Kosodate Yurei 子育て幽霊

1.7K 221 13
                                    

Дээрх харж буй зураг бол Косодатэ Юүрэй гэх яокай сүнс юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дээрх харж буй зураг бол Косодатэ Юүрэй гэх яокай сүнс юм. Төрж байгаад нас барсан эмэгтэйчүүдийн сүнс, хүүхэддээ үлдсэн хайрандаа сүнс төрлөөр ирж, хамгийн эвгүй нь яг оршуулахад нь өмсүүлсэн хувцастайгаа байдаг гэнэ. Дэлхийд буцаж ирдэг ганц зорилго нь төрүүлсэн хүүхдээ хэр байгаа эсэхийг нь харахыг хүсдэг.Хэрэв хүүхдийг хэн нэгэн үрчилж авч өсгөөгүй бол ойр хавийн хүн болгонд үзэгдэж айлган, хүүхэд дээрээ аваачдаг. Хэрэв Косодатэ Юүрэйд сонгогдсон хүн хүүхдийг нь үрчилж авахгүй бол шөнө бүр гэрт нь үзэгдэж, галзууртал нь айлгадаг байна. Хүүхдийг нь авбал сүнсний сэтгэл нь амарч, үзэгдэхээ больдог. Зарим нь бүр хүмүүсд мөнгө төлж хүүхдийг нь асарахыг хүсдэг ч мөнгөгүй бол атга дүүрэн навчнууд авчирч өгдөг байна.


Оршил түүх:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Оршил түүх:

 Нэгэн бороотой шөнө, дэлгүүрийн эзэн дэлгүүрээ хааж байхдаа цонхийг нь тогших дуу сонсжээ. Тэрээр цонхон дээрээ очтол шалба норсон, өрөвдөлтэй ядуу бүсгүй нэг чихэр өгөхийг гуйв. Дэлгүүрийн эзэн бүсгүйг өрөвдөн дэлгүүрээ аль хэдийн хаасан ч нэг чихэр заржээ. Бүсгүй чихрийн үнэд арай бага мөнгө төлсөн ч сайхан сэтгэлт дэлгүүрийн эзэн чихрийг өглөө. Чихрээ аваад өнөөх бүсгүй цааш алхахад нь хөлгүй, сүнс шиг агаарт хөвж явахыг нь дэлгүүрийн эзэн анзаарсан ч бүсгүй аль хэдийн алга болов.

Маргааш орой нь яг л адил үйл явдал тохиолдлоо. Хөлгүй бүсгүй агаарт хөвсөөр ирж чихэр аваад, бага мөнгө төлөөд урьдийн адил явж одлоо. 6 шөнийн турш энэ үйл явдал тохион, 7 дахь шөнөдөө бүсгүй бас л ирэв. Гэхдээ энэ удаад мөнгө бус атга дүүрэн навч ирэн, чихэр авахыг хүсэхэд дэлгүүрийн эзэн навчаар арилжиж чадахгүйг тайлбарлалаа. Бүсгүй оронд нь гадуураа өмсөж байсан хүрмээ тайлж өгөөд "Оронд нь үүнийг аваач" гэхэд дэлгүүрийн эзэн эсэргүүцэв. Бүсгүй шалж гуйсаар арай гэж эзнийг ятгаж чихрээр хүрмээ арилжив. 
Маргааш нь дэлгүүрийн эзэн дэлгүүртээ сууж байхад хөрш тосгоных нь найз нь тааралдаж юм ярьж саатацгаажээ. Дэлгүүрийн эзэн орой болгон нэг эмэгтэй ирж чихэр авч, бага мөнгө төлж, тэгээд мөнгөгүй болохдоо хүрмээ өгсөнг хэлээд өнөөх хүрмийг харуулав. Найзийнх нь нүүр цонхийж, сонин болоод тэр хүрэм найзынх нь эхнэрийн хүрэм байсныг хэллээ. 

"Тийм үү? Тэгвэл найзын чинь эхнэр л эндээс чихэр аваад байсан юм биш үү?"

"Боломжгүй юм. Долоо хоногийн өмнө нас барсан хүн яаж эндээс чихэр авах юм? Бас яг энэ хүрэмтэй нь оршуулсан даа!" 
Тэр хоёр бие бие рүүгээ үл итгэсэн янзтай ширтэцгээв. Дараа оршуулсан газар нь очиж харахаад шийдэцгээлээ. Манаач нь уурлаж загнасан ч арай хийж зөвшөөрлийг нь аван, булшийг нь ухаж гаргатал яг өнөөх 7 хоногийн турш дэлгүүрт нь ирсэн эмэгтэй байсан ба шинэ төрсөн нялх хүүхэд хажууд нь уйлаад хэвтэж байв. Хүүхдийн өлгийнд 6 ширхэг ихэнхийг нь идсэн чихэрнүүд байсан ба энэ нь хүүхдийг өлсөж үхэхээс аварсан байж. Бүсгүй булшин дотроо хүүхдээ төрүүлсэн байжээ. Оршуулахад нь хамт булдаг хэдхэн мөнгөөрөө чихэрнүүдийг худалдаж авсан нь энэ байлаа. Жирэмсэн байхдаа нас барахад нь хүмүүс хүүхэд нь мөн адил эндсэн байх гэж бодоод хамт оршуулсан ч хүүхдээ төрүүлсэн энэхүү бүсгүйн түүхээс Косодатэ Юүрай яокай гарч иржээ.
 

Эх хүний хайр ийм л агуу байх юм даа тиймээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эх хүний хайр ийм л агуу байх юм даа тиймээ. Сайхан амарцгаагаарай! 

-Ази аймшгийн түүхүүд-Where stories live. Discover now