд докторын зэрэг хамгаалахаар Франц улс руу явахдаа 27 настай байжээ. Сагава хэлэхдээ
"Орой болгон хөлсний эмэгтэй (биеэ үнэлэгч) авч ирэн, тэднийг буудаж алан махыг нь зооглохоор төлөвлөдөг байсан ч бууны гох дээр хуруугаа дарах гэхээр л хамаг бие минь хөлдчихдөг байсан" хэмээсэн байдаг.
Тэгвэл 1981 онд болсон түүний хамгийн анхны үйлдсэн аллага болох Хартевелтийн аллагаа Сагава 32 настайдаа үйлджээ. Тэр нэг ангийн сурагч Renee Hartevelt-ыг оройн зоогонд урьж зохиол орчуулах бие даалт хийх нэрэн дор урьсан байна. Сагава Ренег ширээн дээр ном уншиж байхад нь ардаас нь хүзүү рүү нь онилж бууджээ. Ренег алсаны дараа тэрээр шоконд орж ухаан алдаж унасан гэнэ. Сэргэж босоод төлөвлөгөөгөө нэгэнт эхлүүлсэн бол дуусгах ёстой гэдгээ ухааран, дэлгүүр гарч нядлагааны хутга аваад ажлаа гүйцэлдүүлжээ.
Сагава ярилцлагадаа бүгдийг нарийвчлан тайлбарласан ба идэх явц шат дараа бүрийнхээ зургийг нь авч үлдсэн байна.
Бас дээр сагавагийн мах идэж байгаа талаарх манга олж байсан юм байна. Шар үс босгом аймшигт дүр зураглалууд байсан гээч.
Сүүлд тэрээр хэлэхдээ
"Ээж аав хоёр минь нас барахад үхтэлээ уй гашуйд автсан. Ренег алахдаа яагаад тэгж бодоогүйгээ одоо хүртэд гайхаж явдаг юм" хэмээжээ.
(Сагавагийн үйлдсэн хэргийн ул мөр баримтыг нь оруулах үгүйдээ эргэлзэж эцэст нь үнэхээр хэрцгий тул оруулахгүй байхаар шийдлээ)

-Ази аймшгийн түүхүүд-Where stories live. Discover now