Яами Шибаи хэмээх энэхүү Япон аймшгийн домог, түүхийн цуглуулга анимэ нь 2013 онд анх гарсан олны хүндэтгэлийг хүртсэн бүтээл билээ. Уг нэрний утга нь "Харанхуйн Театр" гэсэн утгатай.
Энэхүү анимэ нь үнэхээр богинохон дээр өрнөлийг өгүүлэхдээ ер бусын маягаар тайлбарладаг нь уг бүтээлийг содон, илүү далд хэлбэрээр үзэгчийг аймшигт автуулж чадсан гэж санагддаг.
Хэр баргийн инээд хүргэм чөтгөр сүнснээс айдаггүй хүн Яами Шибаиг үзэхэд арай өөр зүйл мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.
Уг киноны гол агуулга нь ; Үдийн 5 цаг болгон хүүхдийн тоглоомын талбай дээр шар өнгийн маск зүүсэн хөгшин эр хүүхдүүдэд Камишибаияа хэмээх цаасан жижиг тээврийн театраараа аймшгийн домог яриаг ярьж өгдөг. Энэхүү анимэ нь нийт 7 улиралтай ба эхний хоёр улиралд түүх болгоны эхэнд дээр дурьдсан дүр зураглал гардаг. Гурав дахь улиралд анги болгоны эхлэл хэсэгт жаал хүү мөн л өнөөх тоглоомийн талбайд, хүүхдүүдэд хандан "Энд байгаа найзуудаа тийшээ яваарай. Тэнд байгаа найзуудаа ийшээ ирээрэй" хэмээн дуулангаа савлуур дээр савлаж байдаг. Дөрөвдүгээр улиралд өнөөх хөгшин эр буцаж ирэн харин энэ удаад буцаж ирэн, нэгдүгээр улиралтай ижил эхлэлтэй. Харин тувдугаар улиралд тоглоомын талбайд хүүхдүүд бус хөгшин хүмүүсийн сүнснүүд үзэгдэнэ. Зургаа дахь улиралд эхлэл бүрт масктай хөгшин эр ойн гүнд үлгэрээ ярина. Харин долдугаар улирлын эхлэлээр тэрээр жийрхэм муухай байшин дотор үлгэрээ яриж буйгаар гардаг байна.Амархан айж жийрхдэг бол үзээд уйлна шүү хаха. За сайхан амраарай. Дотор нь гардаг домог үлгэрүүд сонирхолтой дээр их эвгүй. Анги болгоны төгсгөлд гардаг дуу нь хамгийн аймар. Үүнийг сонсоод унтаарай :)
Дараагийн хэсэг +200 votes хонгоруудаа!
YOU ARE READING
-Ази аймшгийн түүхүүд-
Horror➖Түүхэн болон орчин үеийн ази аймшгийн ам дамжсан яриаг монгол хэлнээ орчуулан хүргэе➖ ~Шөнө орой болсон үед ганцаараа уншаарай гэж зөвлөж байна~