たかおんな Така Онна (jap)

2.4K 211 3
                                    

Энэ үнэхээр сонирхолтой, шинэлэг хэсэг болох байх гэж найдаж байна. Уг үг нь өөрөө өндөр бүсгүй гэж орчуулагдана. Така онна нь улаан гудамжаар ихэнхдээ үзэгддэг ба, гаргадаг үйлдэл нь их сонин содон юм. Гаднаас нь харахад энгийн л бүсгүй мэт харагддаг боловч, хэдэн ч метр хүртэл урт сунгагдаж чаддаг гэнэ. Гэхдээ яагаад заавал урт өндөр болох хэрэгтэй гэж? Учрыг бүгдээрээ үргэлжлүүлэн уншицгаая.

Эмсийн хүрээлэнд шөнийн цагаар үйл ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлдэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эмсийн хүрээлэнд шөнийн цагаар үйл ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлдэг.
Эрчүүд худалдаж авсан эмстэйгээ тусгай өрөөнд ороход Така онна хэдэн давхарт байсан ч урт болон сунгагдаж, цонхоор үйл явцыг хардаг байна. Тэрээр эр эм хоёрыг айлган, сүрдүүлэн, түүнээсээ таашаал авдаг. Уг чөтгөр хүн байх үедээ амсаж чадаагүй биеийн жаргалдаа харамсан, атаархсандаа энэхүү үйлдлийг хийдэг гэсэн таамаглал бий.
Така онна хүн байхдаа хэтэрхий царай муутай байсан тул хүн амьтан түүнийг тоож суухгүй, эмсийн хүрээлэнд очсон ч ямар ч эр түүнийг хүсэхгүй байсаар насыг барсан юм байна. Энэхүү шаналалдаа тэрээр буг болсон гэнэ.

-Ази аймшгийн түүхүүд-Where stories live. Discover now