5.Хүү төрсөн

609 96 3
                                    

Хусог-Чи чинь гэнэтхэн юу яриад байгаа юм бэ?

Тэхён-Үнэндээ би Жисүг өрөвдөөд байна. Би тэрэнтэй 15 жил найзалсан цорын ганц найз нь. Би тэрнийг тийм хэцүү байдалд байгааг нь харж чадахгүй бас чамайг ч тэрэнд бүр өгч чадахгүй. Тийм болохоор Жисү хүүхэдтэй болчихвол бидний хэн хэнд нь амар байх болно. Бас чи минь айлын ганц хүү болохоор үр удамаа үлдээх хэрэгтэй. Чи тэрэнтэй тэр зүйлийг хийж болно.

Хусог-Гэхдээ би хүсэхгүй байна. Би зөвхөн чамайг л хүсдэг.

Тэхён-Худлаа ярих хэрэггүйдээ хонгор минь. Чи тэрнийг хүсдэг. Бас хийсэн гэдгийг чинь ч мэдэж байна.

Хусог сандарсаар-Ю.Ю.юу? Тэр нө.г.гөө... хэмээн гацаж түгдэрсээр ярих гэхэд нь Тэхён тэрний яриаг таслан шууд л уруулыг нь зөөлнөөр үнсээд нүд рүү нь харан-Миний төлөө гэж бодоод ганцхан удаа хичээгээд үз л дээ. Гэхэд нь Хусог яаж ч чадалгүй зөвшөөрөв.

~~~~~
Тэхён-Баяртай хонгор минь маргааш ажил дээр уулзъя.

Хусог-Маргааш уулзъя. Би чиний төлөө аль болох хурдан байх болно оо.

Тэхён-Хайртай шүү хэмээн уруул дээр нь үнсэхэд Хусог зөрүүлэн хүчтэй гэх чинь үнсээд гэрийн зүг явав.

~~~~~~~
Хусог шөнийн 2 цагт гэр рүүгээ гэтэн орж ирэхэд Жисү унтаагүй зочны өрөөндөө сууж байлаа. Хусог сандран хоолойгоо засаад-Би ажил дээр ядраад унтчихсан байна. Чи яагаад унтаагүй юм??

Жисү-Зүгээр л нойр хүрээгүй юм гээд Хусог руу зөөлхөнөөр мишээхэд гэнэтхэн Хусогын толгойд Тэхёны хэлсэн үг, Бусанд өнгөрүүлсэн халуухан шөнө нь бодогдон гэнэт л Жисүг хүсэмжилж эхлэв.

Хусог Жисү рүү тулж очоод-Хүүхэдтэй болцгооё гэхэд Жисү гайхсандаа гацаж орхив. Жисүг амнаасаа хариу үг гаргаж амжаагүй байхад Хусог түүний уруулыг эзэмдэн авав.

-Маргааш ажил дээр-

Жисү-Тэхёнаа~ би жирэмсэн болж магадгүй.

Тэхён кофендоо гахсанаа хоолойгоо засаад- Тэр чинь юу гэсэн үг юм??

Жисү-Өчигдөр Хусог бид 2 ямар ч эм, хамгаалалт хэрэглэлгүй хамт хоносон. Бүр 4 удаа оргилдоо хүрсэн. 4 гээд боддоо тэгэхээр бараг ойлгомжтой гэсэн үг биз дээ?

Тэхён-Хөөх үнэхээр сайн юм болж.

Жисү-Гэхдээ тэр надтай тохиролцоо хийсэн.

Тэхён-Юу?

Жисү-Тэрэнд хайртай хүн байгаа гэсэн. Хусог бид 2 тэрний групп дахь байр суурийг баттай болтол хүүхэдтэй болж аз жаргалтай гэр бүл шиг жүжиглэнэ. Тэгээд дараа нь хүүхдийг Хусог авч, би тэрнээс нөхөн төлбөр аваад сална.

Тэхён-Чи үнэхээр хүүхдээ орихоод явж чадах юм уу?

Жисү-Чадах байх.

-9 сарын дараа-

Эмч-3200 грамм хүүтэй боллоо баяр хүргэе.

Хусог-Баярлалаа эмчээ одоо би Жисү рүү орч болох уу? Хүүгээ хармаар байна.

Эмч-Одоохондоо болохгүй ээ. Их хүндрэлтэй төрсөн болохоор эхнэр чинь үргэлжлүүлээд хагалгаанд орч байгаа. Би энийг хэлэх гэж гарч ирсэн юм. Гэхдээ экваторд байгаа хүүгээ харж болно

Хусог-ойлголоо гэхдээ манай эхнэр ямар хагалгаанд орж байгаа юм?

Эмч-Саваа авахуулах мэс засал. Уг нь танай эхнэрт хүүхдийг чинь эвдэж авах санал тавьсан ч зөвшөөрөхгүй гүрийсээр байгаад ийм дээр нь тулгачихлаа. Бид чадах бүхнээ хийсэн танай эхнэр хүүхдээ л эрүүл саруул төрүүлэх гэж их эрсдэл хүлээлээ. Тэрнийгээ сайн халамжлаарай.

-2 сарын дараа -

Хусог тугтуйтай зүйл ширээн дээр тавин-Одоо энийг аваад хэнд ч мэдэгдэлгүй хол явж амьдар. Миний нүдэнд ч тэр хүүгийн минь нүдэнд ч огтхон ч үзэгдэх хэрэггүй!!!

~제 남편의 사랑하는 남자~Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin