4.Жисүг жирэмсэн болгоод өгөөч

688 98 2
                                    

-Сөүл хот Жон захиаралын гэр-

Хусог, Жисү 2 зэрэг аав ээждээ мөргөн ёслоод хоолны ширээнд сууцгаав.

Жон захирал-Заа 17 хоног сайхан амарсан биз дээ?

Жисү хөнгөн инээмсэглээд-Тиймээ сайхан амарсан.

Хусогын ээж-Жисүгийн аав ээж дээр хурдан очоод ирээрэй. Дээд давхарт өрөөг чинь бэлдчихсэн.

Хусог-Юу?? Би тусдаа гарна гэж хэлсэн биз дээ??

Хусогын аав-Жисү жирэмсэн болвол биеэ сайн бодох хэрэгтэй. Энд байвал Жисү та хоёрт л хэрэгтэй.

Хусог-БИ... хэмээн чанга дугаар үг хэлэх гэтэл хажууд нь Жисү хоолны ширээнээс хий огиулсаар гүйгээд явчихав. Хоолны ширээнд сууж байсан бүх хүмүүс сандарсаар Жисүг даган нойлын өрөөний үүдэнд очиход Жисү учраа олохгүй цээжин дээрээ гараа барисаар зогсож байв.

Живү(Хусогын эгч)-Чи арай жирэмсэн юм биш биз??

Жисү-Би сайн мэдэхгүй байна гэхэд нь. Живү нойл руу зөрж орон тольны ардаас Тест гаргаж ирж өгөөд"одоо шалгаад үз" гээд нойл руу буцаан оруулав.

~15 минутын дараа~

Жисү нүдэндээ нулимстай гартаа 2 улаан зураастай тест барьсаар гарч ирэхэд бүгд баярлаж Жисүг тэвэрч үнсэцгээж байхад Хусог л ганцаараа хуурамч инээмсэглэл тодруулсаар зогсоно.

Дараа өдөр нь ээж аавууд нь баталгаажуулах гэж эмнэлэг явцгаав.

Эмч өрөөндөө  Хусогын ээж, эгч Жисүгийн аав, ах 2 нь мөн Хусогыг дуудаж оруулж ирэн "таны эхнэр жирэмсэн биш байна. Тэр төсөөллийн жирэмсэлт туссан байсан байна. Энэ өвчин нь сэтгэл санааны дарамт, хүүхэдтэй болох хэт их хүсэлээс болон үүсдэг. Ихэвчлэн удаан хамт амьдарсан ч жирэмсэн болж чаддаггүй эмэгтэйчүүд эсвэл гаднаас хадам ээжээсээ ч юм уу жирэмсэн бол гэсэн дарамттай амьдардаг эмэгтэйчүүдэд энэ сэтгэцийн эмгэг ихэвчлэн тохиолддог. "

Энэ үгийг сонссон даруйдаа Хусог сэтгэл нь амарсан байртай гүн санаа алдахад түүнтэй нь зэрэгцэн Хусогын аав өрөөнөөс хаалга савсаар гарч одов.

~~~~~~~

Тэхён Жисүг жирэмсэн гэсэн мэдээг сонсон эмнэлэгт цэцэг барьсаар орж ирэн цахилгаан шатанд суухаар хүлээж байхад нь аврах шатны хонгилд нулимсаа залгин уучлал гуйх танил эмэгтэйн хоолой сонсогдов. Хаалгыг онгойлгон ортол шатны дээд давхарт Жисү аавтайгаа зогсож байлаа. Тэхён шатны доор орон тэдний яриаг чагнав.

~Тэхёны гэрт~

Хонх дарах чимээнээр Тэхён гүйж очин хаалгаа тайлвал Хусог цэцэг барьсаар зогсож байв. Тэхён Хусогыг оруулж хаалгаа цоожлоод "Top болох гээ юу?" Хэмээн ёжтой харц чулуудахад Хусог шууд л толгой дохиод цамцаа тайлан Тэхён руу дайрав. Өрөөнд Тэхёны гинших, Хусогын аахилах дуу л сүлэлдэн сонсогдоно. Орных нь пүрш донсолж, нааш цааш хөдлөх болгонд нь орны толгой ханыг хүчтэй цохин буцаж ойсоор 2 цаг гарангын дараа унтлагын өрөө чимээ аниргүйд бүрхэгдэж, угаалгын өрөөнд л зөөлөн дуугаар ярилцах залуусын хоолой сонсогдоно.

Тэхён усны онгоцон дотор Хусогын цээжийг налан суух бөгөөд гараараa тэрний гарыг илсээр-Хусог аа~ би чамаас нэг зүйл гуйя. Чи зөвшөөрөх үү?

Хусог-Би чинийхээ бүх гуйлтыг зөвшөөрнө. Юу гуйх гэсэн юм???
Тэхён-Чи Жисүг жирэмсэн болгоод өгөөч.

~제 남편의 사랑하는 남자~Where stories live. Discover now