14. Миний амьдралд Хусог гэх хүн байхгүй

504 72 2
                                    

Хусог-Хоёулаа ярилцая...

Би-надад чамтай ярих зүйл байхгүй ээ гээд хажуугаар нь зөрөн явах гэж байтал Хусог гарнаас минь чирээд хажуу талын галт тэрэгний Купееруу оруулаад хаалгаа хаав. Би муухай аашилсаар гараа татаж аван гарах гэхэд Хусог намайг суудал руу түлхэж суулгаад өөрөө тонгойн миний нүд рүү харж байгаад "Тэхёнаа чи одоохондоо намайг түр хүлээж болохгүй юм уу? Сарын дараа бүр удлаа гэхэд 2 сарын дараа гэхэд л бүх зүйл байрандаа орох болно. Тэгэх үү? Намайг түр хүлээчих л дээ" гээд найдлага тээсэн харцаар нүд рүү минь ширтэв. Би юу ч хэлэлгүй уруулаа хазалсаар нүд рүү нь ширтэх бол Хусог над руу ойртсоор үнсэх гэхэд нь би толгойгоо эргүүлэн үнсэлтээс нь бултлаа. Хусог гайхсан харцаар над руу харахад нь би нулимсаа залгин "Чадахгүй ээ хүсэхгүй байна. Би сүүлийн 2 3 бараг 4 жил чамайг өөр хүнтэй хуваалцаж хэзээ бүрэн минийх болох бол гэж тэвчээртэй  хүлээж амьдарсан. Гэхдээ одоо бол тэгэх хэрэг байхгүй надад Жонгүг байгаа. Тэр надтай анх уулзсан цагаас л хэн нэгэнтэй хуваалцах шаардлагагүй зөвхөн миний залуу байсан. Харин чи анхнаасаа л Жисүгийх байсан. Миний л төлөө гэвэл бүхнээсээ татгалзаж, өөр хүнтэй хамт биш зөвхөн намайг л зүрхэндээ байлгаж, зөвхөн намайг л энгэртээ тэвэрдэг залуу байхад чи надад ямар хэрэгтэй юм??

Хусогын нүдэнд нулимс цийлгэнээд-Миний зүрхэнд ч бас зөвхөн чи л байдаг. Зөвхөн чи...

Би итгээгүй ээ, сайндаа ч биш дотроо итгэхийг маш их хүссэн ч Хусогт итгэх бүртээ сэтгэл минь шархалдаг болохоор энэ удаад сэтгэлээ өрөвдөөд итгэж чадаагүй юм. Хусогын энэ харц байгаа байдлыг нь хараад би бараг л итгэчихсэн. Гэхдээ л итгээгүй юм шиг байя. Зөв биз дээ??

Би Хусогт хандан-Чиний зүрхэнд анхнаасаа би байгаагүй Жисү л байсан байх. Зүгээр л чамайг хүчээр гэрлүүлэх гэж байгаа ээж аав хоёртоо гомдсондоо намайг ашиглаж аав ээж хоёроосоо хариугаа авсан биз дээ?

Хусог-Надад чамд одоохондоо хэлж чадахгүй нэг зүйл байгаа. Намайг 2 сар л хүлээчих л дээ.

Би уйлахгүй гэж маш их хичээсэн ч  үнэхээр тэсэж чадалгүй уйлж орхилоо. Би нулимсаа арчсаар "Миний амьдралд Хусог гэх хүн одооноос байхгүй" ийн хэлээд би өрөөнөөс гаран өөрсдийн Купее руу явав.

