Толгойгүй лам (chin)

2.7K 236 2
                                    

Орон гэргүй, айл хэсэж хоног төөрүүлдэг нэг лам явдаг байсан гэнэ. Хүмүүсийн хэлсэнээр тэрээр айлд ирээд хоол иддэггүй. Хоол өгөхөд, "Толгой тавих дэртэй газар олсондоо талархаж байхад хоол надад арай ихдэнэ" гээд татгалздаг байж.
Нэг орой өнөөх лам бас л урьдийн адилаар хоол идэхгүй гэж хэлээд цаг нэлээд орой болсон тул тэр айл тэгэсхийгээд унтаж. Шөнө дунд айлын хүү бие засахаар гартал өнөөх лам чинь толгойгоо салгачихаад хажуудаа тавьчихсан сууж байх юм гэнэ. Хүү айн чимээ гаргалгүй хаалганы ард ороод нуугдтал лам хэсэг сууж байгаад буцаж орохоор шийдэн толгойгоо сугандаа хавчуулчихаад яваад орсон байна. Энэ явдлаас хойш 3 хоногийн дараа хүү хүнд өвчин тусан нас барсан гэдэг.

-Ази аймшгийн түүхүүд-Where stories live. Discover now