Бид олон цаг тухгүй явсаар арай хийн Монголд ирсэн. Буудалд ирэх хүртэл ээ Хусог, Жисү хоёроос хурдан салахын түүс болон явсаар орчин тойрноо ч анзаараагүй байв. Сая л нэг усанд орон гарч ирээд буудлынхаа тагтан дээр гараад орчин тойрноо ажвал шөнө дунд болох гэж байгаа ч үл тасрах их хотын хөл хөдөлгөөн, сүлжилдэх машинууд, хөтлөлцөн алхах хосууд гээд яг л Космо хот (cosmopolitan хот гэдэг нь 5 саяаас дээш хүн амтай том хотуудыг хэлнэ) мэт ачаалалтай бас өнгөлөг харагдана. Эндээс харахад хэн ч энэ улсыг гуравхан сая хүн амтай улс гэж төсөөлөхгүй байх. Монгол улсыг ингээд бодоход үнэхээр хачирхалтай улс юм. Мэдэхийг хүссэн зүйлс маш их байна. Шөнийн Улаанбаатарыг хэсэг ажин зогсож байгаад орондоо орон утсаа ухаж байгаад Жонгүгт тэврүүлэн унтав.

~~~~~~~~

Би өглөө эртлэн босон Улаанбаатарын амьдрал хэрхэн эхлэдэгийг харахаар гадагш гарав. Үүрийн 5 цагт нар дөнгөж мандан үнэхээр сайхан харагдаж байв. Цөөхөн хэдэн машин засмал замаар явж харагдана. Харин засмал зам дээр хогын сав чирсэн зам цэвэрлэдэг ажилчид их л хичээнгүй хог шүүрдэн явна. Даанч гутлаа гялтайтал нь тосолж, үсээ гөлчийтөл нь янзалсан царайлаг, дэгжин залуус гудманд тамхи татаж байгаад дуусангуутаа шууд л тэр дороо ишийг нь хаяаад  дээрээс нь шүлсээ хаяж харагдлаа. Надад өчнөөн олон асуулт байсан. Сая нэг асуултынхаа хариултыг авчих шиг боллоо. Яагаад гуравхан сая хүн амтай тийм том газар нутагтай улс байж эдийн засгын хувьд тийм дорой байдаг гэдгийг сая л ойлгох шиг...

Залуус нь гаднаа алмаз мэт гэрэлтэх ч дотроо нүүрс мэт хар дотортой гэдгийг сая анзаарлаа. Тавхан алхмын цаана хогын сав байхад тамхиныхаа ишийг аваачаад хийчихэд тэдний гарнаас гар унахгүй шүү дээ. Хотынхоо цэвэр цэмцгэр байдалд анхаарахгүй, хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байж брэнд хувцас өмсөөд юу өөрчлөгдөх юм?? гэж гайхширсан бодлоор дүүрэн гудмаар алхсаар нэг мэдэхэд шөнийн цэнгээний газар бололтой газрын гадаа ирсэн байв. Эндээс бас дахин нэг асуултын хариултыг олсон.

Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, насанд хүрээгүй ээжүүд, гэр бүл салалт нь бараг хүн амынхаа тооноос илүү байгаагын шалтгаан нь энэ байж. Өчигдөр би интернетээс харсан судалгаандаа итгээгүй юм. Гэхдээ тэр үнэн байсан байж.

Харваас насанд хүрээгүй бяцхан охид том хотын эмсийн хүрээлэнгийн хүүхнүүд шиг хувцаслаж шавар арслан шиг болтлоо будаад шөнийн цэнгээний газраас гаран халамцуу залуусын машинд өөрийн ухаанаа алдсан байдалтай сууж харагдана. Ийм байхад өөр яах ч билээ.

~~~~~~~

Аль хэдийн 9 цаг болж хот хөл хөдөлгөөнд дарагдсан байх аж. Буудал руу гаа явах замдаа кофе аван уусаар алхана. Үнэхээр хөдөлгөөн ихтэй юм аа. Сая л нэг Улаанбаатар зочид буудлын бараа харагдахад буудлын зүг алхах алхалтынхаа хурдаа нэмэн алхаж байхад танил царай харагдах шиг болсон ч нэг их тоолгүй цааш явлаа.

N/N-Шөнийн мэнд😊 Та нарт сүүлийн хэсэг дээр Монголыг арай л доромжилчихсон юм шиг санагдаж байж магад. Гэхдээ би дарж бичсэнээс давсалж бичээгүй шүү😳 далий санагдсан бол уучлаарай үнэхээр бичмээр байсан юм. Хэлмээр бичмээр зүйлс маш их байгаа ч зав байхгүй тул ингээд биччихлээ сайхан амраарай. Маргааш уулзая😊❣️

~제 남편의 사랑하는 남자~Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon